| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00386/И |
| Дугаар | 103/ШШ2026/00304 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00304
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2026/00304 | Улаанбаатар хот |
2026 03 12 103/ШШ2026/00304
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, ХААН банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* овгийн *******ий *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,199,887.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Багануур салбар нь Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,199,887.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Багануур салбар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Б.******* нь нэхэмжлэгч ХААН банк ХК-тай 2022.01.12-ны өдөр ЗГ/202247250769 тоот, 2022.06.30-ны өдөр ЗГ/2022247250769-1, 2022.07.31-ний өдөр ЗГ/2022247250769-2 тоот, 2023.03.28-ны өдөр ЗГ/2022247250769-3 тоот, 2023.11.07-ны өдөр ЗГ/2022247250769-4 тоот зээлийн гэрээг тус тус байгуулан 19,059,261.78 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Хариуцагч нь 2022.01.12-ны өдөр авсан зээлээс үндсэн төлбөрт 4,962,474.78 төгрөг, зээлийн хүүд 7,517,081.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,056.73 төгрөг, нийт 12,485,612.65 төгрөг төлсөн. Зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 16,199,887.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХААН банкны Багануур салбараас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 16,199,887.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Б.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 16,199,887.71 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ХААН банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн *******ий *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,199,887.71 /арван зургаан сая, нэг зуун ерин есөн мянга, найман зуун наян долоон төгрөг, далан нэгэн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,949 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 119,474 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 119,474 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ