Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2026/00340

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2026/00340

Улаанбаатар хот

 

 

2026 03 16 103/ШШ2026/00340

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор 8-801 тоотод байрлах, Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ... дүгээр гудамжны .. тоотод оршин суух, ******* овогтой *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,220,808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Нөмөр кредит ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Нөмөр кредит ББСБ ХХК-иас 1,680,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 5,9%-ийн хүүтэй, цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулан авсан. Зээлдэгч О.*******ас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 2,220,808 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нөмөр кредит ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 2,220,808 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нөмөр кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,220,808 төгрөг/ хоёр сая, хоёр зуун хорин мянга, найман зуун найм/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,241 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******ас 25,241 төгрөгийг тус тус гаргуулж Нөмөр кредит ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ