| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00170/И |
| Дугаар | 103/ШШ2026/00298 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00298
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2026/00298 | Улаанбаатар хот |
2026 03 12 103/ШШ2026/00298
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6-7 тоотод байрлах, Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 1 дүгээр гудамжны .... тоотод оршин суух, *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,342,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр МЕ-БЗГ/2022-71718 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 5,327,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, 3.18%-ийн хүүтэй зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 959 хоног хэтрүүлээд байна. Иймд зээлдэгч Э.*******гээс үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээл 4,349,915.14 төгрөг, үндсэн хүү 4,433,722.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 559,019.20 төгрөг, нийт 9,342,657.01 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 9,342,657.01 төгрөгөөс 8,783,637.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдүүлсэн хүү 559,019 төгрөгийг хасаж тооцуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох хэрэгт нэмэгдүүлсэн хүү 559,019.20 төргрөгөөс татгалзаж, үлдэх 8,783,637.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,342,657 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 559,019.20 төгрөгөөс татгалзан, хариуцагч Э.******* нь үлдэх 8,783,637.81 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,783,637 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 155,488 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 77,744 төгрөгийг улсын орлогоос, 77,744 төгрөгийг хариуцагч Э.*******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ