| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00116/И |
| Дугаар | 103/ШШ2026/00297 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00297
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2026/00297 | Улаанбаатар хот |
2026 03 12 103/ШШ2026/00297
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах, Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,017,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Мобифинанс ББСБ ХХК нь Ш.*******тэй 2022 оны 11 сарын 18-ны өдөр 140000822563 тоот "Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Ш.******* нь "Мобифинанс ББСБ" ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 94403012 дугаарын Монпэй аппликейшн ашиглан 2023 оны 11 сарын 17-ны өдрөөс 2023 оны 11 сарын 28-ны өдрийг хуртэл хугацаанд нийт 11 удаагийн хүсэлтээр 1,110,000 төгрөгийг зээлээр авсан ба зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулаагүй. Иймд хариуцагч Ш.*******гөөс 2,017,851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 2,017,851 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,017,851 төгрөг / хоёр сая, арван долоон мянга, найман зуун тавин нэг/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,236 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,618 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ш.*******гөөс 23,618 төгрөгийг тус тус гаргуулж Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ