Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2025/00441

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

         баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би,

 

          Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын *******  нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг ******* гэх газарт оршин суух ******* овогт ******* холбогдох

 

            Худаг ашиглуулсны төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэнийл хэрэг үүсгэн хянаад

 

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн ХХААГазар нь ******* суманд 2020 онд зах зээл ба бэлчээрийн удирдлагын төслийн оролцоотой төслөөс 70% ******* сумаас 30%-ийн санхүүжилттай бэлчээрийн зориулалттай гүн өрмийн худаг, мал угаалгын ваань барих ажлыг нийт 160,304,983 төгрөгөөр Монгеофизик ХХК тендерт шалгарч хэрэгжүүлсэн бөгөөд орон нутгаас гаргах 30% болох 10,000,000 төгрөгийн 50%-ийг тухайн худгийг ашиглах малчнаас гаргуулахаар шийдвэрлэж 5,000,000 төгрөгийг тухайн худгийг гаргасан ******* гэх газарт нутагладаг малчин ******* овогтой ******* ашиглуулахаар хүлээлгэн өгч малчин ******* гаргуулахаар сумын ОНХС-д авлага үүсгэсэн. Гэвч тухайн гаргасан худаг нь 3 сар болоод ашиглах боломжгүй болж шавар нь барьж дарагдсан учир малчны оролцоо болох 5,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэсэн шалтгаанаар өнөөдрийг хүртэл төлөөгүй, авлага барагдуулаагүй байна. Иймд авлага барагдуулаагүй 5,000,000 төгрөгийг ******* гаргуулж Сүхбаатар аймгийн ******* сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 100120352400 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

            Төрийн байгууллагын энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсгүүдэд заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

              Нэхэмжлэгч ******* сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Сүхбаатар аймгийн ******* сумын 1-р багийн иргэн ******* овогтой Цог-Очироос ******* сумын ОНХС-ийн авлага болох 5,000,000/таван сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч тухайн үед гаргасан худаг нь 2020 оны 11 сард хүлээж авсанаас хойш 3 сар болоод шавар нь барьж дарагдан мал услах боломжгүй болсон нь тухайн нутаг дэвсгэрийн малчид болон тухайн үеийн багийн Зacaг даргаар ажиллаж байсан даргын тодорхойлолтоор нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэлийн хариуцагчтай бид харилцан тохиролцсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй Б.******* холбогдох худаг ашиглуулсны төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байх ба нэхэмжлэгчийн энэхүү байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

 Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь төсвийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй       Б.******* холбогдох худаг ашиглуулсны төлбөр 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                        Н.БАЯРБААТАР