| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00601/И |
| Дугаар | 315/ШШ2025/00522 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2025/00522
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ******* 8 дугаар хороо ******* давхар ******* тоотод байрлах "*******" ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын ******* баг, ******* тоотод оршин суух, ******* *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт *******, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Омни капитал ББСБ ХХК нь Болдоо овогтой *******тай 2024.01.31- ний өдөр 76322 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 01 сарын 14-ний өдөр 491,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй тоот зээлийг ХААН банк дахь тоот дансанд зээлдэгч Б.******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч Б.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025.10.10-ны өдрийн байдлаар тоот зээл 2025 оны 02 сарын 13-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 491,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 269 хоногийн хүү 303,782 төгрөг, шимтгэл 4,910 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 308,, Бүгд нийлээд *******, (долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун ерэн хоёр / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Омни капитал ББСБ ХХ-аас зээл авсан үнэн. Жирэмсний амралттай байсан тул зээлээ өгч чадсангүй. Би одоо ажилдаа орсон тул 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цалингаа буухаар *******, төгрөгөө бүтэн төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
"*******" ХХК-ны нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******, /долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,742.60 төгрөгийн тал хувь болох 11,871.30 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 11,871.30 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 11,871.30 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч "*******" ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. "*******" ХХК-ны нэхэмжлэлтэй Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******, /долоон зуун ерэн есөн мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,742.60 төгрөгийн тал хувь болох 11,871.30 төгрөгийг хариуцагч Б.*******гаас, үлдэх 11,871.30 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч "*******" ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР