| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0710/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2018-08-27 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 731
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.О,
улсын яллагч Ц.Гансүлд,
хохирогч С.Х,
гэрч М.С,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г-ийн О-т холбогдох 1708025100238 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч Г.О нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн,
- 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн,
- 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож, гараа хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн
- 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- хохирогч С.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:....Хамгийн анх манайх 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед, тэр өдөр хагас сайн өдөр байсан гэхээр 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр болж таарч байна. Өглөө ээж ажилдаа яваад О ах бид 2 гэрт үлдсэн. О ах ээж хоёр цуг унтдаг, би тусдаа унтдаг байсан. Тэгтэл ээжийг явснаас хойш О ах миний хажуугаар орж ирээд миний хөхнөөс базаад авахаар нь боль гээд цааш түлхсэн чинь миний дотоожыг тайлах гэхээр нь би боль гээд хашгарсан чинь тэр чигтээ дайраад миний дотоожыг тайлаад миний 2 гарыг толгой дээр нэг гараараа дараад миний бэлэг эрхтэнг хэлээрээ оролдож эхэлсэн...О ах гарч явахаасаа өмнө “ээждээ хэлэх юм бол ээжтэй чинь хамт ална шүү” гэж хэлсэн...Түүнээс хойш хэсэг хугацаанд ямар нэгэн зүйл болоогүй байсан. 2017 оны 06 дугаар сарын орчим О ахын авсан Монгол гэрт амьдрах болсон. 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр... өглөө ээжийг явсны дараа унтаж байхад О ах хажуугаар орж ирээд хэвтэхээр нь би эргэж харахад өөдөөс нүүр тулаад ирсэн би босооч гээд хэлэхийн завдалгүй “Ээждээ хэлэх юм бол ална шүү” гээд миний 2 гарыг миний толгой дээр гаргаж нэг гараараа дараад авахаар нь би боль гээд орилоод хөлөөрөө өөдөөс нь тийчлээд эсэргүүцээд дийлээгүй О ах хүчээр миний дотоожыг тайлаад хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдоод дараа нь бэлэг эрхтнээ хийсэн... 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн хагас сайн өдөр ээжийг ажилдаа явсны дараа О ах хажуугаар орж ирээд хэвтээд бас л миний гарыг толгой дээр барьж байгаад хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдож байснаа гараа амандаа хийгээд норгож байгаад гараа миний бэлэг эрхтэнд хийсэн. Тэгсэн утас нь дуугараад О ах босоод явсан...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн хагас сайн өдөр байсан ба өглөө ээжийг ажилдаа явсаны дараа О ах намайг унтаж байхад хажууд ирж хэвтээд миний 2 гарыг дарж байгаад хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдоод байсан... О ах миний 2 хөхийг базаж аваад, хэлээрээ миний бэлэг эрхтнийг долоодог байсан. Миний хацар дээр үнсэж байсан, миний 2 гарыг дарж байгаад хэлээрээ бэлэг эрхтэнг долоож, тэгээд өөрийнхөө гарыг норгож байгаад миний эрхтэн рүү хийгээд хөдөлгөсөн...гэх мэдүүлэг /хх-13-15, 18/,
...Би Б-тай 2017 оны 06 дугаар сард анх танилцсан. 2017 оны 06 дугаар сарын 20-нд Б-тай бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр над руу залгаад “хаагуур явж байна, уулзах уу” гэхээр нь би “гэрийнхэнтэй явж байсан болохоор үгүй” гээд салгасан. Тэрнээс хойш Б дахиж залгаагүй. Б надад хүч хэрэглээгүй. Би Б-тай нэг л удаа буудалд бэлгийн харьцаанд орсон. Б бид 2 харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Би Б-гаас өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Би О ахтай бэлгийн харьцаанд орж байгаагүй. Тэр үед манай ээж, эгч 2 намайг жирэмсэн болсныг мэдээд надаас асуугаад байхаар нь би айгаад О ах гээд хэлчихсэн. О ах намайг оролддог байсан болохоор нь би О ах гээд хэлчихсэн. Тэгээд О-ыг оролдоод байдаг зүйлийг нь бол үнэнээр нь хэлсэн. Ганцхан бэлгийн харьцаанд орсон гэдэг нь худлаа. О ах миний хөхийг базаж аваад, хэлээрээ миний бэлэг эрхтнийг оролдоод байдаг байсан нь үнэн. Би боль гээд дургүйцэхээр О больчихдог байсан. Намайг нийт 4 удаа О ах оролдсон. О ах миний 2 гар дарж байгаад хэлээрээ бэлэг эрхтэн долоож, тэгээд өөрийнхөө гарыг норгож байгаад миний эрхтэн рүү хийгээд хөдөлгөсөн... гэх мэдүүлэг /хх-97-98/,
- С.Х-ын нас тоолсон тухай тэмдэглэл /хх-14/,
- гэрч М.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн:....Манай охин Х нь 2017 оны 11 сарын эхээр илт таргалаад байхаар нь би охиноо жирэмсэн болсон байж магадгүй гэж сэжиглээд... шээсийг нь аяганд аваад жирэмсний тест дүрээд үзэхэд 2 зураас гарсан. Охиноосоо чи жирэмсэн болсон байна гэхэд үгүй би найз залуу байхгүй гээд байхаар нь тестийг нь үзүүлэхэд О ах намайг 2016 оны 12 дугаар сараас хойш хүчиндсэн талаар хэлсэн...гэх мэдүүлэг /хх-19/,
- гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Х ээж С-ийн хамт манайд ирсэн...Х-ын шээсийг тестээр шалгахад 2 зураас гарсан. Хаас юу болсон талаар асуухад Х уйлаад О ах чинь л хагас сайн өдөр 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гээд уйлаад байсан. юу яриад байгаа юм бэ чи жирэмсэн болсон байна гэхэд хагас сайн өдөр болгон гэж Х хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед ээжийг ажилдаа явсан хойгуур О миний өвөрт орж ирээд хөхийг бариад эрхтэн базаад гараа хийсэн тэгээд хүчиндсэн гэж ярьсан боль гээд орилоход хоолой амыг боож ээжтэй чинь хамт ална шүү гэдэг байсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа хүчиндсэн...гэх мэдүүлэг /хх-22/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14511 дугаартай:...С.Х-ын охин хальс хуучин урагдалтай байх ба бэлгийн харьцаанд орсон байна. С.Х-ын үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн, эр бэлгийн эс илрээгүй байна. С.Х бэлгийн харьцаанд хэзээ орсоныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. С.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. С.Х нь 22 долоо хоног 6 өдөр 5-6 сартай жирэмсэн байна...гэх дүгнэлт /хх-38/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4351 дугаартай:...Г.О нь хүний геномын микросателлит THO1, D21S11, Penta E, Penta D, D8S1189, FGA локусын аллелиар Х.Т-ийн биологийн эцэг байх боломжгүй байна. Г.О-ын бэлгийн чадвартай эсэх бэлгийн замын халдварт өвчинтэй эсэх, өвчинтэй бол төрөлхийн, олдмол, хэрэг болсон үед уг өвчнийг авсан байх боломжтой эсэхийг биологи, ДНХ-ийн шинжээч тогтоох үүрэггүй болно...гэх дүгнэлт /хх-85/,
- ял шалгах хуудас /хх-56/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 383 дугаартай:...С.Х нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. С.Х нь мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Х нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан холоодох чадвартай байна...гэх дүгнэлт /хх-93-94/
- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 390 дугаартай:...Г.О нь сэтгэцийн өвчингүй байна. Г.О нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.О нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /хх-90-91/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4351 дугаартай:... Г.О нь хүний геномын микросателлит THO1, D21S11, Penta E, PentaD, D8S1179, FGA локусын аллелиар Х.Т-ийн биологийн эцэг байх боломжгүй байна. Г.О-ын бэлгийн чадвартай эсэх бэлгийн замын халдварт өвчинтэй эсэх, өвчинтэй бол төрөлхийн, олдмол, хэрэг болсон үед уг өвчнийг авсан байх боломжтой эсэхийг биологи, ДНХ-ийн шинжээчид тогтоох чиг үүрэггүй болно. ШШҮХ-д эзэнгүй хэргийн ДНХ-ийн мэдээллийн сан байхгүй усраас харьцуулах боломжгүй байна. О-т ДНХ-ийн шинжилгээ хийсэн тул цусны бүлгийг тогтоох шаардлагагүй гэж үзэв...гэх дүгнэлт /хх-85/
- сэжигтнээр Ш.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 10 дугаар сарын үеэс С түүний охин Х бид 3 Баянхошууны “Жанцан“ гэх газар айлын байшин хөлсөлж амьдарч байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сард цагаан сараас хойхно өглөө босоход гэрт гал түлээгүй хүйтэн байсан. С ажилдаа явсан байсан ба би даараад Хын өвөрт нь орсон. Би Х-ыг тэвэрч хэвтэж байгаад унтчихсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өглөө би жоохон халамцуу, архи гараагүй байсан. Тэгээд даараад Х-ын хөнжилд нь орж Хыг жоохон илж таалж байгаад би ажилдаа явсан. Би мөн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө С-ийг байхгүй ажилдаа явсан хойгуур нь Х-ын хөнжилд орсон. Би Х-ыг илж таалж байгаад л үсээ засуулах гээд явсан. Би Х-тай нэг ч удаа бэлгийн харьцаанд ороогүй. Би дээр хэлсэн 3 удаа л нэг хөнжилд орж унтсан. Тэрнээс бэлгийн харьцаанд ороогүй. Би Хын мөөмийг нь барьсан, салтаа саам руу нь гараа хийсэн. Хэлээ салтаанд нь хүргэж хэлүүг нь жоохон оролдсон. Тэрнээс биш бэлгийн харьцаанд ороогүй. Х ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Би Х-ын бэлэг эрхтэн рүү өөрийнхөө боовыг хийгээгүй. Би Хыг ээжтэй чинь хамт ална шүү гэж айлган сүрдүүлж хүчирхийлсэн зүйл байхгүй. Х одоо 6 сартай жирэмсэн гэсэн минийх биш өөр хүнийх байлгүй дээ...гэх мэдүүлэг /хх-51/...би 2017 оны 02 дугаар сард байхдаа хагас сайн өдөр байсан юм. Өглөө босоход гэрт гал түлээгүй хүйтэн байсан. Би даараад Х-ын хөнжилд нь орсон. Тэгээд өвөрт нь ороод унтаад өгсөн. тэр үед бол илүү дутуу юм болоогүй. Тэгээд би зунжин хөдөө гадаа ажлаар явж ажилладаг байсан. 2017 оны 09 дүгээр сарын 30-нд байхаа хагас сайн өдрийн өглөө архи гараагүй халамцуу байсан. Х-ын өвөрт орсон. Би Х-ыг илж таалж байгаад босоод явсан. 2017 оны 02 дугаар сард Жанцанд айлын өвлийн байшинд байхдаа анх хөнжилд орсон. Би 2016 оны 12 дугаар сарын 20-дын үед уг асуудал болоогүй. 2016.12.14-нөөс 2016.12.28-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд томилолтоор ажиллаж байсан юм. Энэ үед би Улаанбаатар хотод байгаагүй юм. Би 2017 оны 02 дугаар сард цагаан сараас хойх нь Х-ын хөнжилд орохдоо зүгээр л тэврээд унтаад өгсөн. тэгэхэд өөр ямар нэгэн илүү дутуу хөдөлгөөн хийгээгүй. 2017 оны 09.30-ны өдөр санагдаж байна хагас сайн өдөр байсан, би халамцуу босч ирээд Х-ын хөнжилд ороод мөөмийг нь бариад, салтаа саамыг нь гараараа илж таалсан, хэлээрээ Х-ын хэлүүг нь оролдсон. Тэгээд би босоод гараад ажил руугаа явсан. Мөн 18-ны өглөө хагас сайн өдөр Х-ын хөнжилд нь ороод мөөмийг нь бариад салтааг нь гараараа илж таалсан. Хэлээрээ хэлүүг нь оролдсон. Тэгээд би босоод галаа түлээд гарч яваад үсээ засуулаад буцааж гэртээн ирээд цуйван хийж идсэн. Би өөр үйл хөдөлгөөн хийгээгүй. Бэлгийн харилцаанд бол ороогүй. Би Х-ыг яагаад жирэмсэн болсныг мэдэхгүй. Ах эгчийндээ найзындаа хононо гээд ээжээсээ гуйгаад явдаг. Хд эрэгтэй найз байдаг эсэхийг би сайн мэдэхгүй байна. Х надад аятайхан санагдаад Х-ыг илж таалдаг байсан, надад өөр санаа агуулсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-52-53/
- шүүгдэгч Г.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:....Би 2017 оны 02 дугаар сард цагаан сараас хойно Х-ын хөнжилд орохдоо зүгээр л тэврээд унтаад өгсөн. Тэгэхэд өөр ямар нэгэн илүү дутуу хөдөлгөөн хийгээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр санагдаж байна хагас сайн өдөр байсан би халамцуу босч ирээд Хын хөнжилд ороод мөөмийг нь бариад, салтаа саамыг нь гараараа илж таалсан. Хэлээрээ Х-ын хэлүүг нь оролдсон. Тэгээд би босоод гараад ажилруугаа явсан. Мөн 18-ны өглөө хагас сайн өдөр Х-ын хөнжилд нь ороод мөөмийг нь бариад салтааг нь гараараа илж таалсан. Хэлээрээ хэлүүг нь оролдсон... Надад Х аятайхан санагдаад Х-ыг илж таалдаг байсан. Надад өөр санаа агуулсан зүйл байхгүй. Би ер нь Х-ын хөнжилд орохоо болъё гэж боддог байсан...гэх мэдүүлэг /хх-82-85, 106/...Би Х-ын ээжийг ажилдаа явсан хойгуур Х-ын оронд орж Хын хөхийг барьсан, Х-ыг ганц 2 үнссэн, бэлэг эрхтэнг долоож бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийнхөө хийсэн хэрэгт гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-117-118/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.О нь:
-2017 оны 2 сард гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Хын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
- 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
- 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож, гараа хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн,
- 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин С.Х-ын хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу 2 хөхийг нь базаж, дотуур хувцсыг нь шувтлан бэлэг эрхтэнг нь долоож бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч С.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн:...хамгийн анх манайх байхад...ээжийг явснаас хойш О ах миний хажуугаар орж ирээд миний хөхнөөс базаад авахаар нь боль гээд цааш түлхсэн чинь миний дотоожыг тайлах гэхээр нь би боль гээд хашгарсан чинь тэр чигтээ дайраад миний дотоожыг тайлаад миний 2 гарыг толгой дээр нэг гараараа дараад миний бэлэг эрхтэнг хэлээрээ оролдсон...“ээждээ хэлэх юм бол ээжтэй чинь хамт ална шүү” гэж хэлсэн...Түүнээс хойш 2017 оны 06 дугаар сарын орчим О ахын авсан Монгол гэрт амьдрах болсон ба 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр...ээжийг явсны дараа унтаж байхад О ах хажуугаар орж ирээд...миний 2 гарыг толгой дээр гаргаж нэг гараараа дараад хүчээр миний дотоожыг тайлаад хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдсон...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мөн хагас сайн өдөр ээжийг ажилдаа явсны дараа О ах хажуугаар орж ирээд бас л миний гарыг толгой дээр барьж байгаад хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдож байснаа гараа амандаа хийгээд норгож байгаад гараа миний бэлэг эрхтэнд хийсэн...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мөн О ах намайг унтаж байхад хажууд ирж хэвтээд миний 2 гарыг дарж байгаад хэлээрээ миний бэлэг эрхтэнг оролдоод...2 хөхийг базаж аваад, хэлээрээ миний бэлэг эрхтнийг долоосон...өөрийнхөө гарыг норгож байгаад миний эрхтэн рүү хийгээд хөдөлгөсөн.../хх-13-15, 18/...Намайг нийт 4 удаа О ах оролдсон. О ах миний 2 гар дарж байгаад хэлээрээ бэлэг эрхтэн долоож, өөрийнхөө гарыг норгож байгаад миний эрхтэн рүү хийгээд хөдөлгөсөн...гэх мэдүүлэг /хх-97-98/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн:...С.Х сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. С.Х нь мэдүүлэг өгөх чадвартай байна. С.Х нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан холоодох чадвартай байна...гэх дүгнэлт /хх-93-94/,
- шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 390 дугаартай:...Г.О нь сэтгэцийн өвчингүй байна. Г.О нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.О нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Г.О нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...гэх дүгнэлт /хх-90-91/,
- шүүгдэгч Ш.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оны 10 дугаар сарын үеэс С түүний охин Х бид 3 Баянхошууны “Жанцан“ гэх газар айлын байшин хөлсөлж амьдарч байсан. 2017 оны 02 дугаар сард цагаан сараас хойно өглөө босоход гэрт гал түлээгүй хүйтэн байсан. С ажилдаа явсан байсан ба би даараад Х-ын өвөрт нь орсон. Би Х-ыг тэвэрч хэвтэж байгаад унтчихсан. Мөн 2017 оны 10 дугаар сард...би жоохон халамцуу, архи гараагүй байсан..Х-ын хөнжилд нь орж Х-ыг илж таалж байгаад би ажилдаа явсан. Би мөн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө С-ийг байхгүй ажилдаа явсан хойгуур нь Х-ын хөнжилд орсон. Би Х-ыг илж таалсан...Би 3 удаа удаа нэг хөнжилд орж унтсан...Би Х-ын мөөмийг нь барьсан, салтаа саам руу нь гараа хийсэн. Хэлээ салтаанд нь хүргэж хэлүүг нь жоохон оролдсон.../хх-51/...Би Х-ын ээжийг ажилдаа явсан хойгуур Х-ын оронд орж Х-ын хөхийг барьсан, үнссэн, бэлэг эрхтэнг долоож бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна, гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-117-118/ зэрэг нотолох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаантай асуудал байхгүй гэж үзнэ.
Шүүгдэгчийн анхны гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлийн үед хэдий ч сүүлчийн 3 удаагийн гэмт үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдснөөс хойших хугацаанд үргэлжлэн үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн хэрэглэж зүйлчлэл хийсэн нь үндэслэлтэй байх тул “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэж үзэхгүй” тухай өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Ш.О нь М.С-тэй хамтран амьдрагч, С.Х нь Ш.О-ын дагавар охин байх ба тэд 2016 оноос эхлэн шүүгдэгчийг гэмт хэрэгт шалгагдах хүртэлх хугацаанд нэг гэрт хамт амьдарч байсан байх тул шүүгдэгч ба хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан нь, түүнчлэн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь хохирогчийн эсрэг “бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн” болох нь тус тус тогтоогдсон, энэ талаар шүүгдэгчийн хувьд маргаагүй.
Харин шүүгдэгч нь 2016 оны 12 дугаар сарын 9-с 2016 оны 12 дугаар сарын 28-ны хооронд хөдөө орон нутагт томилолтоор явсан тухай баримт бичиг /х-64/ хэрэгт авагдсан, шүүгдэгч мөн энэ талаар мэдүүлсэн тул шүүгдэгч тухайн гэмт хэргийг анх үйлдсэн цаг хугацааг 2017 оны 2 дугаар сард (цагаан сарын дараа) гэж мэдүүлсний дагуу гэмт хэрэг анх үйлдсэн хугацааг тооцсон болно.
Шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эсрэг үйлдсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн 4 удаагийн үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл”-ийн шинжийг хангасан, мөн тус хуулиар нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэнийг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид болон тус тусад нь ял оногдуулах асуудлыг тусгайлан зохицуулаагүй байх тул шүүгдэгчийн үйлдсэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн 4 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцов.
Иймд шүүгдэгч Г.О-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч нь баримтаар хохирол нэхэмжлээгүй ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулав.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй.
Шүүгдэгч нь 2017.11.21-с 2017.11.23-ны өдрийн байдлаар /х-41-42/ 2 хоног цагдан хоригджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн 4 удаагийн гэмт үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.О-ыг 3 жил хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.О-ын цагдан хоригдсон нийт 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.О-ын эдлэх 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Г.О-т урьд асван хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тооцсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.