| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00203/И |
| Дугаар | 315/ШШ2025/00450 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00450
2025 11 17 315/ШШ2025/00450
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн *******, ******* тоотод байрлах, утас *******, *******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Утас *******, ******* *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын багт оршин суух, утас , , ын холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 7,947,621.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д. 2023 оны 0 сарын 09-ний өдөр тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,250,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 768 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн.
Иймд хариуцагч Д.ай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 5.2.1, 7.2, 7.2.4, Иргэний хуулийн 451.1, 453. зүйлүүдийг тус тус үндэслэн 7,947,621.97 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие *******-аас зурагт, дуков зэргийг лизиндэж авсан нь үнэн. Нэхэмжилсэн 7,947,621.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******-ийн нэхэмжлэлтэй Д. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,947,621.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,112 төгрөгийн тал хувь болох 71,056 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь болох 71,056 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 71,056 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******-ийн нэхэмжлэлтэй Д. холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,947,621.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,112 төгрөгийн тал хувь болох 71,056 төгрөгийг хариуцагч аас, үлдэх 71,056 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР