Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00273

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00273

Улаанбаатар хот

 

 

 

 

 

2026 03 03 103/ШШ2026/00273

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сити тауэрын 13 давхар, 1304 тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, Нарийны ... дугаар гудамжны . тоотод оршин суух *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,380,482 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Дэмжих нэкий ******* ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь "Моnеу-Т" аппликейшнаар дамжуулан манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 54343 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2023 оны 9 сарын 27-ны өдөр 1,890,000 төгрөгийг 15 сарын хугацаатай хугацаа хэтэрсэн хоног тутам 0,17 хувь, сарын 5 хувийн хүүтэйгээр худалдан авалтын зээлийн нөхцөлөөр зээл авсан. Зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тул 2,380,482 төгрөгийг Б.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 2,380,482 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,380,482 төгрөг /хоёр сая,гурван зуун наян мянга, дөрвөн зуун наян хоёр/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 26,519 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Б.*******гээс 26,519 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ