Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00301

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00301

Улаанбаатар хот

 

 

 

 

2026 03 12 103/ШШ2026/00301

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ХААН банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* овгийн *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,957,778.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банкны Багануур салбар нь Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,957,778.97 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Г.******* нь нэхэмжлэгч ХААН банк ХК-тай 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/57531672 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 15,355.200 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь 2024.08.29-ний өдөр авсан зээлээс үндсэн төлбөрт 1,407,582.54 төгрөг, зээлийн хүүд 701,704.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,062.58 төгрөг, нийт 2,116,349.28 төгрөг төлсөн. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 16,957,778.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн ХААН банкны салбараас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 16,957,778 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Г.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 16,957,778 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ХААН банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,957,778.97 /арван зургаан сая, есөн зуун тавин долоон мянга,долоон зуун далан найман төгрөг, ерин долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,739 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 121,369 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 121,369 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Багануур салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ