| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00406/И |
| Дугаар | 103/ШШ2026/00344 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2026/00344
| 2026 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2026/00344 | Улаанбаатар хот |
2026 03 17 103/ШШ2026/00344
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Хуцаагийн .. дүгээр гудамжны ..тоотод оршин суух, *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин ... дугаар гудамжны ..тоотод оршин суух, *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч.******* нь надаас 600,000 төгрөг зээлсэн ба 100,000 төгрөгийг буцаан өгсөн. Үлдэх 500,000 төгрөгийг удаа дараа нэхэхэд өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******ын нэхэмжилсэн 500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ын *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 500,000 төгрөг /таван зуун мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 7,825 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.*******аас 7,825 төгрөгийг тус тус гаргуулж Б.*******од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ