| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00149/И |
| Дугаар | 103/ШШ2026/00311 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 103/ШШ2026/00311
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 103/ШШ2026/00311 | Улаанбаатар хот |
2026 03 12 103/ШШ2026/00311
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Д.Нацагдоржийн гудамж, 61/2 дугаар байранд байрлах, Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг 3 дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух, *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,733,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь 2025.05.25-ны өдөр 10443989565 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 33,60 хувийн хүүтэй хэрэглээний зээл авсан. Хариуцагч Б.*******гаас 5,733,798 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэткапитал финанс корпораци ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 5,733,798 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,733,798 төгрөг /таван сая, долоон зуун гучин гурван мянга, долоон зуун ерин найм/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106,691 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 53,345 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ө.*******гаас 53,345 төгрөгийг тус тус гаргуулж Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ