| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2026/00068/И |
| Дугаар | 309/ШШ2026/00344 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 309/ШШ2026/00344
| 2026 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 309/ШШ2026/00344 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогтой *******
Нэхэмжлэлийн шаардлага: “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
******* овогтой ******* миний бие 1975 онд төрсөн одоо 50 настай хүн юм. Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар би малчин нөхцлөө өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болзол шаардлагыг хангаж байгаа. Гэвч 1989-1994 оны хооронд ажил хөдөлмөр эрхэлж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр минь 1996 онд гарсан түймэрт өртөж шатаж үрэгдсэн учраас энэ хугацааны ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлагатай болоод байна. Уг түймэрт манай гэр орон бүхэлдээ шатаж үрэгдсэн. Миний хувьд 1989-1994 оны хооронд Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцад цэвэрлэгч, саальчин, үхэрчин зэрэг ажлуудыг хийж байсан. Аймгийн архиваас ажиллаж байх үеийнхээ тушаал шийдвэрүүдийг шүүлгэж үзэхэд холбогдох тушаалууд болон цалингийн баримтууд гарч ирсэн. Гэтэл 1989 оны 11 сарын 10-ны өдрийн цэвэрлэгчээр ажилд томилсон тушаал дээр “******* овогтой *******” гэж ааваар минь овоглож бичигдсэн байна. Би төрсөн цагаасаа эхлэн одоог хүртэл ээж *******аар овоглож явдаг бөгөөд миний иргэний үнэмлэх, бусад баримт бичгүүд бүгд л ээжээр минь овогтой юм. Яахав тэр үед ******* хүүхэд юм чинь ааваараа л овоглодог байх гээд биччихсэн байх гэж бодож байна.
Иймд Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцын даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд авах тухай” №135 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* овогтой ******* миний бие мөн болохыг тогтоож, намайг Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцад 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 01-ний хүртэл саальчнаар, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл үхэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, ажиллаж байх үеийн тушаалууд, цалингийн тодорхойлолт /хадгаламжийн нэгжийг тусгасан/, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг бичгийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн овгийн талаар мэдэх болон хамт ажиллаж байсан гэх *******, нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр шатаж үрэгдсэн, ажилд томилсон тушаалд овог буруу бичигдсэн гэх үндэслэлээр эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр болон улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсжээ.
3. Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийн хангах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд:
- Нэхэмжлэгчид “*******ын *******” нэрээр олгогдсон, түүнийг 1975 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрснийг бүртгэж, регистрийн дугаар олгосон “Төрсний бүртгэлийн лавлагаа”, иргэний үнэмлэхийн хуулбар,
- Нэхэмжлэгчид “******* овогтой *******” нэрээр олгогдсон, Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцын даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд авах тухай” №135 тоот тушаал,
- Дорнод аймгийн Архивын тасгаас “хуулбар үнэн” болохыг баталсан Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцын даргын 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Үр дүнгийн шагнал олгох тухай” №13 дугаартай тушаал, 1992 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Ажлын үр дүнг тооцон шагналт цалинг олгох, хасах тухай” №70 дугаартай тушаал, 1994 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Хавсран ажиллуулах тухай” №05 дугаартай тушаал, Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа төвийн эрчим хүчний системийн Чойбалсан хотын цахилгаан станцын Халх голын дулааны станцын даргын 1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Цалинжуулах тухай” №61 тоот тушаал, тэдгээрийн хавсралтууд,
- Нэхэмжлэгчийн 1990 оны 01 сараас 1994 оны 03 дугаар сарын дуустал хугацааны цалин хөлсийг түүвэрлэсэн цалингийн тодорхойлолт /хадгаламжийн нэгжийг тусгасан/,
- Нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан талаараа болон түүний овгийн талаар мэдүүлсэн гэрч *******, нарын мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
4. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
5. Иймд дээрх бичгийн баримтуудаар Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцын даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд авах тухай” №135 тоот тушаалд “******* овогтой *******” гэж бичигдсэн нь нэхэмжлэгч овогт *******ын ******* мөн болох нь, мөн тэрээр 1989 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл цэвэрлэгчээр, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан Дорнод аймгийн ******* сумын Дулааны станцын даргын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд авах тухай” №135 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч овогт *******ын ******* мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ