Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/113

 

 

                                           *******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Яллагдагч ******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2025 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЗ/457 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Ч.Очгэрэлд холбогдох эрүүгийн 233000000155 дугаартай, 208/2025/0083 индекстэй, 38 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт ийн Очгэрэл, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1998 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх-зүйч мэргэжилтэй, "Вертул" ХХК-ийн тусгай актив хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл-1 ганцаараа, тодорхой оршин суух хаяггүй, урьд

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, (РД: )

овогт гийн *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сант суманд 1970 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд 1 зээгийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 01 дүгээр багийн 01 дүгээр хэсэг, 03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД: ),

овогт ийн *******, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1974 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 01 дүгээр багийн 01 дүгээр хэсэг, 09 тоотод оршин суух, урьд

-Дархан- Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 353 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэрэгт заасныг журамлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзан, оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх үүрэг хүлээлгэсэн, хэрэг хариуцах чадвартай, (РД:),

овогт ийн *******, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1977 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн **** сумын *** дугаар баг, *** дугаар хэсэг, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:),

Яллагдагч ******* нь 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сарын хооронд Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажиллаж байсан хугацаандаа 2022 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг 1-9 тоотод 18 насанд хүрээгүй Б., А. нар нь бусдад хүчиндүүлсэн гэх үйлдэлд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 223100295 дугаартай хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үедээ өөрийн гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн, хясан боогдуулах аргаар 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд иргэн С.*******оос нийт 4,260,000 төгрөгийн хахууль, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс мөн 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд иргэн П.*******гаас нийт 3,145,000 төгрөгийн хахууль, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хооронд иргэн Д.*******, Н. нараас нийт 4,650,000 төгрөг, нийт 12,255,000 хахууль авсан;

Мөн хэрэг бүртгэлтийн 223100295 дугаартай хэрэгт холбогдуулан шалгаж байсан Ц., С.*******, Д. нарын эцэг эх болох Д.*******, Д.*******, П.******* нараас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “хохирогч нарт хохирол төлбөр барагдуулна, хохирогчийг гомдол саналгүй болгоно” гэж нийт 18,899,500 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг бий болгосон үйлдлийг “Залилах” гэмт хэргийг “албан тушаалын байдлаа ашиглаж” үйлдсэн;

Мөн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөгчөөр ажиллаж байхдаа хэрэг бүртгэлтийн 223100290 дугаартай хэргийг шалгах ажиллагаа явуулахдаа иргэн Д.гаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, Т.оос 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлэг авсан мэтээр тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурж нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн;

баатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Саммит ХХК-ийн харьяа “Хэрэглээний Лизинг” ХХК-ийн тусгай активын мэргэжилтнээр дадлагажигч ажилтнаар ажиллаж байхдаа “PC mall” цахилгаан барааны дэлгүүрээс лизингээр цахилгаан бараа худалдан авсан иргэдийн мэдээллийг цахим хэрэгсэл ашиглан авч, уг мэдээллээ ашиглан иргэд рүү “Хэрэглээний зээлээ төлөөрэй” хэмээн мессеж илгээн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Хас банк” дахь өөрийн эзэмшлийн 5005579594 тоот данс, “Хаан банк” дахь 5058360142 тоот дансаар 209 иргэнээс нийт 67,208,744 төгрөг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан байна. Үүнд:

2023 оны 06 дугаар сард

1. Хохирогч Б.ээс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 187.500 төгрөг,

2. Хохирогч Б.гаас 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 302,500 төгрөг,

3. Хохирогч Г.ээс 2023 оны 06-р сарын 19-ний өдөр 268.000 төгрөг,

4. Хохирогч Ю. аас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 220,000 төгрөг

5. Хохирогч Д.аас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 148,00 төгрөг,

6. Хохирогч Б.ээс 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдөр 150,000 төгрөг,

7. Хохирогч Х.аас 2023 оны 06-р сарын 24-ний өдөр 965.200 төгрөг,

8. Хохирогч Э.гийн 2023 оны 06-р сарын 25-ны өдөр 459,000 төгрөгийг,

 9. Хохирогч Б.гаас 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,206,500 төгрөг,

10. Хохирогч Л.аас 2023 оны 06-р сарын 26-ны өдөр 471,000 төгрөг,

2023 оны 07 дугаар сард

1. Хохирогч Б.баяраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 353,500 төгрөг

2. Хохирогч Ж.гаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг,

3. Хохирогч О.аас 2023 оны 07-р сарын 06-ны өдөр 310,000 төгрөгийг,

4 . Хохирогч Р.ээс 2023 оны 07-р сарын 09-ний өдөр 352,000 төгрөгийг,

5. Хохирогч Д.гаас 2023 оны 07 дугаар сарын 09, 08 дугаар сарын 10-ны өдрүүдэд нийт 741,666 төгрөг,

6. Хохирогч Д.ээс 2023 оны 07-р сарын 09-ний өдөр 1,195,000 төгрөг,

7. Хохирогч С.гаас 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 335,500 төгрөг,

8. Хохирогч Л.ээс 2023 оны 07-р сарын 11-ний өдөр 433,000 төгрөг,

9. Хохирогч З.эс 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 314,000 төгрөг,

10. Хохирогч Б.өөс 2023 оны 07-р сарын 22-ны өдөр 308,000 төгрөг,

11. Хохирогч Ц.гаас 2023 оны 07 дугаар сарын 23-ны 347.000 төгрөг,

12. Хохирогч Х.ээс 2023 оны 07-р сарын 24-ний өдөр 319,000 төгрөг,

13. Хохирогч П.ээс 2023 оны 07-р сарын 26-ны өдөр 190.253 төгрөг,

14. Хохирогч Я.гийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 429.511 төгрөг,

15. Хохирогч ээс 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 320,000 төгрөг,

16. Хохирогч Д.аас 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 277,385 төгрөг,

2023 оны 08 дугаар сард

1. Хохирогч Е. гаас 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 456,868 төгрөг,

2. Хохирогч Б.ас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 369,064 төгрөг,

3 . Хохирогч Б.ээс 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 210.000 төгрөг,

4. Хохирогч А.аас 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 270,121 төгрөг,

5. Хохирогч Д.аас 2023 оны 08-р сарын 09-ны өдөр 307,852 төгрөг,

6. Хохирогч Ц.ас 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 341,731 төгрөг,

7. Хохирогч Т.аас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 308,736 төгрөг,

8 . Хохирогч А.ээс 2023 оны 08-р сарын 09-ний өдөр 536,000 төгрөг,

9. Хохирогч Х.өөс 2023 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 353,512 төгрөг,

10. Хохирогч Б.оос 2023 оны 08-р сарын 10-ны өдөр 1,242,638 төгрөг,

11. Хохирогч Э.оос 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 365,600 төгрөг,

12. Хохирогч Э.гаас 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 302,255 төгрөг,

13. Хохирогч Д.ээс 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 350,000 төгрөг,

14. Хохирогч З. гаас 2023 оны 08-р сарын 13-ны өдөр 193,349 төгрөг,

15. Хохирогч Л.баатараас 2023 оны 08-р сарын 14-ний өдөр 450,000 төгрөг,

16. Хохирогч С.ээс 2023 оны 08-р сарын 14-ны өдөр 308,000 төгрөг,

17. Хохирогч Т.ээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 540,789 төгрөг,

18. Хохирогч Г.ээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 309,000 төгрөг,

19. Хохирогч Б.гаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны 370,000 төгрөгийг,

20. Хохирогч Б.гаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 370,000 төгрөг,

21. Хохирогч Л.ээс 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 310,000 төгрөг,

22. Хохирогч У.аас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 182,000 төгрөг,

23. Хохирогч Г.гаас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг,

24. Хохирогч Г.гөөс 2023 оны 08-р сарын 16-ны өдөр 304,598 төгрөг,

25. Хохирогч Х.аас 2023 оны 08-р сарын 16-ны өдөр 140,000 төгрөг,

26. Хохирогч Г.аас 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 354,850 төгрөг,

27. Хохирогч А.ээс 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 133,581 төгрөг,

28. Хохирогч Д.гаас 2023 оны 08 дугаар сарын 17-ны 284,873 төгрөгr,

29 . Хохирогч М.аас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 146,000 төгрөг,

30. Хохирогч А. гаас 2023 оны 08-р сарын 17-ны өдөр 115,227 төгрөг,

31. Хохирогч Н.гаас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 269,000 төгрөг,

32. Хохирогч Б.аас 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 215,459 төгрөг,

33. Хохирогч А.гаас 2023 оны 08-р сарын 17-ны өдөр 535,211 төгрөг,

34. Хохирогч З. эс 2023 оны 08 дугаар сарын 17-ны 283,000 төгрөгийг,

35. Хохирогч Г.оос 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 260,700 төгрөг 08 дугаар сарын 17-ны өдөр 260,700 төгрөг

36. Хохирогч Б.аас 2023 оны 08-р сарын 17-ны өдөр 341,731 төгрөг,

37. Хохирогч Н.аас 2023 оны 08-р сарын 17-ны өдөр 207.500 төгрөг,

38. Хохирогч Д. гаас 2023 оны 08-р сарын 17-ны өдөр 284,873 төгрөг,

39. Хохирогч Ш.гаас 2023 оны 08-р сарын 17-ний өдөр 123,700 төгрөг,

40. Хохирогч Г. 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 318,163 төгрөг

41. Хохирогч Ц. гаас 2023 оны 08-р сарын 18-ны өдөр 312,300 төгрөг,

42. Хохирогч О.гээс 2023 оны 08-р сарын 18-ны өдөр 320,000 төгрөг,

43. Хохирогч Г.аас 2023 оны 08-р сарын 18-ны өдөр 460,521 төгрөгийг,

44. Хохирогч Ц.аас 2023 оны 08-р сарын 19-ний өдөр 302,255 төгрөг,

45. Хохирогч Г.гаас 2023 оны 08-р сарын 19-ний өдөр 296,600 төгрөг,

46. Хохирогч Ц. 2023 оны 08-р сарын 19-ний өдөр 302,255 төгрөг,

47. Хохирогч Д.ийн 2023 оны 08-р сарын 19-ний өдөр 106,659 төгрөг,

48. Хохирогч А.гоос 2023 оны 08 дугаар сарын 19-ний 310,000 төгрөг,

49. Хохирогч Э.ээс 2023 оны 08-р сарын 19-ний өдөр 302,255 төгрөг,

50. Хохирогч Д.аас 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 666.666 төгрөг,

51. Хохирогч Ж.аас 2023 оны 08-р сарын 20-ны өдөр 229,435 төгрөг,

52. Хохирогч Я.ээс 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг,

53. Хохирогч О.аас 2023 оны 08-р сарын 21-ний өдөр 353.521 төгрөг,

54. Хохирогч Б.аас 2023 оны 08-р сарын 21-ний өдөр 274.000 төгрөг,

55. Хохирогч О.аас 2023 оны 08-р сарын 21-ний өдөр 353,521 төгрөгийг,

56. Хохирогч Б.аас 2023 оны 08-р сарын 21-ний өдөр 281,200 төгрөгийг

57. Хохирогч Б.ээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 293,467 төгрer,

58. Хохирогч Ч.эс 2023 оны 08-р сарын 22-ны өдөр 240,000 төгрөг,

59. Хохирогч А.ээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 200,000 төгрөг,

60. Хохирогч Н.оос 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 274,751 төгрөг,

61. Хохирогч Ч.эс 2023 оны 08-р сарын 23-ны өдөр 240,000 төгрөгийг,

62. Хохирогч Б.гаас 2023 оны 08-р сарын 24-ний өдөр 300,000 төгрөг,

63. Хохирогч Э.ээс 2023 оны 08-р сарын 24-ний өдөр 275.000 төгрөгийг,

64. Хохирогч У.аас 2023 оны 08-р сарын 24-ны өдөр 285,400 төгрөг,

65. Хохирогч Ц.аас 2023 оны 08 дугаар сарын 25-ны 180,740 төгрөг,

66. Хохирогч Г.оос 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 650.000 төгрөг,

67. Хохирогч М.гаас 2023 оны 08-р сарын 27-ны өдөр 282,811 төгрөг,

68. Хохирогч Ц.оос 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 148,000 төгрөг,

69. Хохирогч Э.гээс 2023 оны 08-р сарын 28-ны өдөр 413,000 төгрөг,

70. Хохирогч Э.ээс 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 284,505 төгрөг,

71. Хохирогч М.гаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 291,700 төгрөг,

72. Хохирогч Б.оос 2023 оны 08-р сарын 31-ний өдөр 205,702 төгрөг,

73. Хохирогч Г.с 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 302,300 төгрөг,

74. Хохирогч Б.аас 2023 оны 08-р сарын 31-ний өдөр 343,000 төгрөг,

2023 оны 09 дүгээр сард

1. Хохирогч Ц.ээс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 146,000 төгрөг,

2. Хохирогч Х.аас 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 256,025 төгрөг,

3. Хохирогч С.ос 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 318,164 төгрөг,

4. Хохирогч Э.ээс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 120,000 төгрөг,

5. Хохирогч Г.ээс 2023 оны 09-р сарын 04-ний өдөр 262,740 төгрөгийг,

6. Хохирогч Б.гээс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 240,000 төгрөгийг,

7. Хохирогч М.гөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр 260,000 төгрөг,

8. Хохирогч Б.аас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 291,650 төгрөг,

9. Хохирогч Ц.гээс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 176,672 төгрөг,

10. Хохирогч Г.гаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 330,000 төгрer,

11. Хохирогч Н.гаас 2023 оны 09-р сарын 05-ны өдөр 149,240 төгрөг,

12. Хохирогч П.гоос 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 205,000 төгрөг,

13. Хохирогч Д.гаас 2023 оны 09-р сарын 05-ны өдөр 995, 136 төгрөг,

14. Хохирогч Д.гээс 2023 оны 09-р сарын 05-ны өдөр 209,147 төгрөг,

15. Хохирогч Э.аас 2023 оны 09 сарын 05-ны өдөр 300,000 төгрөг,

16. Хохирогч Р.аас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 220,000 төгрөr,

17. Хохирогч Ц.гаас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 250,000 төгрөr,

18. Хохирогч Г.гаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 277,066 төгрөr,

19. Хохирогч О.ээс 2023 оны 09-р сарын 05-ны өдөр 185,510 төгрөг,

20. Хохирогч Н.оос 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 318,200 төгрөг,

21. Хохирогч Х.гаас 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 300.500 төгрөг,

22. Хохирогч С.ээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 1.066.000 төгрөг,

23. Хохирогч Я. оос 2023 оны 09 сарын 06-ны өдөр 500,000 төгрөг,

24. Хохирогч Г.тунгалагаас 2023 оны 09-р сарын 06-ны өдөр 355,000 төгрөг,

25. Хохирогч Г.ас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 111,942 төгрөг,

26. Хохирогч Г.аас 2023 оны 09-р сарын 07-ны өдөр 207,098 төгрөг,

27. Хохирогч О.аас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 300,000 төгрөг,

28. Хохирогч А.аас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 340,000 төгрөг

29. Хохирогч О.аас 2023 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр 296,731 төгрөг,

30. Хохирогч Э.гаас 2023 оны 09-р сарын 08-ны өдөр 320,000 төгрөг,

31. Хохирогч Б.гоос 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 200,000 төгрer,

 32. Хохирогч Л.аас 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 288,000 төгрөг,

33. Хохирогч Д.өөс 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 302.000 төгрөг,

34. Хохирогч Б.гаас 2023 оны 09-р сарын 10-ны өдөр 353,521 төгрөг,

35. Хохирогч Ж.ээс 2023 оны 09-р сарын 10-ны өдөр 291,650 төгрөг,

36. Хохирогч Э.ээс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг,

37. Хохирогч Э.гоос 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 250,808 төгрөг,

38. Хохирогч Э.оос 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 294,595 төгрөг,

39. Хохирогч Г.ээс 2023 оны 09-р сарын 11-ний өдөр 922,375 төгрөг,

40. Хохирогч С.аас 2023 оны 09-р сарын 11-ний өдөр 307,852 төгрөг,

41. Хохирогч Э.эс 2023 оны 09-р сарын 12-ны өдөр 236,000 төгрөг,

42. Хохирогч С.ээс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 261,745 төгрөг,

43. Хохирогч С.гээс 2023 оны 09-р сарын 13-ны өдөр 320,000 төгрөr,

44. Хохирогч Э.эс 2023 оны 09-р сарын 15-ны өдөр 180,000 төгрөг,

45. Хохирогч А.гаас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 190.000 төгрөг,

46. Хохирогч Г.ээс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 556,000 төгрөг,

47. Хохирогч Н.гээс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны 356,000 төгрөг,

48. Хохирогч Г.гаас 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 282,820 төгрөг,

49. Хохирогч Ц.аас 2023 оны 09-р сарын 17-ны өдөр 210,000 төгрөгийг,

50. Хохирогч Ц.аас 2023 оны 09 дүгээр сарын 17-ны 147,300 төгрөг,

 51. Хохирогч Б.гээс 2023 оны 09-р сарын 18-ны өдөр 400,000 төгрөгийг,

52. Хохирогч У. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 115,000 төгрөг,

53. Хохирогч Т. 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 293,430 төгрөг,

54. Хохирогч Ц.өөс 2023 оны 09-р сарын 20-ны өдөр 246,281 төгрөг,

55. Хохирогч Б.гээс 2023 оны 09-р сарын 20-ны өдөр 237,400 төгрөг,

56 . Хохирогч Г.аас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 318,959 төгрөг,

57. Хохирогч Б.аас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 318,163 төгрөг,

58. Хохирогч Б.оос 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 250,994 төгрөг,

59. Хохирогч Б.ээс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны 565,518 төгрөг,

60. Хохирогч Д. аас 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 290,000 төгрөг,

61. Хохирогч М.ээс 2023 оны 09-р сарын 21-ний өдөр 310,000 төгрөг,

62. Хохирогч Д.гаас 2023 оны 09-р сарын 21-ний өдөр 302,255 төгрөг,

63. Хохирогч Х.оос 2023 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 227,000 төгрөг,

64. Хохирогч А.ээс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 314,000 төгрөг,

65. Хохирогч Б.аас 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 246,000 төгрөг,

66. Хохирогч Б.гаас 2023 оны 09-р сарын 24-ний өдөр 260,000 төгрөгийг,

67. Хохирогч Н.ээс 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 292,500 төгрөг,

68. Хохирогч Л.аас 2023 оны 09-р сарын 25-ны өдөр 353,515 төгрөгийг,

69. Хохирогч Б.аас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 214,852 төгрөг,

70. Хохирогч Ц.аас 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 144,482 төгрөг,

71. Хохирогч Ц.оос 2023 оны 09-р сарын 25-ны өдөр 175,490 төгрөг,

72. Хохирогч Л.оос 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 350,000 төгрөг,

73. Хохирогч А.гаас 2023 оны 09-р сарын 29-ний өдөр 276,595 төгрөг,

74. Хохирогч П.аас 2023 оны 09-р сарын 29-ний өдөр 217,999 төгрөг,

75. Хохирогч М.аас 2023 оны 09-р сарын 29-ний өдөр 238,661 төгрөг,

 76. Хохирогч П.аас 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 318,200 төгрөг,

77. Хохирогч А.аас 2023 оны 09-р сарын 30-ны өдөр 237.018 төгрөг,

78. Хохирогч Ц.аас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 292,000 төгрөг,

2023 оны 10 дугаар сард

1. Хохирогч Б.аас 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 235,675 төгрөг,

 2. Хохирогч Б.оос 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 338,448 төгрөг,

3. Хохирогч Б.гээс 2023 оны 10-р сарын 03-ны өдөр 261,300 төгрөг,

4. Хохирогч Б.ээс 2023 оны 10-р сарын 03-ны өдөр 318,200 төгрөгийг,

5. Хохирогч Н.аас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 230,260 төгрөг,

6. Хохирогч С. гаас 2023 оны 10 дугаар сарын 05-ны 250,333 төгрөгийг,

7. Хохирогч Б. гаас 2023 оны 10-р сарын 05-ны өдөр 183,236 төгрөг,

8. Хохирогч Г.ээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 200,000 төгрөг,

9. Хохирогч Г.өөс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 272,000 төгрөг,

10. Хохирогч Г.аас 2023 оны 10-р сарын 05-ны өдөр 137,905 төгрөг,

11. Хохирогч Ш.аас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 291,650 төгрөг,

12. Хохиргогч Г.гаас 2023 оны 10-р сарын 05-ны өдөр 511,000 төгрөг,

13. Хохирогч Л.Мөнхбаяраас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 555,000 төгрөг,

14. Хохирогч Д.аас 2023 оны 10-р сарын 05-ны өдөр 164,500 төгрөг,

15. Хохирогч Э.ээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 151,420 төгрөг,

16. Хохирогч Ц.оос 2023 оны 10-р сарын 05-ны өдөр 219,090 төгрөг,

17. Хохирогч Г.гээс 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 251,000 төгрөг,

18. Хохирогч Ц.баатараас 2023 оны 10-р сарын 06-ны өдөр 241,567 төгрөг,

19. Хохирогч Р.гаас 2023 оны 10-р сарын 06-ны өдөр 278,000 төгрөг,

20. Хохирогч Б.эс 2023 оны 10-р сарын 06-ны өдөр 213,692 төгрөг,

21. Хохирогч С.аас 2023 оны 10-р сарын 06-ны өдөр 180,600 төгрөг,

22. Хохирогч Б.аас 2023 оны 10-р сарын 06-ны өдөр 302,255 төгрөг,

23. Хохирогч Г.аас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 211,081 төгрөг,

24. Хохирогч С.аас 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 157,022 төгрөг,

25. Хохирогч Д.гаас 2023 оны 10-р сарын 08-ны өдөр 166,557 төгрөг

26. Хохирогч М.гаас 2023 оны 10-р сарын 10-ны өдөр 320,000 төгрөг,

27. Хохирогч С.ээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 275,000 төгрөг,

28. Хохирогч Ц. оос 2023 оны 10-р сарын 31-ний өдөр 235,700 төгрөг,

29. Хохирогч Т.гаас 300,000 төгрөгийг залилсан,

30. Хохирогч оос 166,500 төгрөгийг

31. Хохирогч О.эс 667,000 төгрөгийг тус тус залилан, нийт 66,307,549 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн;

Мөн яллагдагч ******* нь согтуурсан үедээ баатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Ай лофт баарны үүдэнд 2023 оны 08 дугаар сарын 25-наас 26-ны шилжих шөнө 04 цагийн орчим хохирогч Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар мөргөж, цохиж хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт хамар, баруун чамархайд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

Яллагдагч П.******* нь өөрийн хүү Ц.ыг 2022 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, 1-9 тоотод 18 насанд хүрээгүй Б., А. нар бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үед буюу тус үйлдэлд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 223100295 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн шахалт шаардлагаар түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан, хэргийг өөрийн хүү Ц.ад ашигтай байдлаар шийдвэрлүүлж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор “Хаан банк”-н дахь өөрийн эзэмшлийн 5055499145 дугаарын данснаас *******ийн “Хаан банк”-н дахь 5039583286 дугаарын данс руу нийт 12 удаагийн шилжүүлгээр 3,145,000 төгрөг шилжүүлж, хахууль өгөх;

Яллагдагч Д.******* нь өөрийн хүү С.*******ыг 2022 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, 1-9 тоотод 18 насанд хүрээгүй Б., А. нар бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үед буюу тус үйлдэлд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 223100295 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн шахалт шаардлагаар түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан, хэргийг өөрийн хүү С.*******т ашигтай байдлаар шийдвэрлүүлж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор “Хаан банк”-н дахь өөрийн эзэмшлийн 5684016142 дугаарын данснаас *******ийн “Хаан банк”-н дахь 5039583286 дугаарын данс руу 4,260,000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн;

Яллагдагч Д.******* нь өөрийн хүү Д.ыг 2022 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, 1-9 тоотод 18 насанд хүрээгүй Б., А. нар нь бусдад хүчиндүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үед буюу тус үйлдэлд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 223100295 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ийн шахалт шаардлагаар түүний албан тушаалын байдалтай нь холбогдуулан, хэргийг өөрийн хүү Д.од ашигтай байдлаар шийдвэрлүүлж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын гадна *******тэй уулзаж 4,650,000 төгрөг шилжүүлэн, хахууль өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******, Д.*******, Р.*******, П.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн тусгай ангийн 22.1. дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн  дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 6.10, 6.10, 6.14, 6.15, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн 2331000000155 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Яллагдагч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Д.*******, Д.*******, П.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар 20000 төгрөгийн дэвсгэрт 177 ширхэг буюу 3,540,000 төгрөг, 10000 төгрөгийн дэвсгэрт 110 ширхэг буюу 1,100,000 төгрөг, 5,000 төгрөгийн дэвсгэрт 23 ширхэг буюу 115,000 төгрөг, 500 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг буюу 6,000 төгрөг, 100 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг буюу 1,400 төгрөг, 50 төгрөгийн дэвсгэрт 13 ширхэг буюу 650 төгрөг, 20 төгрөгийн дэвсгэрт 5 ширхэг буюу 100 төгрөг, 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг буюу 20 төгрөг, 20 ам.доллар 1 ширхэг, 1 ам.доллар 2 ширхэг, юань 1 ширхэг; 592173695F, 592173661F, 592173687F дугаартай Мобиком операторын сим карт 3 ширхэг, 181108508352, 181108528556, 181107893751, 181107893749 дугаартай Скайтел операторын сим карт 4 ширхэг, 4330222047 дугаартай Юнител операторын сим карт 1 ширхэг, Мобиком операторын 2 ширхэг сим, симний үүр мэт зүйл, улаан өнгийн Өргөө синема гэх бичиглэлтэй карт 1 ширхэг, УШ93060511 регистрийн дугаартай Энхбатын Амарбаясгалан гэх хүний иргэний үнэмлэх 1 ширхэг, М банкны "Ochgeregi Gankhuyag" 9496310210503707 дугаартай банкны карт 1 ширхэг, шаргал өнгийн нум сумны дүрс бүхий төмөр 2 ширхэг, цайвар өнгийн 4 өнцөгт бүхий төмөр эд зүйл 1 ширхэг, ЛЖ загварын хар өнгийн гар утас 1 ширхэг, Леново загварын зөөврийн компьютер 1 ширхэг, түүний цэнэглэгч 1 ширхэг, хулгана 1 ширхэг, 0615202307310112 дугаартай хар ногоон өнгийн Оскар караокены карт 1 ширхэг, Монголиа полице гэсэн бичиглэлтэй хар өнгийн хавтас 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг, АХЕ гэсэн бичиглэлтэй хар өнгийн савтай биеийн шингэн цацлага 1 ширхэг зэрэг эд зүйлийг хэргийн хамт хүргүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх А.Эрдэнэдэлгэр нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хэргийг тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2025/ШЗ/457 дугаар шүүгчийн захирамжаар “...хүсэлтийн зарим хэсгийг хүлээн авч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрөн прокурорын эсэргүүцэл бичиж байна.

1.Шүүгчийн захирамжийн 1 дүгээр заалтад заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1 дэх хэсэгт заасан өмгөөлүүлэх эрх хэрэгжүүлэхтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч хуульд заасан эрхийг эдлүүлэх заалтын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тухай хуульчилсан байх бөгөөд яллагдагч ******* нь зайлшгүй өмгөөлөгч оролцуулах заалтад хамаарахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурор, шүүхийн аль ч үе шатанд өмгөөлөгч авах эрх нь яллагдагчид байсан бөгөөд яллагдагч нь өмгөөлөгч авах хүсэлтийг аль ч шатанд гаргаж байгаагүй, өмгөөлөгч авах эрх эдлэх хүсэлт гаргаагүй, өмгөөлөгчтэй оролцох ye эрхийг нь зөрчсөн тохиолдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна" гэж заасан байх бөгөөд яллагдагч нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулж шүүхийн аль ч үе шатанд өмгөөлөгч сонгох эрхийг эдлүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байжээ. Яллагдагч нь шүүхийн шатанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан нь хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх бус яллагдагчийг өмгөөлөгч авах эрхийг нь эдлүүлэх, хэрэв өмгөөлөгч сонгоогүй бол өмгөөлөгч томилох эрхээ хэрэгжүүлээгүй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.5 дахь заалтад заасан яллагдагч гэмт хэргийн улмаас 209 хохирогчид учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх тухай хүсэлтийг хангаж, эд мөрийн баримтаар бэлнээр хураагдан ирүүлсэн 4,762,000 төгрөгийг хэрхэн хохирогч нарт олгох талаар шийдвэрийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зааснаар хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг шүүх шийдвэрлэхээр хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт

“Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, ад мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална. Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан 4,762,000 төгрөгийг тухайн хэрэг хүлээн авсан шүүх хэргийн хамт шийдвэрлэхээр хуульд тодорхойлогдсон байхад шүүх эд мөрийн баримтаар хураагдсан 4,762,000 төгрөгийг 209 хохирогч нарт хэрхэн олгох талаар шийдвэрлүүлэх гэж шийдвэрлэсэн шүүх өөрт олгогдсон эрх хэмжээг хэрэгжүүлээгүй орхигдуулсан байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх хэсэгт зааснаар оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан гомдлын тухайд:

Яллагдагч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан бөгөөд тухайн хэрэгт мөрдөгч хохирогч Б.Чингүүнжавын биед хамар ясны хугарал, хамрын таслагчийн мурийлт хамар, баруун чамархайд зулгаралт бүхий хохирол учруулсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар гэр, хохирогч нарын мэдүүлгээр хохирогчийг тогтоосон нотлох баримтыг шүүх урьдаас үнэлж, хохирогчийг зөв тогтоогоогүй гэж дүгнэж, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны агуулгыг зөрчиж илтэд хуулийг буруу хэрэглэсэн.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.8 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй нь тухайд: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан *******, П.*******, Д.*******, Д.******* нарт холбогдох эрүүгийн 2331000000155 дугаартай эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Л.Батгэрэл нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган, хяналтад ирүүлснийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 267 дугаартай яллах дүгнэлт үйлдэн яллагдагч Г. Очгэрэлд тус аймгийн Прокурорын газрын уулзалтын 102 тоот өрөөнд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь гардуулан өгсөн болох нь 37 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд авагдсан байх тул яллах дүгнэлтийг албан ёсоор гардуулаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь хэсэгт заасан нотлох баримт цуглуулж бэхжүүлэх журам зөрчсөн гомдлын тухайд:

Б.*******ын Хаан банкны 5058360142 тоот дансанд битүүмжлэгдсэн 2,028,422 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мөрдөгчийн тогтоол шийдвэрийг олж тогтоох, байхгүй бол тодруулах ажиллагаа хийх зэрэг шаардлагатай гэж дүгнэн шүүх хэргийг прокурорт буцаах захирамжаа тусгасан нь хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зааснаар хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан нь шүүхэд олгогдсон эрх хэмжээ байна.

Мөн яллагдагч *******ийн Хаан банк, М банкны дансны хулгуудад үзлэг хийсэн боловч хэрэгт хавсаргаагүйг тодруулж, хавтаст хэрэгт хавсаргах шаардлагатай, Э.*******, А.******* нарыг олж тогтоон нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлийг олж тогтоох дахин мэдүүлэг авах зэрэг зэрэг ажиллагааг хийх шаардлагатай гэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэгт авагдаагүй нотлох баримтыг олж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр даалгаж, шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэх заалтыг зөрчин шүүх нэр бүхий иргэдийг шууд эрүүгийн хэрэгт гэм буруутай байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг зөрчсөн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд мөрдөж хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бус яллагдагчийг өөр этгээдтэй хамтран бүлэглэн гэм хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж түүнийгээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах хийлгэх гэж дүгнэсэн нь илтэд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүхийн аливаа шийдвэр тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх хэдий ч хуулиар хамгаалагдсан бусдын эрхийг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан зохицуулалтыг зөрчих боломжгүй юм.

Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж хэргийг тал бүрээс нь бүрэн шинжлэн судалж бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авах байтал яллах талын баримтад дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт заасныг зөрчин шүүгч хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дах Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 2025/ШЗ/457 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцож байна гэв.  

Яллагдагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Гэтэл тухайн хүмүүстэй холбоотой мэдүүлгүүдийг хавтаст хэргийн материалд байгаа. 36 дугаар хавтаст хэргийн 183 дугаар талд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, дэслэгч Б.*******ы авсан мэдүүлгийн баримтууд байдаг. Тухайн мэдүүлгийн баримтуудтай танилцаад мэдүүлэг өгч байхдаа Азбилэг болон ******* нартай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргахад тухайн дүүргийн Цагдаагийн байгууллагаас хүсэлтийг хэрхэн хангаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй миний хас банкны дансны хуулга руу ороод, өөрийн ийм банкны дансны хуулга руу орсон байна гэх үндэслэлээр миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн материалд огт дурдагдаагүй хүмүүсийг шалгуулах хүсэлтийг гаргалаа. Хэргийг сунжруулах гэж үзлээ гэж прокурор эсэргүүцэл бичиж байгаа нь прокурор хэтэрхий нэг талыг барьж байна гэж харж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр *******д холбогдох эрүүгийн 2331000000155 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 1, яллагдагч Д.*******, Д.*******, Д.******* нарт холбогдуулан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

2.Яллагдагч *******, Д.*******, Р.*******, П.******* нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагч *******ийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 436 тоот захирамжийг гарган шүүх хуралдааныг товлосон бөгөөд шүүх хуралдааныг хийж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан шийдвэр гаргажээ. 

Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

4.Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Яллагдагчаас гаргасан хавтаст хэрэгт авагдаагүй гэрчээс мэдүүлэг авхуулах, мөн хэрэгт хавсаргаж ирүүлээгүй, авагдсан эсэх нь тодорхойгүй нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгийг хэрэгт хавсаргах, хавтаст хэрэгт шалгагдаагүй Б.*******ын дансанд битүүмжлэгдсэн мөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шалгах, бэлнээр хураагдан ирсэн мөнгийг 209 хохирогчид учирсан хохирлыг хохирогч нарт хэрхэн олгох талаар шийдвэрлэх,  хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, яллах дүгнэлт гардуулаагүй талаарх гомдлыг шийдвэрлэх зэрэг нь хэргийн шийдэлд ач холбогдол багатай, хэргийг хэлэлцэх явцад үнэхээр уг баримтууд нь нэн шаардлагатай, оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдвол шүүх хуралдааныг хуульд заасан хугацаагаар завсарлуулж нэмэлт ажиллагаа хийлгэх боломжтой. 

5.Иймд  прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/457 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/457 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2.Яллагдагч *******д урьд авсан цагдан хорих, яллагдагч П.*******, Д.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                           

     ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                           ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                              ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ