| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2026/00420/И |
| Дугаар | 103/ШШ2026/00349 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2026/00349
| 2026 оны 03 сарын 18 өдөр | Дугаар 103/ШШ2026/00349 | Улаанбаатар хот |
2026 03 18 103/ШШ2026/00349
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, Хэрлэн худалдааны төвийн баруун жигүүрт байрлах, Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн ... дугаар гудамжны .. тоотод бүртгэлтэй боловч, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын .. бранк .тоотод түр оршин суух, *******ы *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,398,089.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч О.******* нь 2023.11.28-ны өдөр Голомт банктай ЗГ4605142296 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулан 19,500,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай авсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 90 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийн 4,398,089.22 төгрөгийг О.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкны Багануур салбараас зээл авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн 4,398,089.22 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч *******ы *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,398,089.22 төгрөг /дөрвөн сая, гурван зуун ерэн найман мянга, наян есөн төгрөг хорин хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,319 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,659 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О.*******ээс 42,659 төгрөгийг тус тус гаргуулж Голомт банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ