| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | О.Энхтуул |
| Хэргийн индекс | 309/2026/00077/И |
| Дугаар | 309/ШШ2026/00579 |
| Огноо | 2026-03-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 309/ШШ2026/00579
| 2026 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 309/ШШ2026/00579 | Дорнод аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогтой *******,
Хариуцагч: ******* овогтой *******,
Хариуцагч: ******* овогтой ******* нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 14 801 218 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 14 801 218 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч нар нь “******* ******* ББСБ” ХХК-иас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 13 900 000 төгрөгийн зээлийг авч, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Н.******* нь 2025 оны 02 сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 315 500 төгрөг, , 2025 оны 03 сарын 26-нд 736 000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 520 000 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш удаа дараа сануулж гэрт нь очиж мэдэгдсэн ч огт төлөлт хийгээгүй болно. Иймд 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 12 325 250 төгрөг, хүү 1 453 919 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 022 047 төгрөг, нийт 14 801 218 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл зээлдэгч нь уг зээлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Бодит байдал дээр хариуцагч Н.******* нь манай “******* ******* ББСБ” ХХК-д ажиллаж байхдаа зээлдэгч нарын зээлийн төлбөрийн мөнгийг бэлнээр хүлээн авч ашиглан шамшигдуулж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл хийсэн нь илэрсэн бөгөөд үүнийгээ ч өөрөө хүлээн зөвшөөрч захирал хандан удаа дараа уучлалт хүсэж, бичгээр хүсэлтүүд гаргаж байсныг хэрэгт бичгийн баримтаар өгсөн. Ингээд манай байгууллагаас зээл авахыг хүсэж 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан бөгөөд бидний зүгээс хамтран зээлдэгчээр гэр бүлийнх нь хүнийг оролцуулах гэсэн боловч Н.******* өөрөө “нөхөрт минь битгий мэдэгдээч, би эмээ, эгч хоёрыгоо хамтран зээлдэгчээр оролцуулна” гэж гуйсан учраас Н.*******ийн эгч, эмээ нарыг дуудаж үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж, тэд ч тодорхой хэмжээнд Н.*******ийг зэмлэж улмаар хамтран зээлдэгчээр орж, бид гэрээг Дорнод аймгийн тойргийн нотариатч оор гэрчлүүлсэн. Үүнд хариуцагч нарыг хууран мэхлэх ямар нэгэн зорилго байгаагүй, гэрээ хүчин төгөлдөр юм. Мөн Н.*******ийн зүгээс 2025 оны 04 сар хүртэл зээлийн эргэн төлөлтийг тодохой хэмжээгээр төлж байсан. ...Өнөөдрийн байдлаар Н.*******ийн зүгээс байгууллагад хохирол учруулсан үйлдэлтэй нь холбоотой ямар нэгэн хэрэг Цагдаагийн газарт шалгагдаж байгаа зүйл байхгүй. Ямар учраас бид Цагдаагийн газарт хандахгүй байсан бэ гэхээр Н.*******ийн ар гэр, олон жаахан хүүхэдтэй нөхцөл байдал, өөрийнх нь тогтвор суурьшилтай ажиллана гэсэн хүсэлтийг харгалзсан учраас цагдаад хандаагүй юм. Гэтэл Цагдаагийн газарт байнга дуудагдаж байгаа гэдгийг өнөөдрийн хурал дээр л мэдэж байна. ...Зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул зээлийн гэрээний үүрэгт 14 801 218 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.
Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ: Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч компанид ажилладаг байсан нь үнэн. Түүнийг ажиллаж байх хугацаанд тухайн ажил олгогчийн зүгээс маш их зохиомол өрийн дарамт үүсгэх, шөнө оройгүй ажиллуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлөхгүй байх зэргээр Н.*******ийн эрх ашгийг маш ихээр хохироож байсан. Ер нь эдний байгууллага ажилчдынхаа эрх ашгийг маш ихээр хохироодог байгууллага юм. ...Тус зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцож өгнө үү. Уг гэрээг хяналт шалгалтаас бултах гэж л хийсэн баримт бичиг юм. Яаралтай хоёр хүнээр хамтран зээлдэгч гэдгээр гарын үсэг зуруулж байж шалгалтын хүмүүст жинхэнэ гэрээ шиг харагдана, туслаач, ингэхгүй бол чи л ажилгүй болно гэж Н.*******т хэлээд улмаар эмээ, эгч хоёроор нь хамтран зээлдэгч дээр гарын үсэг зуруулсан байдаг. Энэ хоёр хүн бол уг зээл гэдэг мөнгө угаалтанд огт хамаагүй хүмүүс. ...Н.*******т зээл олгов гэснээр 13 900 000 төгрөгийн зээл олгосон юм шиг харагдаж байгаа хэдий ч хууль бус үйл ажиллагаагаа халхалсан үйл явц юм. Энэ жишээгээр ажилтандаа маш их дарамт өгч байсан учир гомдолтой байгаа бөгөөд огт авч хэрэглээгүй мөнгөн дээр Монгол банкинд хүртэл хуурамч мэдээлэл өгч хувь хүний эдийн засгийн боломжийг хааснаас гадна Н.*******ийн нэр хүнд, гэр бүлд маш их хохирол учруулаад байгаа. Хариуцагч Н.*******ийн нөхөр нь цэргийн ангид ажилладаг байсан бөгөөд нэхэмжлэгч байгууллагын захирал гэж хүн Н.*******ийн өрийг нэхэж ажил дээр нь очиж нөхрийг нь дарамталсан байдаг. Нөхрийнх нь зүгээс мөн цалингийн зээл авч өрийг нь төлсөн бөгөөд энэ дарамт шахалтаас болж нөхөр нь цэргийн ангиасаа зугатааж, энэ хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээж тэнсэн харгалзах ял авсан. Одоо Н.*******тэй хамт амьдрахгүй байгаа. Хариуцагч Н.*******ийн хувьд хувийн амьдрал болон Цагдаагийн газарт байнга дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгч байгаа, нялх нойтон хүүхэдтэй нөхцөл байдлуудаас шалтгаалж маш их сэтгэл зүйн дарамтанд орж амиа хорлох хүртэл бодол төрсөн гэдгээ хэлсэн” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нарын дунд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ/1251130117000217 тоот зээлийн гэрээ байгуулагдаж тус гэрээгээр хариуцагч нар нь 13 900 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар шуурхай зээлийн зориулалтаар зээлсэн байх бөгөөд талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагджээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.*******ийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нартай 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1251130117000217 тоот зээлийн гэрээ байгуулж зээлийн мөнгөн хөрөнгө болох 13 900 000 төгрөгийг хариуцагч Н.*******ийн “ХААН банк” ХК дахь тоот дансанд шилжүүлж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, хариуцагч нар нь тухайн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авч, эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр 1 032 000 төгрөгөөр төлөх үүрэг хүлээсэн боловч 2025 оны 02 сарын 21-ний өдөр 300 000 төгрөг, 2025 оны 03 сарын 25-нд 315 500 төгрөг, 2025 оны 03 сарын 26-нд 736 000 төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 520 000 төгрөгөөр төлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч нарын төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...зээлийн гэрээг хяналт шалгалтаас бултах гэж хийсэн, яаралтай хоёр хүнээр хамтран зээлдэгч гэдгээр гарын үсэг зуруулж байж шалгалтын хүмүүст жинхэнэ гэрээ шиг харагдана, туслаач, ингэхгүй бол чи л ажилгүй болно гэж Н.*******т хэлж улмаар эмээ, эгч хоёр нь хамтран зээлдэгч дээр гарын үсэг зурсан байдаг. Энэ хоёр хүн бол уг зээл гэх мөнгө угаалтанд огт хамаагүй хүмүүс. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл юм...” гэж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс “...Н.******* нь манай байгууллагаас зээл авахыг хүсэж 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан. *******ний зүгээс Н.*******ийн эгч, эмээ нарыг дуудаж үүссэн нөхцөл байдлыг тайлбарлаж, тэд ч тодорхой хэмжээнд Н.*******ийг зэмлэж улмаар хамтран зээлдэгчээр орж, бид гэрээг Дорнод аймгийн тойргийн нотариатч оор гэрчлүүлсэн. Үүнд хариуцагч нарыг хууран мэхлэх ямар нэгэн зорилго байгаагүй, хариуцагч зээлээ 2025 оны 04 сарыг хүртэл тодорхой хэмжээгээр эргэн төлж байсан...” гэж тус тус маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 107 дугаар зүйлийн 107.2-т “нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно”, 107.3-т “хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй” гэж нотлох үүргийн хуваарилалтыг заажээ.
Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй боловч хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаарх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл талууд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулах үедээ хариуцагч нарын зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бус болох талаар маргаагүй, энэ асуудлаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус зааснаар хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 14 801 218 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 956 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 231 956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 14 801 218 /арван дөрвөн сая найман зуун нэг мянга хоёр зуун арван найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231 956 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Н.*******, А.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 231 956 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3, 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 10 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЭНХТУУЛ