Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 309/ШШ2026/00228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Энхтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах “******* банк” ХК-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

*******, ******* нар нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* банктай зээлийн гэрээ байгуулж 6 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай, мөн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай тус тус зээлсэн. Зээлдэгч нар нь зээл авах үедээ Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суудаг байсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хуваарьт заасны дагуу зээлээ төлөхгүй, зээлийн эргэн төлөлтийг тасалдуулж байсан учраас банкны зүгээс зээлийн нийт төлөлт болох 20 727 367.68 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч нарын хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 309/ШЗ2025/05460 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн зээлийг авах үедээ ******* нь үндсэн зээлдэгчээр, ******* нь хамтран зээлдэгч байсан ба эдгээр хүмүүс нь гэр бүл байсан юм. Харин *******тай хааяа холбогдохоор бид тус тусдаа амьдарч байгаа, мэдэхгүй гээд байдаг. *******ын хувьд Дорнод аймгийн ******* сумын 2 эсхүл 3 дугаар ******* тогоочоор ажиллаж байх магадлалтай, *******ын хувьд хаана байгаа талаар ямар нэгэн таамаг байхгүй байна.

*******, ******* нар нь *******, , дугаарын утасны дугаартай бөгөөд эдгээр утас нь хааяа холбогдохоо больдог. овогтой нь 1990 онд төрсөн, эмэгтэй, 36 настай, регистрийн дугаартай, овогтой нь 1989 онд төрсөн, эрэгтэй, 37 настай, регистрийн дугаартай болно.

Иймд *******, ******* нарын оршин суух хаяг тодорхойгүй, банкны зүгээс эдгээр хүмүүст холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс: Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 309/ШЗ2025/05460 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээл болон барьцааны гэрээний хуулбарууд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулгууд, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэргийг бичгийн баримтаар шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

2. *******, ******* нар нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин сууж байсан боловч уг хаягтаа оршин суудаггүй, одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа, мөн нэхэмжлэгчийн зүгээс тэдэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа гэх үндэслэлээр тэднийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан нь *******, ******* нарыг эрэн сурвалжлах үндэслэл болж байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. овогтой нь 1990 онд төрсөн, эмэгтэй, 36 настай, регистрийн дугаартай, тэрээр Дорнод аймгийн ******* сумын 2 эсхүл 3 дугаар ******* тогоочоор ажиллаж байх боломжтой, *******, , утасны дугаартай болно.

овогтой нь 1989 онд төрсөн, эрэгтэй, 37 настай, регистрийн дугаартай, *******, , , утасны дугаартай болно.

4. Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******, ******* нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа /оршин байгаа/ газар, хаягийг олж тогтоох, хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “******* банк” ХК-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******/ЖЭ:89060776/, *******// нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******, ******* нарыг эрэн сурвалжлах ажиллагааг хийж, оршин байгаа хаягийг олж тогтоомогц нэхэмжлэгч “******* банк” ХК /*******, утас /-д мэдэгдэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     О.ЭНХТУУЛ