| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/07430/И |
| Дугаар | 192/ШШ2025/10516 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2025/10516
2025 12 08 192/ШШ2025/10516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* *******-ний газар нь хариуцагч “Термомастер” ХХК-д холбогдуулан 24,630,275.38 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Манай байгууллага Улаанбаатар хотын хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг унд, ахуйн усаар тасралтгүй найдвартай хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэн цэвэрлэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг.******* ХХК нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 7-р хороонд (одоо 20-р хороо) "Дэд бүтцийн төв"-ийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа манай байгууллагатай 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” 21065400 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээтэй ажиллаж байх хугацаандаа тус хэрэглэгч нь усны үйлчилгээний төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүйн улмаас 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд 24,630,275.38 (хорин дөрвөн сая зургаан зуун гучин мянга хоёр зуун далан таван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийн өртөлбөр үүсгэсэн.*******н дээр 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг хүлээж авах комиссын хурлын 02 дугаар шийдвэрээр******* ХХК-ийн "Дэд бүтцийн төв"-ийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажлыг хийж гүйцэтгэх явцад хэрэглэсэн цэвэр ус, татан зайлуулсан бохир усны дээрх өр төлбөрийг Орон сууцны бодлогын газар хариуцан төлж барагдуулна гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ хурлын шийдвэрийн дагуу үүссэн өр төлбөрийг төлж барагдуулах талаар манай байгууллагаас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр И дугаартай албан бичиг, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 3/1012 дугаартай албан бичгүүдийг Орон сууцны бодлогын газарт явуулсан ба тус газраас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02/328 дугаартай албан бичгээр “...хурлын шийдвэрээр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу 24 630 275.38 (хорин дөрвөн сая зургаан зуун гучин мянга хоёр зуун далан таван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийн усны төлбөрийг улс, нийслэлийн хөрөнгө оруулалтын хүрээнд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна” гэдэг хариү ируүлсэн боловч өнөөдрийг хүртэл өр төлбөр төлөгдөөгүй байна. Иймд Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүргээ биелүүлээгүй******* ХХК-аас 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд хэрэглэсэн цэвэр, бохир усны төлбөр болох 24 630 275.38 (хорин дөрвөн сая зургаан зуун гучин мянга хоёр зуун далан таван төгрөг гучин найман мөнгө) төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 112 дугаартай тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” аж ахуйн гэрээний хуулбар, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, тооцооны үлдэгдэлийн баталгаа, өр төлбөрийн асуудал шийдвэрлүүлэх тухай албан бичиг, хамтарч ажиллах тухай албан бичиг, Орон сууцны бодлогын газрын албан бичиг, ээлжийн ажил хүлээлцэх тухай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлын 02 дугаартай тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг ирүүлсэн.
Хариуцагчаас баримт ирүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч******* *******Г нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан, Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 24,630,275.38 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч Б.Нямдэлгэр нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардуулсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч******* *******Г нь хариуцагч******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Иргэн, Аж ахуй нэгж байгууллагыг “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” аж ахуйн гэрээ” байгуулсан.(хавтаст хэргийн 7 – 9 дэх тал)
3.2. Нэхэмжлэгч******* *******Г нь хариуцагч******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 31-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, тооцоо нийлсэн байна.(хавтаст хэргийн 14 дахь тал)
3.3. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хурал болж, Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо, эхний ээлж, “Дэд бүтцийн төв”-ийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажлын 2,3 дугаар ээлжийн ажил /ЧД, 7 дугаар хороо/-ны ажил”-ыг хүлээлцэх хурлын 02 дугаартай тэмдэглэл гарсан байна.
3.4. Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний дагуу 24,630,275.38 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч******* ХХК биелүүлээгүй нь маргааны зүйл болжээ.
Хариуцагч******* ХХК-ийн төлөөлөгч Б.Нямдэлгэр нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцээгүй байх тул гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу үйлчилгээ авсан эсэхэд зохигчид маргаангүй гэж үзнэ.
4. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-т “Гуравдугаар циклийн хэрэглэгч нь төлбөрийн нэхэмжлэл www.eus.mn сайтад байршснаас хойш 7 хоногийн дотор буюу сар бүрийн 28-ны дотор усны төлбөр бүрэн төлсөн байна, 3.1-т “Хангагч нь хүн амын унд-ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хэрэглэгчийг тасралтгүй, найдвартай хангаж, MNS 6561-2015 стандартын шаардлага хангасан бохир усыг төвийн шугамд хүлээн авч зайлуулна”, 4.1-т “Хэрэглэгч нь хүн амын унд-ахуйн стандартад тохирсон цэвэр усаар хангуулах, MNS 6561-2015 стандартын шаардлага хангасан бохир усыг төвийн шугамд нийлүүлэх” гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
5. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ /цаашид "гэрээ" гэх/-гээр зохицуулна”, 15 дугаар зүйлийн 15.1. “Хэрэглэгч дараах эрх, үүрэгтэй”, 15.1.3. “цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх” гэж тус тус заасан тул хариуцагч******* ХХК нь Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 24,630,275.38 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Термомастер” ХХК-аас 24,630,275.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* *******Г-т олгож шийдвэрлэв.
6. Хариуцагч “Термомастер” ХХК-ийн төлөөлөгч Б.Нямдэлгэр нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 281,101,37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 281,101,37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд ниицнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дахь хэсэг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Термомастер” ХХК-аас 24,630,275.38 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* *******Г-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Термомастер” ХХК-аас 281,101,37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* *******Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1, 119 дүгээр зүйлийн 119.2 -т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР