Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00300

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00300

Улаанбаатар хот

 

 

2026 03 12 103/ШШ2026/00300

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид Газар бизнес төв, 103 тоотод байрлах, Газаркапитал партнес ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Хэрлэнгийн .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,611,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Газаркапитал партнес ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* овогтой ******* нь 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ЭГ1402238020, 351402238020 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан 1,999,900 төгрөгийг 18 сарын хугацаатай, жилийн 35,88% хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 1,195,500 төгрөг, зээлийн хүүнд 460.232.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,807.62 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 1,611,618 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газаркапитал партнес ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 1,611,618 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйлгүй гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Газаркапитал партнес ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,611,618 төгрөг /нэг сая, зургаан зуун арван нэгэн мянга, зургаан зуун арван найм/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20,368 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.*******оос 20,368 төгрөгийг тус тус гаргуулж Газаркапитал партнес ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ