Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00302

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 103/ШШ2026/00302

Улаанбаатар хот

 

2026 03 12 103/ШШ2026/00302

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Твинтауэр-1 дүгээр байрны 13 давхарт байрлах, Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,468,153.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. П.*******, Б.******* нар нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 15,500,000 төгрөгийг сарын 2.99 хувийн хүүгэй, 48 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч П.*******, Б.******* нараас зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.4 3.6 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч П.*******, Б.******* нараас 15,468,153.34 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: П.*******, Б.******* бид нар нь Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 15,468,153.34 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******гийн ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 15,468,153.34 төгрөг /арван таван сая, дөрвөн зуун жаран найман мянга, нэг зуун тавин гурван төгрөг, гучин дөрвөн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 117,645 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч П.*******, Б.******* нараас 117,645 төгрөгийг тус тус гаргуулж Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ