| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Н.Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/00573/И |
| Дугаар | 315/ШШ2025/00466 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 315/ШШ2025/00466
2025 11 24 315/ШШ2025/00466
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сумын *******, *******, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******ийн ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 20,494,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ******* сумын Сум хөгжүүлэх сангаас Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр төсөл бичин шалгарч, 20,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хөнгөлөлттэй нөхцөлөөр 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй тоот дугаар зээлийн гэрээг байгуулж, зээл авсан. 1 жил 5 сар гаруй хугацаанд зээлийн төлбөр, хүүгээ төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар ******* сумын сум хөгжүүлэх санд үндсэн төлбөр болох 20,000,000 төгрөг, түүний хүү болох 494,315 төгрөг, нийтдээ 20,494,315 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* сумын Сум хөгжүүлэх сангийн тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн нэхэмжлэгч, сумын засаг дарга тай холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байна. Эвлэрлийн гэрээ байгуулах боломжгүй тухай нэхэмжлэгчийн мэдээллийг хүлээн авсан болно. Иймд шүүхийн шийдвэрийг саадгүй гаргах үүднээс өөрийн төлбөрийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч буйгаа бичгээр нотолж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
"Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,494,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх ул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сүхбаатар аймгийн ******* сумын ******* нэхэмжлэлтэй Б.******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,494,315 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг дарга нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР