| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00025/И |
| Дугаар | 103/ШШ2026/00286 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 103/ШШ2026/00286
| 2026 оны 03 сарын 09 өдөр | Дугаар 103/ШШ2026/00286 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Ар зайсангийн гудамж, Фидер тауэр, *** тоотод байрлах, ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, Боржигон овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,063,712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Д.******* нь 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ************* тоот дугаартай барьцаат зээлийн гэрээг байгуулан 4,779,400 төгрөгийг сарын 2.95 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар D-305 загварын ор, Kuka загварын матрас, СА:h20 загварын уураар цэвэрлэгч, LG загварын тоос copoгч, ROTENZO загварын холигч, ROTENZO загварын будаа агшаагч зэрэг бараа бүтээгдэхүүнүүдийг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. ******* ******* ******* ******* ХХК нь зээлдэгч Д.*******т 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бараа бүтээгдэхүүнүүдийг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Д.******* нь зээл авснаас хойш үндсэн зээл 474,146 төгрөг, зээлийн хүү 360,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 456 төгрөг нийт 834,936 төгрөг төлсөн. 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 148 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Д.*******тэй байгуулсан В28025032602 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 5,063,712 төгрөгийн өр төлбөрийг ******* ******* ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,063,712 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 844,000 төгрөг,
- 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 844,000 төгрөг,
- 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 844,000 төгрөг,
- 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 844,000 төгрөг,
- 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 844,00 төгрөг,
- 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 843,712 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Д.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боржигон овогт *******гийн *******т холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,063,712 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь 5,063,712 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 31-ний 844,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 844,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 844,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 844,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 844,00 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 843,712 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,969 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 47,984 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамж 47,984 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ