2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/10614

 

 

 

 

 

 

 

 

   2025             12              10                                            192/ШШ2025/10614

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.Цэрэнпүрэвд холбогдуулан 17,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Харабайгийн ******* миний бие барилгын компанид туслан гүйцэтгэгчээр ажил хийдэг бөгөөд мөн надтай ижил барилгын туслан гүйцэтгэгчээр ажилладаг Б.Цэрэнпүрэв нь миний ажлын урьдчилгаа орж ирсэн өдөр буюу 2024 оны 9 сарын 25 өдөр 10 000 00 төгрөг, 2024 оны 9 сарын 27 өдөр 10 000 000 төгрөг, 2024 оны 9 сарын 28 өдөр 2 000 000 төгрөг. мөн Б.Цэрэнпүрэв ажилчин*******ий цалин өгөх гэсэн юм гээд*******ий  дансаар 450 000 төгрөг гээд нийт 22 450 000 төгрөгийг ажилчдын цалинг өгөх гээд байна гүйцэтгэл орж ирэхээр өгнө гэж хэлээд зээлж авсан. Эдгээр зээлээ төлөөгүй байхдаа ахиж мөнгө зээлээч гэхэд нь би тухайн үед*******т ахиж зээл өгөөгүй Б.Цэрэнпүрэвт зээлсэн мөнгөө нэхэмжлэхээр өгнө гэж хэлснээр өнөөдрийг хүрсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд бараа материал авахаар 3 700 000 төгрөг шилжүүлүүлсэн бөгөөд 2025 оны 5 сарын 5 өдөр 1 000 000 төгрөгийг шилжүүлсэн үлдэгдэл 17 750 000 төгрөгийг огт төлөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл төлнө гэж хэлдэг юм. Иймд Батхуягийн*******ээс 22 450 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 17 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Цэрэнпүрэв нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Үүнд: “Х.******* бид хоёр 2024.09.20-ны өдрөөс Дархан-Уул аймгийн төвд баригдаж буй “Цэцэто” ХХК-ны барьж буй 12 давхар барилгын карказ угсралтын ажил дээр хамтран ажиллахаар аман тохиролцоо хийсэн. Х.******* нь “Цэцэто” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулаад түүний дагуу урьдчилгааны 100.000.000 төг авсан. Бид хоёр энэхүү ажлыг хийж дуусгаад ашгийг 50 хувиар нь хувааж авахаар тохиролцсон. Үүний дагуу дээрх ажилд ашиглагдах материалын тооцоог би хийж өгөөд ажиллах хүчээр нь хангаж өгсөн. Х.******* дээрх ажлыг хийхийн тулд 43.000.000 орчим төгрөгийн барлагын материалыг авсан /дансны хуулга дээр гарна/. Гэсэн ч энэ барилгын материалаас 30.000.000 төг үлдэх юм. /зөөврийн сууц 2-ш, хар панер 500 ширхэг, приус мод 4*6-350 ширхэг гэх мэт/. Х.******* нь энэхүү төслийг хийхээр болоод би удирдахаар болсон. Тэгээд тэр мөнгөнөөсөө надад нийт 22.450.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн.  Бид энэхүү төсөл холбоотойгоор 2024.09.27-2024.09.30-ны өдрийн хооронд материал авахад 5.721.650 төгрөг, ажилчдын хоолонд Архангай аймгийн Эрдэнэмандал сумнаас үхэр 2.800.000 төгрөгөөр авч өгсөн, мужааны ком багаж хэрэгсэлд 600.000 төг тус тус зарцуулсан. Нийт үлдэгдэл 12.320.000 төгрөг үлдсэн. Дээр дурдсан карказ угсралтын ажил гүйцэтгээд буцааж зарж борлуулж, ашиглаж болох ашиглах зөөврийн сууц 2-ш, хар панер 500 ширхэг, приус мод 4*6-350 ширхэг гэх мэт бараанд энэхүү тооцоог бодож ямар нэгэн төлбөр төлөхгүй талаар ярилцсан. Миний хувьд энэ хүнтэй төлбөр тооцоо дууссан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа хуулбар, Хаан банкны депозит дансны хуулга, Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

            Хариуцагчаас Хаан банкны депозит дансны хуулга нотлох баримтаар ирүүлсэн.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Б.Цэрэнпүрэвт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 17,750,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Б.Цэрэнпүрэв нь нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан, хоорондын төлбөр тооцоо бүрэн дууссан гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Х.******* нь Хаан банк дахь өөрийн эзэмшлийн  тоот данснаас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр  тоот дансанд 450,000 төгрөгийг “Tseku” гэсэн гүйлгээний утгатайгаар, Хаан банк дахь өөрийн эзэмшлийн  тоот данснаас 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр  тоот дансанд 10,000,000 төгрөгийг “Tsekud” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  тоот дансанд 10,000,000 төгрөгийг “Tseku” гэсэн гүйлгээний утгатайгаар, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тоот дансанд 2,000,000 төгрөгийг “Tseku” гэсэн гүйлгээний утгатайгаар нийт 22,450,000 төгрөгийг шилжүүлсэн.(хавтаст хэргийн 5, 7 дахь тал)

 

3.2. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хаан банк дахь Х.Гулбейнийн эзэмшлийн  тоот дансанд  тоот дансаас 1,000,000 төгрөгийг “Цэрэнпүрэв-с” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн.(хавтаст хэргийн 6 дахь тал)

3.3. Зохигчид нэхэмжлэгчээс 22,450,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тухайд маргаангүй,.

 

Харин 17,750,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын хувьд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.4. “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

 

Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1. “Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1. “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэж заасан бөгөөд хариуцагч Б.Цэрэнпүрэв нь 22,450,000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр, зээлэх зорилгоор шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна.

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1. “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1. “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан

.

Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ч хариуцагч Б.Цэрэнпүрэв нь 22,450,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Гулбейнээс дансаар шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд хариуцагч нь хамтран ажиллах гэрээний харилцаатай байсан эсэх, 17,750,000 төгрөгийг буцаан өгөх үүрэггүй болохоо нотолж чадаагүй, 17,750,000 төгрөгийн өөртөө үлдээн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас 17,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

6. Хариуцагч Б.Цэрэнпүрэв нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 246,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Цэрэнпүрэвээс 17,750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэрэнпүрэвээс 246,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ОТГОНБАЯР