| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00105/И |
| Дугаар | 301/ШШ2026/00183 |
| Огноо | 2026-02-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 301/ШШ2026/00183
|
301/ШШ2026/00183
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү би
Нэхэмжлэгч: А аймгийн Ж сумын Б багт оршин суух Л.Оийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Ж сумын Б багт оршин суух Бн овгийн А Бд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 6,311,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ... А.Бн нь зээлсэн мөнгөнөөс заримыг төлсөн бөгөөд одоо үндсэн зээлийн үлдэгдэл 4,969,500 төгрөг, хүү нэг сарын 223,625 төгрөг байгаа боловч түүнийг 50 хувь бууруулж 111,814 төгрөгийг тооцож үүнийг 12 сараар бодвол 1,341,768 төгрөгийн хүү болж байгаа бөгөөд нийт 6,311,268 төгрөгийг А.Бгээс гаргуулж, нэхэмжлэгч Л.О надад олгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч А.Бн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ А овогтой Б миний бие нэхэмжлэгч Л.Огийн нэхэмжлэлтэй танилцсан. Л.Огийн нэхэмжилсэн мөнгөн дүн болох 6,311,268 төгрөгийг бүтнээр нь хүлээн зөвшөөрч байна. Б миний том охин болох С маань хамрын таславч цоорсон хагалгаанд яаралтай орох болоод 12 сарын 3-наас хойш одоог болтол шинжилгээний шатанд явж байна. Би өөрөө охиноо үзүүлэхийн тулд ажлаасаа 1 сарын 6-наас 2 сарын 25-ны хооронд чөлөө авсан үзүүлж байна. Иймд одоогоор нэхэмжлэгчийн мөнгийг өгөх боломжгүй байна. Иймд энэ 6,311,268 төгрөгийг одоо энэ 2 сарын 25-наас хойш тогтмол 500,000 төгрөгийг сар бүрийн 25-ны дотор төлж барагдуулах боломжтой байна. Хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч А.Бгийн шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд Л.Огийн нэхэмжлэлтэй А.Бд холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар, хүсэлт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О хариуцагч А.Бд холбогдуулан үндсэн зээл 4,969,500 төгрөг, хүү 1,341,768 төгрөг, нийт 6,311,268 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 6,311,268 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч Л.Огийн нэхэмжилсэн 6,311,268 төгрөгийг 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш сар бүрийн 25-ны дотор тогтмол 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,930 төгрөгөөс 57,965 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 57,965 төгрөг, хариуцагч А.Бгээс 57,965 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Огийн нэхэмжилсэн 6,311,268 /зургаан сая гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун жаран найм/ төгрөгийг сар бүрийн 25-ны өдрийн дотор тогтмол 500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Бгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115,930 төгрөгөөс 57,965 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 57,965 төгрөг, хариуцагч А.Бгээс 57,965 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Л.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ