Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00295

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00295

Улаанбаатар хот

 

 

2026 03 12 103/ШШ2026/00295

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хишиг-Уул ХК-ийн байр, зүүн корпуст байрлах, Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,606,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь Б.*******, Г.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,606,931 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Төрийн банкны Багануур салбараас Б.*******, хамтран зээлдэгч Г.******* нар нь 2024.03.06-ны өдөр MN840034330001885457-1 тоот зээлийн гэрээ байгуулан 18,256,894.62 төгрөг, 2024.10.22-ны өдөр MN040034330001885457-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр 16,938,283.95 төгрөгийг тус тус цалингийн зээл авсан. Уг зээлүүдээс нийт үндсэн зээлд 14,065,100 төгрөг, хүү 6,229,729 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,764 төгрөгийг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийн хугацааг 122 хоног хэтрүүлээд байна. Иймд хариуцагч нараас 22,606,931 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.*******, Г.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн Төрийн банкны Багануур салбараас нэхэмжилсэн 22,606,931 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Б.*******, Г.******* нар нь Зээлийн гэрээний үүрэгт 22,606,931 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Төрийн банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,606,931 төгрөг /хорин хоёр сая, зургаан зуун зургаан мянга, есөн зуун гучин нэг/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 135,492 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч нараас 135,492 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ