| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00578/И |
| Дугаар | 315/ШШ2025/00443 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2025/00443
2025 11 1 15/ШШ2025/0044
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* ******* төвийн ******* байрлах ******* барьцаалан зээлдүүлэх газрын
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* баг ******* тоотод оршин суух ******* овогт ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэг , төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
******* барьцаалан зээлдүүлэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Автомашины зээлийн бүтээгдэхүүнээр 5.650.000 төгрөгийн зээлийг сарын .2%- ийн хүүтэй 24 сарын хугацаатай 4549159927 тоот зээлийн гэрээ байгуулж авсан болно. Дээрхи зээлээ төлөлгүй 16 хоног болсон байна. Тус салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээг авч байсан ч утсаа авахаа больсон ба гэр бүл холбоо хамаарал бүхий хүмүүс рүY хэлж гэрийн хаягаар очсон ч уулзаж чадаагүй. Иймд зээлийн гэрээний дагуу ,214,288.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 2024 оны 01 сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд байрлах банк бус санхүүгийн байгууллагаас 5,650,000 төгрөгийн зээлийг авсан, одоо үлдэгдэл ,214,288 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлөөгүй байсан. Тус байгууллагын гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа үлдэгдэл ,214,288 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжлэлтэй Э. холбогдох зээлийн гэрээний үүрэг ,214,288.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,979 төгрөгийн тал хувь болох ,979 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох ,979 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч оос улсын тэмдэгтийн хураамжид ,979 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газарт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжлэлтэй Э. холбогдох зээлийн гэрээний үүрэг ,214,288.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,979 төгрөгийн тал хувь болох ,979 төгрөгийг хариуцагч оос, үлдэх ,979 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газарт тус тус олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР