| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00325/И |
| Дугаар | 103/ШШ2026/00335 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2026/00335
| 2026 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2026/00335 | Улаанбаатар хот |
2026 03 13 103/ШШ2026/00335
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 5 давхар 510 тоотод байрлах, Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух, Мөнх-Эрдэнийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,680,544.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ашид капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч М.******* нь 2025.02.24-ний өдөр 5,520,000 төгрөгийг 3,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч М.******* нь нь зээлийн гэрээний үүргийг 262 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт 5,680,544.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашид капитал ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 5,680,544.13 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ашид капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мөнх-Эрдэнийн *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,680,544.13 төгрөг /таван сая, зургаан зуун наян мянга, таван зуун дөчин дөрвөн төгрөг, арван гурван мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,919 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******өөс 52,919 төгрөгийг тус тус гаргуулж Ашид капитал ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ