| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Бямбаахүү |
| Хэргийн индекс | 301/2026/00109/И |
| Дугаар | 301/ШШ2026/00187 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 301/ШШ2026/00187
301/ШШ2026/00187
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Бямбаахүү даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, .... дугаар хороо, .......... давхарт байрлах “... банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Т сумын ..... дугаар баг, ........ гэх газар оршин суух Бын Цд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг цуцалж, 4,105,252.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У
Хариуцагч Б.Цд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Цгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .... банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Дээрх зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000462428 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 4,080,252.66 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 4,105,252.66 төгрөгийг хариуцагч Бын Цгаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б овогтой Ц миний бие .... банк ХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,905,252.66 төгрөгийг 3 сарын хугацаанд 2026 оны 03 дугаар сарын 25-нд 168,418 төгрөг, 4 сарын 25-нд 1,368,418 төгрөгийг, 2026 оны 05 сарын 25-нд 1,368,418 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ц 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 1,200,000 төгрөгийг төлсөн. Б.Ц 3 сарын төлбөрийн зөрүү 168,418 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна, үлдэгдэл төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр тус бүр 1,368,418 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн. Энэ тайлбарыг банкны зүгээс хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .... банк ХК хариуцагч Б.Цд холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 4,105,252.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, нэхэмжлэгч .... банк ХК-ийн нэхэмжилсэн 4,105,252.66 төгрөгөөс 1,200,000 төгрөг төлсөн, үлдэх 2,905,252.66 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 168,418 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,368,418 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,368,418 төгрөг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогддог.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгаас 80,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .... банк ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч .... банк ХК-ийн зээлийн гэрээг цуцалж, 4,105,252.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч 1,200,000 төгрөгийг төлж биелүүлж, үлдэгдэл 2,905,252.66 төгрөгөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 168,418 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,368,418 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,368,418 төгрөг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Цгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .... банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цгаас 80,634 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .... банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Ц сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БЯМБААХҮҮ