2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/10702

 

 

 

 

 

 

 

 

     2025             12             12                                                192/ШШ2025/10702

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь “*******” ХК-тай 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/201944710144 тоот зээлийн гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор БГХ201944710144 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн барьцаанд гэрийн эд хогшил барьцаалуулсан. Зээлдэгч Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ЗГ/201944710144 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,136,486.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 595,363.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 555.76 төгрөг, нийт 1,732,405.76 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн. Б.Ууганбаяр, З.Банзрагч нарт холбогдуулан зээлийн гэрээ байгуулах үедээ оршин сууж байсан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 18-9036 тоот хаягаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 197/Ш32025/18339 дугаартай захирамжаар Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчаар оролцвол зохих этгээд нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй байна. Иймд Боржигон ургийн овогтой*******ын******* , Боржигон ургийн овогтой Зүрхчулууны******* /РД:  нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл хүсэгчийн анкет хуулбар, зээлийн болон барьцааны гэрээ хуулбар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/18339 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/39523 дугаартай захирамжийн дагуу “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс Б.Ууганбаяр, З.Банзрагч нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулан авсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК н дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Хариуцагч Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хариуцагч Б.Ууганбаяр, З.Банзрагч нарыг эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

 

3. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/18339 дугаартай захирамжаар Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

4. Хүсэлт гаргагч “*******” ХК-ийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ууганбаяр, З.Банзрагч нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь зээлийн гэрээнд тусгагдсан Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булгийн 18-9036 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШЗ2025/18339 дугаартай захирамжаар тогтоогдож байх боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШЗ2025/39523 дугаартай захирамжийн дагуу “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системээс Б.Ууганбаяр, З.Банзрагч нарын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулан авахад Сэлэнгэ аймаг, сайхан 02 дугаар баг, Гавшгай дөмбөн 18 гудамж, 1821 тоот хаяг гарч ирсэн бөгөөд уг хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр З.Банзрагч өөрөө гардан авсан байна.

 

Мөн Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь тус шүүхийн [email protected] мэйл хаягт Сэлэнгэ аймгийн Сайхан сум хөтөл 01 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 620, 621 дугаартай оршин суугаа хаягийн тодорхойлолтыг ирүүлсний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Ууганбаяр өөрөө гардан авсан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ууганбаяр, З.Банзрагч нар нь Сэлэнгэ аймаг, Хөтөл баг, 09 дүгээр байр, 15 тоот хаягт оршин суудаг болох нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын  Хөтөл 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх ба хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Б.Ууганбаяр, З.Банзрагч нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгч “*******” ХК-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дэх хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ууганбаяр, З.Банзрагч нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР