| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00059/И |
| Дугаар | 103/ШШ2026/00333 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00333
| 2026 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2026/00333 | Улаанбаатар хот |
2026 03 13 103/ШШ2026/00333
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ... дугаар гудамжны ..тоотод оршин суух, *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,690,725.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.******* нь Голомт банк ХК-иас 2024.11.29-ний өдөр 10,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн. Иймд зээлдэгч Г.*******оос үндсэн зээлийн төлбөр 7,346,418.93 төгрөг, зээлийн хүү 339,743.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,563.16 төгрөг нийт 7,690,725.62 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* овогтой ******* би Голомт банк ХК-иас нэхэмжилсэн 7,690,725.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2025.08.15-ны өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн Баяндалайн чиглэлийн 10кв-ын 37 км шугамын ажил гардан авсан билээ. Техникийн эвдрэл болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан ажлын явц удааширч 2025.12.20-ны өдөр хүртэл санхүүгийн орлогогүй төлөлт тасалдсан. 2026.02.06-ны өдөр өөр ажилд орсон бөгөөд 2026.03.06-ны өдрөөс зээлийн гэрээнд заасан төлбөрийг төлж эхэлсэн, цаашид зээлийг зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэгчтэй тохиролцох хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батхишиг: Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хугацааг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******ын *******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,690,725.62 төгрөг /долоон сая, зургаан зуун ерэн мянга, долоон зуун хорин таван төгрөг, жаран хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.******* нь 7,690,725.62 төгрөгийг зээлийн гэрээний графикт заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,002 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 69,001 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Г.*******оос 69,001 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ