| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2531004470062 |
| Дугаар | 2025/ДШМ/112 |
| Огноо | 2025-11-11 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.4., 22.5.1., 22.5.3., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/112
Т.*******, “*******” ХХК нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин лж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Тэмдэглэлийг нарийн бичгийн Т.Учрал хөтөлж,
Прокурор А.Эрдэнэдэлгэр,
Шүүгдэгч Д.*******ын өмгөөлөгч М.Гансүх,
Шүүгдэгч А.*******ийн өмгөөлөгч Б.Содболд,
Шүүгдэгч Т.*******, “*******” ХХК-ийн өмгөөлөгч Х.Энххэрлэн нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг лж, шийдвэрлэн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Т.*******, “*******” ХХК-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор А.*******, Д.*******, Т.*******, “*******” ХХК нарт холбогдох эрүүгийн 2531004470062 дугаартай, 175/2024/0233/Э/208/2025/0076 индекстэй, 9 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. овогт гийн *******, Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн Худалдан ажиллагааны мэргэжилтэн ажилтай, ам бүл 4 нөхөр 2 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн **** сумын *** дүгээр баг, *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: МЮ80030460)
2. овогт гийн *******, Монгол улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед Сэлэнгэ аймгийн , ар ажиллаж байсан одоо тэтгэвэрт гарсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ***** сумын *** дугаар баг *** дугаар байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай (РД: МЮ69041466)
3. овогт ын *******, Монгол улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарны 30-ны өдөр Ховд аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, ******* ХХК-ны захирал ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот дүүргийн **** дугаар хороо, **** дугаар хороолол, ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: )
4. "*******" ХХК, гадаад худалдаа, барилга засвар хийх үйл ажиллагааны чиглэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000205781 дугаартай, Улаанбаатар хот, дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороололд үйл ажиллагаа явуулах (РД: )
1. Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймгийн , , ар томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн (Хориглох зүйл)-ийн 7.1.1 дэх хэсэг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг , 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг заасныг тус тус зөрчиж,
Япон Улсын Засгийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилгын гол барилга гэрэлтүүлэг, гадна бохир ус цооног өргөтгөлийн барилгын засварын ажил” тоот ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ар ажиллаж тендерийн сонгон шалгаруулалтыг явуулан үнэлгээ хийхдээ тус үнэлгээний хорооны нарийн бичгийн Д.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт “... Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...”, 47.7 дахь хэсэг “... Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна...”, 47.8 дахь хэсэг “.... Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна...” гэж заасныг зөрчиж Үнэлгээний хорооны гишүүдэд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерийн баримт, материалыг танилцуулаагүй, улмаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны Өдрийн №01 дүгээр үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг оролцуулалгүй хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, гишүүдээр нөхөж гарын үсэг зуруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02 дугаар тендер нээж, үнэлгээ хийх үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О.. Д.*******, Д.******* нарыг оролцуулалгүй, гишүүдийн саналыг авалгүйгээр хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 218,646,842.00 төгрөгийн төсөвт өртөгтэй Сэлэнгэ “Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын барилга засварын ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №01 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр захиалагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өөртөө давуу бий болгосон,
Мөн “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын газартай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “... Гүйцэтгэгч тал нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх бөгөөд барилгын стандарт, дүрэм, норм нормативыг баримтлан ажиллана..”, 3.3 дахь хэсэгт “...Гэрээний хугацаанд барилгын засварын ажлыг батлагдсан зургийн дагуу чанартай гүйцэтгэж, Захиалагчид актаар хүлээлгэж өгнө”, 3.4 дэх хэсэгт ...Гэрээт ажлыг батлагдсан төсөв, хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан барилгын материалаар гүйцэтгэнэ..”, 3.5 дахь хэсэгт “... Гэрээт ажилтай холбоотой төрийн байгууллага, захиалагчийн томилсон хяналтын ажилтнуудаас гаргасан хууль ёсны шаардлага, санал хүсэлт, гомдол, мэдэгдэл, акт, дүгнэлтийг биелүүлнэ...” гэж заасан гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байхад тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэрээний хугацаанд гал түймэр, үер ус, бусад байгалийн гамшиг, дайн дажин, зэрэг давагдашгүй хүчин зүйлс үүссэнээс гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон ч гэрээ хүчин төгөлдөр байна. Хэрэв энэхүү байдал нь хоёроос дээш сараар үргэлжилж гэрээний аль нэг талаас гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл гэрээ дуусгавар болох ба 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцоно...” гэх заалтын дагуу гэрээг цуцлахгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №СЭ01-117/2020-ХС дугаартай “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №СЭ01-117/2020-ХС дугаар “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”-г тус тус захиалагчийг төлөөлөн байгуулж, өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажиллаж байсан овгийн гийн *******ын төрсөн эгч болох гийн *******ын охин Б.*******гийн Хаан банканд эзэмших 5434228449 дугаарын дансаар дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-ны захирал ын *******аас 20,000,000 төгрөгийг хахууль авсан,
2. Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн Худалдан ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн (Хориглох зүйл)-ийн 7.1.1 дэх хэсэг 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг, 35.1.7 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг , Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж,
Япон Улсын Засгийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилгын гол барилга гэрэлтүүлэг, гадна бохир ус цооног өргөтгөлийн барилгын засварын ажил” тоот ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажиллаж тендерийн сонгон шалгаруулалтыг явуулан үнэлгээ хийхдээ тус үнэлгээний хорооны А.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт “... Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...” 47.7 дахь хэсэг Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна...” 47.8 дахь хэсэг “.... Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна...” гэж заасныг зөрчиж Үнэлгээний хорооны гишүүдэд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерийн баримт, материалыг танилцуулаагүй, улмаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №01 дүгээр үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг оролцуулалгүй хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, гишүүдээр нөхөж гарын үсэг зуруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02 дугаар тендер нээж, үнэлгээ хийх үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг “оролцуулалгүй, гишүүдийн саналыг авалгүйгээр хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 218,646,842.00 төгрөгийн төсөвт өртөгтэй Сэлэнгэ Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын барилга засварын ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №01 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр захиалагч Сэлэнгэ аймгийн Засar даргын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж давуу байдал бий болгосон.
Мөн Сэлэнгэ аймгийн Хөгжлийн , хөрөнгө , А.*******ийн “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын газартай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг. Гүйцэтгэгч тал нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх бөгөөд барилгын стандарт, дүрэм, норм нормативыг баримтлан ажиллана..”, 3.3 дахь хэсэгт “...Гэрээний хугацаанд барилгын засварын ажлыг батлагдсан зургийн дагуу чанартай гүйцэтгэж, Захиалагчид актаар хүлээлгэж өгнө...”, 3.4 дэх хэсэгт Гэрээт ажлыг батлагдсан төсөв, хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан барилгын материалаар гүйцэтгэнэ...”. 3.5 дахь хэсэгт “... Гэрээт ажилтай холбоотой төрийн байгууллага, захиалагчийн томилсон хяналтын ажилтнуудаас гаргасан хууль ёсны шаардлага, санал хүсэлт, гомдол, мэдэгдэл, акт, дүгнэлтийг биелүүлнэ” гэж заасан гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байхад тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... гэрээний хугацаанд гал түймэр, үер ус, бусад байгалийн гамшиг, дайн дажин, зэрэг давагдашгүй хүчин зүйлс үүссэнээс гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон ч гэрээ хүчин төгөлдөр байна. Хэрэв энэхүү байдал нь хоёроос дээш сараар үргэлжилж гэрээний аль нэг талаас гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл гэрээ дуусгавар болох ба 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцоно...” гэх заалтын дагуу гэрээг цуцлахгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №СЭ01- 117/2020-ХС дугаартай “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №С301- 117/2020-ХС дугаар “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”-г тус тус захиалагчийг төлөөлөн байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд “*******” ХХК-ны захирал ын *******аас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн хахууль ад дэмжлэг үзүүлж, тус мөнгийг өөрийн төрсөн эгч гийн *******ын охин Б.*******ий Хаан банканд эзэмших 5434228449 дугаарын дансаар дамжуулан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан хахууль авсан,
3. Шүүгдэгч Т.******* нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээний төсөвт өртөг болох 218,646,842.00 төгрөгийн санхүүжилтийг , барилга засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгуулах, улмаар улсын комисст хүлээлгэн өгөх ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Хөгжлийн , хөрөнгө , ар ажиллаж байсан А.*******ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эхнэр Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5023564624 тоот данснаас Үнэлгээний хорооны нарийн бичгийн Д.*******ын төрсөн эгчийн охин Б.*******ий нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5434228449 тоот дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
4. “*******” ХХК-ийн захирал албан тушаалтай овгийн ын ******* нь тус компанийн нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээний төсөвт өртөг болох 218,646,842.00 төгрөгийн санхүүжилтийг , барилга засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгуулах, улмаар улсын комисст хүлээлгэн өгөх, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Хөгжлийн , хөрөнгө ар ажиллаж байсан А.*******ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5023564624 тоот данснаас *******гийн Д.*******ын төрсөн эгчийн охин Б.*******ий нар дээр бүртгэлтэй Хаан банкны 5434228449 тоот дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Прокурорын газраас: А.*******, Д.*******, Т.*******, "*******" ХХК нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:
ургийн овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд, ургийн овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль ” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд, ургийн овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хахууль өгсөн”, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар “*******” ХХК-г “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцон,
Шүүгдэгч гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5400.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ийн барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Д.Алтантуул нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн бүгд нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоон/ жилийн хугацаагаар хасаж, нийт 15.400.000 /арван таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгох ял тус тус оногдуулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Д.*******, Т.*******, “*******” ХХК-н хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоон,
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Д.*******ын сэжигтнээр саатуулагдсан 1 хоногийг торгох ялаас хасаж тооцон,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, Д.*******, Т.*******, “*******“ ХХК-н торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,
Шүүгдэгч А.*******, Д.*******, Т.*******, “*******” ХХК нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч А.*******, Т.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******, Д.*******, Т.*******т урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг, мөн шүүгдэгч А.*******д урьд авсан Монгол улсын хилээр гаргахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.*******д тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлэн,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалган,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.*******, “*******” ХХК-ийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Т.******* нь “*******” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн “*******” ХХК буюу хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бусдад хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн... 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтууд болон яллах дүгнэлтэд буруутгаж, шүүхэд шилжүүлсэн хэрэгт миний үйлчлүүлэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгах боломжтой байх ба тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгах хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд миний үйлчлүүлэгч Т.******* нь “*******” ХХК-д захирлаар ажиллаж байгаагүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт: Голден пейж аудит ХХК-ийн хүсэлтэд ... ******* ХХК ... мэргэжлийн ажилтан ажиллуулаагүй,... байдал илэрсэн. /1хх-03/
Ч. /Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилгын хот байгуулалтын барилга хот, байгуулалтын ./: ... Тухай үед барилга дээр очиж шалгахад барилгын инженер байхгүй, засварын ажил хийж байгаа ажилчид нь үндсэндээ компанийнхаа нэрийг ч мэдэхгүй, цалин мөнгөө өгөхгүй бид нар явлаа гэсэн юм ярьсан удаа ч байсан.... уг компани нь ажилчин байхгүй 1-2 хүн л байж байдаг тэд нар нь ажил хийдэггүй, ковидын хел хорионы үеэр эмнэлгийн байранд архи уусан тиймэрхүү л байдалтай байсан. .... гүйцэтгэгч нь ийм чадваргүй компани, ажлаа гүйцэтгэхгүй байна гэж газар дээр нь хүртэл дагуулж очиж танилцуулж байсан. /2хх-77/
Т.******* гэрчээр: "... манай багын найз гээд залуу байдаг бас өөрөө барилгын засварын ажил хийдэг юм. Тэгээд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын тендерийн ажлыг хамтдаа ороод хийе гэж надад санал тавьсан юм. Тэгээд “*******” ХХК-иар тендерийн баримт бичиг бүрдүүлдэг хүмүүст мөнгө өгч бүрдүүлсэн. Тэгээд тендерт орсон ба нийт 4-5 компани орсон тэгээд ер нь бол манай найз энэ ажлыг гардан зохион байгуулсан. гэж залуу энэ ажлыг хариуцаад хийх ёстой болсон ба явцын дунд хийж чадахаа болиод л бид хоёр хариуцан хийсэн ер нь бол анхнаасаа энэ компанийг худалдаж нөхцөлтэйгөөр ажилласан ба тэгээд явц дундаа өөрөө чадахааргүй болсон. 12xx-97-98/
Ч.аас дахин мэдүүлэг: “*******” ХХК-н эдгээр хүмүүстэй ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй, захирал гэх хүнийг нь ашиг гүйцэтгэх явцад нь 2 удаа л харсан. Бусад хүмүүсийг хараа ч үгүй юм байна. “*******” ХХК-ийг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн ажил гүйцэтгэсэн гэдгээр нь мэдэх юм байна. ...Голден Пейж аудит ХХК нь арай л хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан байх гэж харж байна. Харин Эмо аудитын дүгнэлтийг би үзээгүй ч гэхдээ Эмо аудитаар дүгнэлт гаргуулсан талаар манай мэргэжилтэн надад танилцуулж байсан. Голден Пейж аудитын дүгнэлт гарснаас хойш чанаргүй хийгдсэн зүйлүүдийг бид нар үүрэг даалгавар өгч засуулсан. ...Ер нь бол хөндлөнгийн нөлөөлөл байгаагүй, тэр компани л ажил хийхгүй байсан нь шүдний өвчин болж байсан. Тэр компанийн захирал нь манай даргын нэг ангийн хүүхэд байсан юм. Уг нь бол улаан журнал дээр захиалагчийн хяналт тавьсан талаар, засаж сайжруулсан зүйлийн талаар бүх тэмдэглэл үйлдэж, биелэлтийг нь тооцох ёстой, гэтэл тэр компанид тийм баримт байгаагүй учир одоо бол бидэнд ямар нэгэн баримт алга. /2хх-155/
Гэрч Н. мэдүүлэг: ******* гэж залуутай нэг нутгийн хүмүүс байгаа юм. Тэгээд 2021 онд “*******” ХХК-ийг аар *******тай аман тохиролцоо хийсэн юм... Тэгээд тухайн үед компанийн худалдах үнэ их үнэтэй мөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эрүүл мэндийн төвийн ажил дээр нь хийх гэж очсон чинь ажил нь ашиг багатай хийхэд хэцүү ажил байсан учраас больсон юм. /2хх-184/
ЭМО аудитын үндэслэл хэсэгт: Хушаат сумын Эрүүл мэндийн төвийн барилгын гүйцэтгэлээр их засварын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 05-аас 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд хийж дуусгах хугацаатай байсан ба Ковид-19 цар тахал тархсаны улмаас хөл хорио тогтоож, ажлын туршлага, хүний нөөцийн дутмаг байдал зэргээс хамаарч Сумын НЭМТөв үйл ажиллагаа зогсоож энэ их хүнд цар тахлын үед эмнэлгийн зориулалтын бус байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж хүнд нөхцөлд ажилласан. Хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй. /4хх-159/
“Густокет” ХХК гүйцэтгэх захирлаар Т.*******ыг томилсон тушаал. 17xx-28/
ийн *******ын ээж: “*******” ХХК-ийг 2015 онд Баярцэцэг гах хүнээс 500,000 төгрөгөөр худалдаж авч байсан... Би гээд хүүдээ ипотекийн зээлээр байр авч өгөх гээд зээл хөөцөлдөөд оруулах гээд ажил байх ёстой болохоор нь хүү г энэ “*******” ХХК дээр бүртгүүлсэн юм. Тэгээд ч ипотекийн зээл ч бүтээгүй, бол энэ компанид ямар ч ажил төрөл хийж байгаагүй. /хх-151/
ын : Манай ээж хэдэн жилийн өмнө намайг байртай болгоё гээд ипотекийн зээл хөөцөлдөж байсан ба тухайн үед ээжийн нэр дээр байсан “*******” ХХК-ийн миний нэр лүү шилжүүлсэн ба тухайн үед үйл ажиллагаа нь зээлийн шалгуурт нь тэнцээгүй юм. Тэгээд манай ах ******* нь компаниа өөрийнхөө нэр дээр энэ хавар буюу 2024 оны 03 дугаар сард авсан юм. /xx-153/
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн түүхчилсэн лавлагаагаар гэмт хэрэг гарах болсон цаг хугацаанд Нямжавын гүйцэтгэх удирлага. /7хх-175/ хуудаст авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан хахууль өгөх гэмт хэрэг нь өөртөө болон бусдад эдийн ба эдийн бус баялаг, ашигтай байдал бий болгох зорилготой, шунахай эсхүл хувийн бусад сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр бүлэгт тодорхойлсон ба тус хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж тодорхойлжээ.
Уг зохицуулалтаар хувь хүний үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байвал түүнийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хийсэн гэмт үйлдлийн өмнөөс хуулийн этгээд төлөөлөн хариуцлага хүлээх ба уг үйлдэл /эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангид тусгайлан заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх шаардлагатай. Тодруулбал, эрх бүхий этгээд хуулийн этгээдийн өмнөөс төлөөлөн гэмт үйлдэл /эс үйлдэхүй/ гүйцэтгэвэл тэр нь хуулийн этгээдийн үйлдэлд тооцогдож, давхар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 4-т “Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийг ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”, 9.1 дүгээр зүйлийн 3-т ... хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус зааснаас тодорхой байх ба энэ нь мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5-д “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасантай зөрчилдөж байна. Т.******* нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээд болох “*******” ХХК-ийн ямар ч хувьцааг эзэмшдэггүй, энэ талаар шалгаж тогтоосон баримт байхгүй, мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т заасны дагуу компанийн удирдлага болон гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэггүй, хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн түүхчилсэн лавлагаа, компанийн эрх шилжүүлэх гэрээ, “*******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудаар энэ компанид ямар ч хамааралгүй, хөндлөнгийн хүн гэдэг нь тодорхой, ойлгомжтой байхад хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан гэж прокуророос яллаж оруулж ирэх нь хууль зүйн үндэслэлгүй, “*******” ХХК-д ямар ч хамааралгүй хүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй болохгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.*******ыг буруутгахын тулд “*******” ХХК-ийг итгэмжлэлтэйгээр, эсхүл итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ талаар мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй юм.
“Густотек” ХХК нь ...“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Хушаат” сумын эрүүл мэндийн төвийн засварын ажлын гүйцэтгэгчээр ажиллахдаа гэрээний төсөвт өртөг болох 218,646,842 төгрөгийн санхүүжилтийг , барилга засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгуулах, улмаар улсын комисст хүлээлгэн өгөх зорилгоор нийтийн албан тушаалтан А.*******д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бусдаар дамжуулан ... 20,000,000 төгрөгийг хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө өгч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг давхар хүлээлгээд туйлын эргэлзээтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгч, ....-д ашигтайгаар шийдвэрлэнэ./-т зааснаар миний үйлчлүүлэгч Т.*******т ашигтайгаар шийдвэрлэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энххэрлэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Т.*******ыг Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндсэн зорилго ашгийн төлөө хуулийн этгээд мөн “*******” ХХК-ийн ямар ч хувьцааг эзэмшдэггүй, энэ талаар шалгаж тогтоосон баримт байхгүй. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал буюу удирдлага шилжээгүй байсан. Тухайн үед гэмт хэрэг гарах цаг хугацаанд гэх Т.*******ын найз уг компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал дээр нь ажиллаж байсан. Тухайн үед гуйсны дагуу барилга дээр тусалж байсан. Сүүлдээ хэрэг гарсан цаг хугацаанд барилга баригдаад дууссан тендерийн дагуу улсын комисс актаа үйлдчихсэн байхад миний үйлчлүүлэгчийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө авлига өгсөн гэдэг нь тогтоогддоггүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүхийн шийдвэртэй маргаан байхгүй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
...Т.******* нь “*******” ХХК-ийн нэрийн өмнөөс үйл ажиллагааны ашиг сонирхлын төлөө бусдад хахууль өгсөн үйл баримт нь хангалттай тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүх дүгнэлт хийж зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хуулийн этгээдийг хүчингүй болгох үйл баримт тогтоогдохгүй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр А.*******, Д.*******, Т.*******, “*******” ХХК нарт холбогдох эрүүгийн 2531004470062 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.
2.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
3.Шүүгдэгч А.******* нь Сэлэнгэ аймгийн , , ар томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн (Хориглох зүйл)-ийн 7.1.1 дэх хэсэг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг , 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг заасныг тус тус зөрчиж,
Япон Улсын Засгийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилгын гол барилга гэрэлтүүлэг, гадна бохир ус цооног өргөтгөлийн барилгын засварын ажил” тоот ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны ар ажиллаж тендерийн сонгон шалгаруулалтыг явуулан үнэлгээ хийхдээ тус үнэлгээний хорооны нарийн бичгийн Д.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт “... Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...”, 47.7 дахь хэсэг “... Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна...”, 47.8 дахь хэсэг “.... Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна...” гэж заасныг зөрчиж Үнэлгээний хорооны гишүүдэд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерийн баримт, материалыг танилцуулаагүй, улмаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны Өдрийн №01 дүгээр үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг оролцуулалгүй хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, гишүүдээр нөхөж гарын үсэг зуруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02 дугаар тендер нээж, үнэлгээ хийх үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг оролцуулалгүй, гишүүдийн саналыг авалгүйгээр хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 218,646,842.00 төгрөгийн төсөвт өртөгтэй Сэлэнгэ “Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын барилга засварын ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №01 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр захиалагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өөртөө давуу бий болгосон,
Мөн “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын газартай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “... Гүйцэтгэгч тал нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан "Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх бөгөөд барилгын стандарт, дүрэм, норм нормативыг баримтлан ажиллана..”, 3.3 дахь хэсэгт “...Гэрээний хугацаанд барилгын засварын ажлыг батлагдсан зургийн дагуу чанартай гүйцэтгэж, Захиалагчид актаар хүлээлгэж өгнө”, 3.4 дэх хэсэгт ...Гэрээт ажлыг батлагдсан төсөв, хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан барилгын материалаар гүйцэтгэнэ..”, 3.5 дахь хэсэгт “... Гэрээт ажилтай холбоотой төрийн байгууллага, захиалагчийн томилсон хяналтын ажилтнуудаас гаргасан хууль ёсны шаардлага, санал хүсэлт, гомдол, мэдэгдэл, акт, дүгнэлтийг биелүүлнэ...” гэж заасан гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байхад тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэрээний хугацаанд гал түймэр, үер ус, бусад байгалийн гамшиг, дайн дажин, зэрэг давагдашгүй хүчин зүйлс үүссэнээс гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон ч гэрээ хүчин төгөлдөр байна. Хэрэв энэхүү байдал нь хоёроос дээш сараар үргэлжилж гэрээний аль нэг талаас гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл гэрээ дуусгавар болох ба 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцоно...” гэх заалтын дагуу гэрээг цуцлахгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №СЭ01-117/2020-ХС дугаартай “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №СЭ01-117/2020-ХС дугаар “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”-г тус тус захиалагчийг төлөөлөн байгуулж, өөрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажиллаж байсан овгийн гийн *******ын төрсөн эгч болох гийн *******ын охин Б.*******гийн Хаан банканд эзэмших 5434228449 дугаарын дансаар дамжуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “*******” ХХК-ны захирал ын *******аас 20,000,000 төгрөгийг хахууль авсан,
Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн Худалдан ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байх хугацаандаа:
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн (Хориглох зүйл)-ийн 7.1.1 дэх хэсэг 7.1.6 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг, 35.1.7 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг , Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж,
Япон Улсын Засгийн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр хэрэгжих “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилгын гол барилга гэрэлтүүлэг, гадна бохир ус цооног өргөтгөлийн барилгын засварын ажил” тоот ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн ар ажиллаж тендерийн сонгон шалгаруулалтыг явуулан үнэлгээ хийхдээ тус үнэлгээний хорооны А.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт “... Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно...” 47.7 дахь хэсэг Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна...” 47.8 дахь хэсэг “.... Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна...” гэж заасныг зөрчиж Үнэлгээний хорооны гишүүдэд тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерийн баримт, материалыг танилцуулаагүй, улмаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №01 дүгээр үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг оролцуулалгүй хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, гишүүдээр нөхөж гарын үсэг зуруулсан, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02 дугаар тендер нээж, үнэлгээ хийх үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны гишүүн О., Д.*******, Д.******* нарыг “оролцуулалгүй, гишүүдийн саналыг авалгүйгээр хурлын тэмдэглэлийг хуурамчаар бүрдүүлэн, Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 218,646,842.00 төгрөгийн төсөвт өртөгтэй Сэлэнгэ Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын барилга засварын ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №01 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр захиалагч Сэлэнгэ аймгийн Засar даргын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлж давуу байдал бий болгосон.
Мөн Сэлэнгэ аймгийн Хөгжлийн , хөрөнгө , А.*******ийн “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын газартай 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг. Гүйцэтгэгч тал нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг”-ийг хэрэгжүүлэх бөгөөд барилгын стандарт, дүрэм, норм нормативыг баримтлан ажиллана..”, 3.3 дахь хэсэгт “...Гэрээний хугацаанд барилгын засварын ажлыг батлагдсан зургийн дагуу чанартай гүйцэтгэж, Захиалагчид актаар хүлээлгэж өгнө...”, 3.4 дэх хэсэгт Гэрээт ажлыг батлагдсан төсөв, хуваарийн дагуу стандартын шаардлага хангасан барилгын материалаар гүйцэтгэнэ...”. 3.5 дахь хэсэгт “... Гэрээт ажилтай холбоотой төрийн байгууллага, захиалагчийн томилсон хяналтын ажилтнуудаас гаргасан хууль ёсны шаардлага, санал хүсэлт, гомдол, мэдэгдэл, акт, дүгнэлтийг биелүүлнэ” гэж заасан гэрээний үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байхад тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “... гэрээний хугацаанд гал түймэр, үер ус, бусад байгалийн гамшиг, дайн дажин, зэрэг давагдашгүй хүчин зүйлс үүссэнээс гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон ч гэрээ хүчин төгөлдөр байна. Хэрэв энэхүү байдал нь хоёроос дээш сараар үргэлжилж гэрээний аль нэг талаас гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл гэрээ дуусгавар болох ба 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэж харилцан тохиролцоно...” гэх заалтын дагуу гэрээг цуцлахгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр №СЭ01- 117/2020-ХС дугаартай “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”, 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №С301- 117/2020-ХС дугаар “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацааг сунгах гэрээ”-г тус тус захиалагчийг төлөөлөн байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд “*******” ХХК-ны захирал ын *******аас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн хахууль ад дэмжлэг үзүүлж, тус мөнгийг өөрийн төрсөн эгч гийн *******ын эгчийн охин Б.*******гийн Хаан банканд эзэмших 5434228449 дугаарын дансаар дамжуулан авч, хувийн хэрэгцээндээ зарцуулан хахууль авсан,
Шүүгдэгч Т.******* нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээний төсөвт өртөг болох 218,646,842.00 төгрөгийн санхүүжилтийг , барилга засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгуулах, улмаар улсын комисст хүлээлгэн өгөх ашиг сонирхлын үүднээс нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Хөгжлийн , хөрөнгө , ар ажиллаж байсан А.*******ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эхнэр Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5023564624 тоот данснаас Үнэлгээний хорооны нарийн бичгийн Д.*******ын төрсөн эгчийн охин Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5434228449 тоот дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
“*******” ХХК-ийн захирал албан тушаалтай овгийн ын ******* нь тус компанийн нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн “Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээний төсөвт өртөг болох 218,646,842.00 төгрөгийн санхүүжилтийг , барилга засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг сунгуулах, улмаар улсын комисст хүлээлгэн өгөх, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө нийтийн албан тушаалтан буюу Сэлэнгэ аймгийн Хөгжлийн , хөрөнгө ар ажиллаж байсан А.*******ийн албан тушаалын байдалтай нь холбогдуулан хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.*******гийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5023564624 тоот данснаас *******гийн Д.*******ын төрсөн эгчийн охин Б.*******гийн нар дээр бүртгэлтэй Хаан банкны 5434228449 тоот дансаар дамжуулан 20,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч С.ийн өгсөн: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын гүйцэтгэлийн аудит хийх ажлын санал манай байгууллагын и-майл хаягаар ирсэн. Ирсэн бичгийн дагуу энэ ажилд оролцохоор манай компани 2.700.000 төгрөгийн үнийн санал болон компанийн үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүдийг хүргүүлсэн. Тухайн газраас сонгон шалгаруулалтаа явуулж манай компанийг сонгон шалгарсан гэж мэдэгдсэн. 2019 онд Ковид-19 өвчлөл гарсантай холбоотой барилгын ажлын гүйцэтгэгч нь хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломжгүй, сунжирсан. Манай компани нь ажлын гүйцэтгэгч нь ажлаа хийж эхлээгүй байсан болохоор хүлээлтийн байдалтай байсаар 2021 он гарснаар гүйцэтгэгч “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд санхүүгийн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Аудитын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь очиж шалгахад гүйцэтгэлийн тоо хэмжээ зөрүүтэй, гэрээнд заасан хугацаанд ажлаа хийгээгүй, чанарын шаардлага хангахгүй материалаар ажлыг гүйцэтгэсэн байдалтай байсан. Энэ талаар эмнэлгийн нь ажлын талаар маш гомдолтой, цахилгааны утас нь салж унасан, хаалга үүд нь гажсан, хуучин плита хуучин дулааны парыг будсан мөртлөө шинээр гүйцэтгэсэн гэж тайлагнасан. Зураг төслийн компанийн үйл ажиллагаа нь аймгийн барилга, хот байгуулалт, геодези зураг зүйн газаас хяналт шалгалт хийх ёстой байсан хийсэн зүйл байхгүй тайлангүй байсан. Манай компанийн зүгээс 2021 оны 06 дугаар сарын сүүлээр бодит байдалтай нь танилцаад хийгдсэн ажлын тоо хэмжээг нэг бүрчлэн үнэн зөвөөр гаргаж 2021 оны 07 дугаар сарын сүүлээр аудитын тайлангаа хүргүүлж ажилласан. “*******” ХХК-ийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь 200 гаруй сая төгрөгийн үнийн саналтайгаар зохион байгуулж, гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан. Үүнийг надад хэлэхдээ манай нэг даргын компани байгаа юм гэж байсан. Энэ талаар Хушаат сумын эмнэлгийн эмэгтэй мэднэ” гэх /2-р хх-ийн 64-65, 181-182-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Л.ын өгсөн “...Тэгээд ажлын хэсэг явцын гүйцэтгэлд хяналт тавиад гэрээт хугацаанд ажил хийж дуусгаагүй, гадна цонхны ажил хийгдэж байхад -20 градуст хийх хөөс ашиглаж байсан, тэгэхээр нь бид нар энэ чинь болохгүй, -40 градуст хийх хөөс сонгож хий, халаах хэрэгсэл суурилуулсан боловч төсөвт тусгагдсан тоо хэмжээнээс бага байсан, тэрийг тоо хэмжээний дагуу суурилуулах, мөн ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед ажлын гүйцэтгэл муу 40 гаруй л хувьтай байсан ба мөн гүйцэтгэгч компани ажиллах хүч муу, ажиллаж байгаа бригад нь ойр ойрхон 2-3 удаа солигдсон байдалтай байсантай танилцаад захиалагч байгууллага буюу аймгийн Засаг даргын Тамгын хөрөнгө , бодлогын А.*******ийн өрөөнд хуралдаж, гэрээг цуцлах саналыг ажлын хэсгээс гаргасан юм. Тэгтэл ямар нэгэн байдлаар бид хэдийн гэрээг цуцлах саналыг хүлээн аваагүй гэрээ сунгагдсан юм. Тэгээд барилгын ажил дуусах хүртэл манайх захиалагчийн хяналтыг тогтмол хэрэгжүүлсэн ба алдаа дутагдалтай зүйлийг тухай бүрд нь өгч ажлын улаан журналд бичиж баталгаажуулж байсан... тэгээд 2021 оны 06 дугаар сард улсын комисс ажиллаж үүрэг, даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээлцүүлсэн байгаа...ажил гүйцэтгэх гэрээг Аймгийн хөрөнгө , хэлтсээс боловсруулж, аймгийн Засаг даргын юм уу, засаг баталгаажуулдаг,” гэх /2-р хх-ийн 67-68, 175-176-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Я.гийн өгсөн “.... Ер нь бол Голден Пейж аудит ХХК-ийн явцын гүйцэтгэлийн тайланд “*******” ХХК буюу гүйцэтгэгч нь чанаргүй материалаар хийж гүйцэтгэсэн, бараа, материалын үнийн сонголт болон чанар хангалтгүй гэсэн дүгнэлтийг ирүүлж байсан. Үүний улмаас 2021 оны 06 дугаар сард гүйцэтгэгч нь Улсын комисст тухайн ажлыг хүлээлгэн өгөх хүсэлтээ өгсөн байсан. “Голден Пейж” аудитын дүгнэлтээр уг барилгын засварын ажлыг улсын комисс хүлээн боломжгүй байсан юм. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Засаг даргын , бодлогын ар ажиллаж байсан энэ ажлын тендерийн Үнэлгээний хорооны ар ажиллаж байсан А.******* гэдэг хүн нь надад "наад ажлаа дуусгаад хурдан улсын комисст хүлээлгэж өгөх асуудлыг зохион байгуул гэж үүрэг өгсөн ингэхдээ “Голден Пейж аудит” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр улсын комисст хүлээлгэж өгч болохгүй байна гэж хэлсэн, тэгвэл аль боломжтой талаас нь судлаад наад ажлаа хурдан дуусгаж, комисст хүлээлгэж өг гэж надад үүрэг, чиглэл өгсөн юм. Тэгээд үүний дагуу Өвсний үндэс төслийн нэгжийн ажилтан Хулан, Мөнхбаатар, миний бие, хяналтын инженер , , Эрүүл мэндийн төвийн эрхлэгч ******* гэсэн хүмүүс хуралдаад тухайн аудитын компанийн шийдвэрийг өөрчилж тухайн төсөл арга хэмжээг дуусгаж улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулъя л гээд Өвсний үндэс төслийн нэгжээс аудитын дүгнэлтээ сольж болдоггүй юм уу гэсэн санал гаргасны үндсэн дээр “Голден Пейж” аудитын дүгнэлтийг өөрчилж, “Эмо аудит” ХХК-иар зөрчилгүй гэсэн дүгнэлтийг гаргуулан улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан юм....” гэх /2-р хх-ийн 70-71, 138-139-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.гийн өгсөн “...Би энэ тендерийн үнэлгээний хороонд орж ажилласнаа одоо танаас сонсож мэдлээ. Өмнө нь надад үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан гэдэг талаар тухайн үед хэн ч хэлээгүй... Үнэлгээний хорооны хуралд оролцоогүй. Үнэлгээний хорооны 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай хурал, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай хурлуудын тэмдэглэл дээр Д.******* дараа нь надаар нөхөж гарын үсэг зуруулсан... 2020 оны намар 10 сарын сүүлээр 11 сарын эхэн үеэр уг барилгын ажил эхэлсэн бөгөөд эхлэхдээ манай байгууллагад ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэлтээ өгөөгүй, мөн зөвшөөрөл аваагүй эхлүүлсэн байдаг. Тэгээд засварын ажил нь дотор халаалт, цахилгаан, дотор засал, хаалга, цонх дээвэр, гадна фассат, гадна бохирыг ажлуудыг хийхээр зураг төсөл батлагдсан байсан... Тэгээд гүйцэтгэгч захиалагчийн хяналттай зөвшилцөлгүйгээр төсөвт тусгагдсан ажлуудаас дур мэдэн өөрчилж хийсэн байсан... Эдгээр зөрчил дээр Хөгжлийн бодлогын мэргэжилтэн Я., Нийгмийн бодлогын Б. нарын хамтаар удаа ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ба тэр хугацаанд мөн л ажил удааширч хугацаандаа хийгдээгүй гэсэн зөрчлүүдийг гаргаж байсан...” гэх /2-р хх-ийн 74-75,145-148-p тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ч.ын “... Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн барилгын засварын ажлыг “*******” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэхдээ чанар муу, тоо хэмжээ дутуу барилга угсралтуудыг хийсэн ба тоон хэмжээ дутуу ажлуудыг гүйцээж хийлгэх, зарим ажлыг шилжүүлж өөр ажил хийлгэж энэ ажлыг дуусгасан байгаа. Чанар муу гэдэг дээр хямд төсөр барилгын материалаар угсралтын ажлыг хийсэн. Мөн хуучин барилгын материалаар гүйцэтгэл хийсэн гэдгийг би инженерээсээ сонссон, гүйцэтгэгчийн ажлын дутуу тоо хэмжээг гүйцээх, бүрэн гүйцэт болгох зэрэг ажлуудыг хийлгэж нэлээн урт хугацаанд гүйцэтгэсэн ийм ажил болсон байгаа. Тухайн үед барилга дээр очиж шалгахад барилгын инженер байхгүй, засварын ажил хийж байгаа ажилчид нь үндсэндээ компанийнхаа нэрийг ч мэдэхгүй, цалин мөнгөө өгөхгүй байна, бид нар явлаа гэсэн юм ярьсан удаа ч байсан. Тэгээд очиход эмнэлгийн эрхлэгч хамаг байдаг үгээ барсан, манай эмнэлгийн засварын ажлыг хурдан хийлгэж өгөөч ээ, эмнэлгийн үйл ажиллагаа доголдоод байна гэсэн шаардлагыг очих болгонд тавьж байсан. Тэгээд бүүр сүүлдээ очихоор уг компани нь ажилчин байхгүй 1-2 хүн л байж байдаг, тэд нар нь ажил хийдэггүй, ковидийн хөл хорионы үеэр эмнэлгийн байранд архи уусан, тиймэрхүү л байдалтай байсан... Мөн аймгийн дээд шатны удирдлага болох Хөгжлийн бодлогын А.*******, Нийгмийн бодлогын Б. гэсэн нарт танилцуулж байсан ба энэ ажлууд хийгдэхгүй байна, гүйцэтгэгч ийм чадваргүй компани ажлаа гүйцэтгэхгүй байна гэж газар дээр нь хүртэл дагуулж очиж танилцуулж байсан... Мөн Хөгжлийн бодлогын А.******* даргын өрөөнд эмнэлгийн эрхлэгч ******* аймаг дээр ирчихсэн байхад нь асуудлаа танилцуулж, гүйцэтгэгчийн байгуулсан гэрээг цуцалъя, энэ компани ажлаа хийж чадахгүй байна, мөн хийх ёстой ажлаа хийхгүй байна гэж танилцуулж байсан. Тэгэхэд бол гэрээг цуцлаагүй, яагаад цуцлаагүй шалтгааныг би мэдэхгүй байна” гэх /2-р хх-ийн 77-78, 155-156, 173-p тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.*******гийн “.... Дансны хуулгаа үзээд өмнөх мэдүүлэгт асуусан 20,000,000 төгрөгийн гүйлгээг саналаа. 2021 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засварын ажлын тендерт манай “*******” ХХК-ийн нэрээр манай нөхрийн найз тендерт оролцож, манай компанийн нэр дээр авсан. Өмнөх мэдүүлэгт надаас асуусан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 20,000,000 төгрөгийг гүйлгээ бол манай нөхөр ******* тухайн үед надад уг дансыг аас авч над руу явуулж, үүний дагуу АТМ-аас 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэхдээ ын явуулсан данс нь ын нэр дээрх данс байгаагүй миний танихгүй ******* гэх хүний данс байсан. ******* гэдэг хүнийг тай ямар харилцаа хамааралтайг огт мэдэхгүй. Энэ шилжүүлсэн мөнгө бол миний мөнгө биш миний дансаар дамжин орж ирээд л ын хэлсэн данс руу шилжин орсон гүйлгээ байна” гэх /2-р хх-ийн 87-88, 90, 93-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.*******гийн “...Би энэ мөнгийг яг ямар учраас миний данс руу энэ хүн хийсэн болохыг санахгүй байна. Ер нь бол манай ээж, эгч хоёр миний дансыг мэдэж байгаа учраас миний данс руу мөнгө төгрөг хийх тохиолдол байдаг. Манайх мөн Улаанбаатар хотод байдаг байр зарсан ба тэрний мөнгө орж ирсэн юм болов уу сайн санахгүй байна...” гэх /2-р хх-ийн 95-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.*******ын “...За ёстой мэдэхгүй, би 2021 оны 10 дугаар сард дэлгүүрээ ашиглалтад оруулсан, дэлгүүрээ барьж байхдаа энэ тэндээс банк болон хувь хүмүүсээс мөнгө зээлдэг байсан. Би энэ ******* гэх хүнийг танихгүй байна, таньдаг байсан бол мэдэх байх, нээрээ манай дүү ******* ганц нэг удаа найз нөхөд хүмүүсээсээ мөнгө зээлж надад өгдөг байсан, тэгэхээр ******* надад хүнээс авч өгсөн мөнгө байхыг үгүйсгэхгүй.... Өө ёстой мэдэхгүй, би тэр ******* дүүгийнхээ ажил төрөлд оролцоод байдаггүй, ******* ч надад ажил төрлөө ярьдаггүй, Засаг даргын газарт мэргэжилтэн л хийдэг гэсэн, яг юу ч хийгээд байдгийг нь мэдэхгүй, Тэгэхээр ******* хүнээс мөнгө төгрөг авсан, дамжуулан барьсан, яасан ийсэн асуудлыг би мэдэхгүй байна.” гэх /2-р хх-ийн 112-114-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.*******гийн “...Үүний дараагаар 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын газраас Үнэлгээний хорооны тендер сонгон шалгаруулалтыг явуулаад “*******” ХХК-ийг шалгаруулсан юм байн лээ. Тэгээд би тендер шалгаруулалтын мэдээллээс харсан чинь ажил эхлэх нь 2020 оны 10 дугаар сарын 05-аас эхлээд 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дуусахаар хугацаатай байсан... Ингээд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр боллоо байдаггүй ээ, гүйцэтгэгч компани нь ирээгүй байж байгаад 20-ны өдөр 4 хүн ирсэн чинь 10 шуудай цемент, 5 шуудай хар замасктай ирснээ 2 хүнээ үлдээгээд буцаад яваад өгсөн юм. Тэгээд 10 дугаар сарын 23-ны өдөр би аймаг руу байгаа байдлыг танилцуулж бичиг явуулсан... Ер нь бол “*******” ХХК нь гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй, чанаргүй материалаар гүйцэтгэл хийсэн, мөн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй байхад дураараа ажил хийсэн... Тэгээд явсаар байгаад 2021 оны 06 дугаар сарын 20-ны үеэр л улсын комисс хүлээн авч ашиглалтад өгсөн байгаа... Одоо энэ барилгын ашиглалтын явцад хаалгануудын нугас унаад байгаа, будаг шохойнууд нь ховхроод унасан байдалтай, гадна металл вакум хаалга нь унасан, дээврийн мотор нь шатсан гээд зөндөө юм гарсан... Ер нь бол аймгийн Засаг даргын газар дээр ******* даргын өрөөнд хуралдах үед компани чадваргүй байна, энэ ажил чинь хугацаа өнгөрсөн гээд нөхцөл байдлыг танилцуулахад гэрээний хугацаандаа 100 хувь дуусгана, ямар ч байсан гэрээний хугацаа дуусах хүртэл наад компанийг чинь бид нар болиулах боломж байхгүй гээд уурлаад байсан ...Гэрээг сунгах талаар ашиглагч байгууллагаас ямар ч санал аваагүй захиалагч өөрөө л шийдсэн” гэх /2-р хх-ийн 120-123-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Д.*******гийн: Би энэ тендерийн үнэлгээний хороонд орж ажилласнаа одоо ерөөсөө санахгүй байна. Би энэ хуралд сууснаа санахгүй байна. Би 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ээлжийн амралттай, Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж, амралттай байсан үе таарч байна. Энэ хурлын тэмдэглэлд байгаа гарын үсэг миний гарын үсэг мөн, гэхдээ би нөхөж зурсан байх. Ер нь аймгийн Орон нутгийн өмчийн мэргэжилтэн Д.******* намайг өрөөндөө дуудаж хурлын явц байдлын талаар танилцуулж гарын үсэг зуруулсан гэж санаад байна." гэх /2-р хх-ийн 141- 143-р тал/
-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Ц.*******ын “...Магадгүй Сэлэнгэ аймгийн ажиллагааны газраас хэн нэгэн албан тушаалтан нь намайг дуудаж дээрх баримт бичгүүдэд нөхөж гарын үсэг зуруулсан байх, гэхдээ яг хэн гэх албан тушаалтан хэзээ намайг дуудаж, хаана гарын үсэг зуруулсан талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан дээрх 2 хурлын тэмдэглэлд зурсан гарын үсэг миний өөрийн гарын үсэг мөн байна, гэтэл би ийм хуралд оролцсон эсэхээ санахгүй байна. Хэрэв би өөрөө оролцсон бол санах л ёстой” гэх /2-р хх-ийн 161-р тал/
-2020 оны 12 дугаар сарны 12-ны өдрийн 5675/478 дугаартай Хаан банкны албан бичиг, дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 20-37-р тал/
-Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1-р хх-ийн 38-89-р тал/
- , А.*******, “*******” ХХК-ны захирал Н. нарын 2020 оны 09 сарын 25-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”, /2-р хх-ийн 142-147-р тал/
- , бодлогын А.*******, “*******” ХХК-ны инженер Э.Оюунбат нарын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын эмнэлгийн засварын ажлын хугацаа сунгах гэрээ”, /2-р хх-ийн 148-149-р тал/
-“Эмо-аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн аудитын дүгнэлтийг хуулбар, 14-р хх-ийн 154-162-р тал/
-Аймгийн Ө.Сувдаа-д 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №01 дугаартай “Үнэлгээний хорооны дүгнэлтээр “*******” ХХК нь 218.646.842 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан тул хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөмж болгож байна” гэх албан бичиг, /4-р хх-ийн 227-235-р тал/
-Сэлэнгэ аймгийн Засаг даргын даргын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/100 дугаартай “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилгын гол барилга гэрэлтүүлэг, гадна бохир ус, цооног өргөтгөлийн барилгын засварын ажил”-ын тендер шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан тушаал, /3- р хх-ийн 112-113-р тал/
-Цахим тендерийн урилга, Тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, /3-р хх-ийн 115-117-р тал/
-2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №01 дугаартай “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл”, “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилгын гол барилга гэрэлтүүлэг, гадна бохир ус, цооног өргөтгөлийн барилгын засварын ажил” СЭАОНӨГ/202007112 тоот ажлын үнэлгээний хуудас, Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, /3-р хх-ийн 118-131-р тал/
-2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №02 дугаартай “Цахим тендер шалгаруулалт” хийсэн “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл”, /3-р хх-ийн 132-135-р тал/
-Аймгийн Ө.Сувдаа-д 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр №01 дугаартай “Үнэлгээний хорооны дүгнэлтээр “*******” ХХК нь 218.646.842 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарсан тул хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах эрх олгохыг зөвлөмж болгож байна” гэх албан бичиг, /3-р хх-ийн 136-137-р тал/
-“Голден пэйж” аудит ХХК-ны ГПА-2021-25-СГА 2021 оны 07 дугаар сар “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2021 оны 10 ортой эмнэлгийн засварын ажлын гүйцэтгэлийн аудитын Сэлэнгэ аймгийн Засаг даргын газар буюу захиалагч байгууллага нь үе шатны ажлын гүйцэтгэлийг хянаж баталгаажуулаагүй, гүйцэтгэгч компани нь засварын ажлыг цаг хугацаандаа гүйцэтгээгүй, чанаргүй хийж гүйцэтгэсэн байна” гэх дүгнэлт, /3-р хх-ийн 153-162-р тал/
-Сэлэнгэ аймгийн харилцаа, барилга хот байгуулалтын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3/59 дугаартай “...Барилгын засварын ажлын тухай” “*******” ХХК-ны гэрээнд тусгагдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэлийн хувийг гаргахад 86.3 хувь байгаа боловч хийгдсэн ажлууд нь норм дүрмийн шаардлага хангахгүй, төсөвт тусгагдсан ажлуудыг дур мэдэн өөрчилж хасаж гүйцэтгэсэн” байна гэх албан бичиг, /4-р хх-ийн 42-43-р тал/
-2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Хушаат сумын Эрүүл мэндийн төвийн Ц.*******гийн “... Эрүүл мэндийн төвийн 231.874.358 төгрөгийн зураг төсөвтэй барилгын их засварын ажлыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “*******” ХХК ажлыг 218 646.842 төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч, засварын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл ажлын явц сунжирч, улсын комисс хүлээж аваагүй аймгийн ажлын хэсгийн шийдвэрээр байрандаа нүүн орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн... 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотын “Голден пэйж” аудитын газраар шалгуулахад 64.178.245 төгрөгийн бараа материал бүхий ажил хийгээгүй, манай байгууллагыг хохироосон дүгнэлт гаргасан” гэх илтгэх хуудас, /4-р хх-ийн 44-р тал/
-Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг Н.Пүрэвбатын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай “... Захиалагч байгууллага болох Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын хэсэг 2021 оны 01 дүгээр сар, 03 дугаар сарын 12, 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд тус тус ажиллаж гүйцэтгэгч компани болох “*******” компанид удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч уг компанийн зүгээс ажлаа шуурхай, чанартай гүйцэтгэх талаар хангалтгүй ажиллаж байна...” гэх албан бичиг, /4-р хх-ийн 45-47-р тал/
-Барилга, байгууламжийг хүлээн авсан, улсын комиссын акт, /3-р хх-ийн 44-69-р тал/
-Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 онд зарласан СЭАОНӨГ/202007112 дугаартай, “Хушаат сумын 10 ортой эмнэлгийн барилга, гэрэлтүүлэг, гадна бохир ус цооног, өргөтгөлийн барилга засварын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материал, /1-р хх-ийн 107-166-р тал/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 дүгээр хх-ийн 2-3 дугаар тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.*******, А.*******, Т.*******, “*******” ХХК нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
5.Шүүгдэгч А.******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ Сэлэнгэ аймгийн , , ар, шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Орон нутгийн өмчийн Худалдан ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, нарийн бичгийн ар ажиллаж байсан ба “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4; 4 дүгээр зүйлийн 4.1; “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “нийтийн албан тушаалтан” мөн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй дээрх хоёр албан тушаалтан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд байна.
Шүүгдэгч А.*******, Д.******* нар нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн (Хориглох зүйл)-ийн 7.1.1 дэх хэсэг (албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх); 7.1.6 дахь хэсэг (албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх); Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг (ил тод байх), мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг (Монгол улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх), 35.1.7 дахь хэсэг (Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх) 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг (албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг... хориглох), Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг (Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шу, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина) гэсэн заалтуудыг зөрчиж ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчил, гэмт үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль ”, мөн хуулийн 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, ыг хахууль , өгөх гэмт хэрэгт тооцож хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр заасан.
Иймд хахууль өгөгч шүүгдэгч Т.******* болон “*******” ХХК нь өөртөө давуу байдал олж зорилгоор нийтийн албан тушаалтанд албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн, нийтийн албан тушаалтан болох шүүгдэгч А.*******, Д.Алтантуул нар нь албаны эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж хахууль авсан үйлдлүүд нь хахууль өгөх, гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзсэн анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
6.Шүүгдэгч Т.******* болон түүний өмгөөлөгч нарын зүгээс “…Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч болон шүүгдэгч Т.******* нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаагүй ба энэ хэсэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хэсгийг өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, “*******” ХХК-д Т.******* ямар нэгэн байдлаар хамааралтай эсэхийг шалгаж тогтоолгүйгээр хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хуулийн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах, эрх бүхий этгээдүүдэд хэрхэн шилжсэн эсэх зэргийг түүхчлэн шалгасан, дээрх Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 218,646,842.00 төгрөгийн төсөвт өртөгтэй “Сэлэнгэ Хушаат сумын эрүүл мэндийн төвийн засварын ажил”-ын барилга засварын ажлын гүйцэтгэгчээр “*******” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №01 дугаартай, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” зөвлөмжийг захиалагчид хүргүүлснээр захиалагч Сэлэнгэ аймгийн Засar даргын газар болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Эмнэлгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан “*******” ХХК нь давуу байдлыг олж авч ажил үүргийг гүйцэтгэсэн байна.
Өөрөөр хэлбэл энэхүү тендер буюу сонгон шалгаруулалтад хуулийн этгээдийн нэрийн өмнөөс оролцох бүрэн боломжтой ба хувь этгээд уг үйл ажиллагаанд өөрийн нэрийн өмнөөс оролцох боломжгүй ингэж оролцсоноор уг ажлыг хийж гүйцэтгэх давуу эрхийг олж хууль зүйн үндэслэл байхгүй, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө бусдад хахууль өгсөн үйлдэл нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шу ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шу ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.4, 22.5 дугаар заалтуудад 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан ба анхан шатны шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж энэхүү гэмт хэрэг 2021 оны 08 дугаар сард үйлдэгдсэн тул мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг баримтлан торгох ял оногдуулж шийтгэснийг буруутгах боломжгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдэлд гэм буруутай үйлдэлд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч нар болон холбогдох хуулийн этгээдэд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шу ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.
8.Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ