Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2026/05557

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: ,,,,,, /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ,,,,гийн /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,919,859.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Э. нь манай компанитай 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр ******* дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хусэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 1,530,000.00 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5 хүүтэй байхаар, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ******* дансанд; 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 1,080,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 28 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* тоот банкны дансанд 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 770,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* тоот банкны дансанд; 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 2,720,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.8 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны дансанд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 2,680,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны дансанд 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай, 4,460,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.85 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 12 сарын 4-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 08 дугаар сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,019,999.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,773.11 төгрөг, нийт 1,190,772.8 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 671,731.94 төгрөг, үндсэн хүү 122,435.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,182.26 төгрөг, нийт: 800,349 76 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 385,980.59 төгрөг, үндсэн хүү 59,531 42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,140.88 төгрөг, нийт 448,652.89 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,662,123.38 төгрөг, үндсэн хүү 302,952.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 17,014.73 төгрөг, нийт: 1,982,090.83 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл: 1,637,205.84 төгрөг, үндсэн хүү 303,739.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,033.72 төгрөг, нийт 1,957,979.37 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 2,986,736.37 төгрөг, үндсэн хүү 530,495.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,282.44 төгрөг, нийт 3,532,514.14 төгрөг байна. Иймд зээлдэгч Э.гөөс үндсэн зээлийн төлбөрт 8,363,777.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,319,154 84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 229,427.14 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 9,919,859.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э. нь шүүхэд гаргасан тайлбартаа:

овогтой миний бие ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 9,919,859.80 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулна. 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,653,314.80 төгрөг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,919,859.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нь нэхэмжлэлийн шаардлага үүрэгт 9,919,859.80 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,653,309 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,653,314.80 төгрөг төлж барагдуулна гэх тайлбар гаргасан байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,668 төгрөгийн 50 хувийг улсын орлогод үлдээж, хариуцагч болон улсын төсвийн орлогоос 86,834 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,919,859.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,668 төгрөгийн 86,834 төгрөгийг улсын орлогод үлдээж, 86,834 төгрөгийг улсын орлогоос, 86,834 төгрөгийг хариуцагч У.Сүхбатаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ