| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 313/2026/00155/И |
| Дугаар | 313/ШШ2026/00395 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 313/ШШ2026/00395
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******
Хариуцагч: *******,*******,*******,,,
Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 25 705 209.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С. нэхэмжлэгч ХК-ийн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 25 705 209.47 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С. нь 25 705 209.47 төгрөгийг******* ХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 476 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.аас 143 238 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 143 238 төгрөг тус тус гаргуулан ХК-д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ