| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/0683/Э |
| Дугаар | 696 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 696
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч С.Гнарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808026520891 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Гнь 2018 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийнн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Найрамдал хотхоны хашаанд “архи уусан, утсаа унтраагаад оройтлоо” гэх шалтгаанаар хардсаны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ж.Аг зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч С.Гнь 2018 оны 05 дугаар сарын 16-ны шөнө 02 цагийнн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Найрамдал хотхоны хашаанд “архи уусан, утсаа унтраагаад оройтлоо” гэх шалтгаанаар хардсаны улмаас хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ж.Аг зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч Ж.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо Нарангийн голын грашийн буудлаас нөхөр С.Гнамайг тосож аваад Найрамдал-2 хотхоны хашаанд гэртээ очсон. Харуулын байранд хадам аав С бид нар байсан ба нөхөр С.Гмашинаа унаад хотхоны хойд талын байшингийн хажууд хүү Иий хамт явсан. Би араас нь охин Энхриймаагийн хамт очиход машиндаа унтаж байсан. Би машины түлхүүр авах гэж байхад С.Гсэрчихсэн. Би хүүхэд дараад унтчихсан байна, одоо харьж унт гэхэд үгүй би явахгүй гээд бид 2 хоорондоо маргалдсан. Би машины түлхүүр авах гэхэд миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиж алгадсан. Би уйлаад харуулын байр руу гүйгээд явсан, намайг гэрт ороход хадам аав С байсан. Удалгүй С.Гараас 2 хүүхдээ дагуулаад ирсэн. Тэгээд би 2 хүүхдээ аваад ороо засаад унтсан. Миний биед учирсан гэмтлийг С.Ггараараа цохиж учруулсан. Тухайн үед С.Гбид хоёроос өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-13-15/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 6407 дугаартай:...Ж.Агийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-10/
- шүүгдэг С.Гын мөрдөн байцаалтад өгсөн:... Эхнэр А.Ж ажлаасаа 19 цагийн үед тараад ажлынхаа хүмүүстэй нэг газар сууж байгаад ирнэ гэж байсан. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад 00 цагийн үед над руу яриад очиж байна гэсэн. Эхнэр А.Жг тосоод харуулын байранд очсон аав С найрамдал-2 хотхонд Барилга дээр ажил хийж байсан. Харуулын байран дээр ирсэн байсан аавын хажууд хэрүүл хийхгүй гээд би хүүгээ аваад хотхоны дээд худаг дээр очоод машиндаа сууж байхад эхнэр А.Ж араас охиноо дагуулж ирээд гэртээ олон удаа оройтож ирсэн гэх шалтгаанаар бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Миний уур хүрээд 2-3 удаа зүүн хацар руу нь алгадсан. А.Ж надаас зугтаагаад орилоод гүйгээд байхаар нь би араас нь очоод амыг нь дарсан. Тэгээд бид 2 хэрүүл хийхээ болиод эхнэр А.Ж 2 хүүхдээ аваад харуулын байранд ороод унтчихсан. Би машиндаа унтаад өглөө 06 цагийн үед хаалга нь онгорхой байхаар нь явж ороход хүүхэд А.Ж 3 унтаж байсан. Тэгээд би гараад явсан. Би А.Жтай архи уугаад утсаа унтраагаад ирэхгүй байсан болохоор хардаад бид 2 хоорондоо маргалдсан. А.Жгийн биед учирсан гэмтлийг би учруулсан... гэх мэдүүлэг /хх-52-53/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би А.Жг гараараа 2-3 удаа зүүн талын хацар руу алгадсан. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийснээ ойлгож ухаарч байгаа хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Гыг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-58/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч С.Гнь өөрийн үйлдсэн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорын шатанд гаргасаны дагуу прокурор түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг гаргасан бөгөөд “шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн торгох ялыг биелүүлэх боломжтой” талаар өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад баримт зэргээр тогтоогдох тул түүнд прокурорын саналын дагуу 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж, оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Гт оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Гнь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР