| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436004490345 |
| Дугаар | 58 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 28.3.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 58
2025 11 18 2025/ДШМ/58
Д.т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Ж.Батбаатар, шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал/цахимаар/, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн Д.т холбогдох эрүүгийн 2436004490345 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгохишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 38 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, Ерөнхий ******* командын офицер мэргэжилтэй, *******3 дугаар ******* захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга ажилтай, Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* ******* , ,
2. Шүүгдэгч Д. нь 2024 оны 09 дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* *******3 дугаар ******* жагсаалын талбайд "жагсаалд хараа зөрүүллээ" гэсэн шалтгааны улмаас тус ******* тагнуулын салааны ахлагч тасгийн захирагч ыг жагсаалын талбайд болон өөрийн албан өрөөндөө ******* дүрмийн бус байдлаар харьцан зодож, хүч хэрэглэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Ховд аймгийн прокурорын газраас Д.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ******* 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ******* 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ******* 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зааснаар шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ******* 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ******* 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
4.5 Эрүүгийн хуулийн ерөнхий ******* 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
4.6 Шүүгдэгч Д.т нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
4.7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
4.8 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Д.т холбогдох эрүүгийн 2436004490345 дугаартай хэргийг Ховд аймаг дахь Сум дундын шүүх 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцсэн 2025/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолыг Д., өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг бид гардан авч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Д. нь хохирогч тай дүрмийн бус харьцаж, биед нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 1,980,000 /нэг сая есөн зуун наян мянга/-н төгрөгийг үл маргах журмаар шүүх хуралдааны явцад төлж барагдуулсан. Хохирогч эмчилгээний зардлаа нотлох баримтаар нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Д. нь тодорхой эрхэлсэн ажилтай, ам бүл 5-лаа эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр нь БНСАУ-д ажиллаж амьдардаг. 8-16 насны хүүхдүүдтэй, хүүхдүүдийг нь харж хандаж, асрамжлах хүн байхгүй, өсвөр насны хүүхдүүдийн хүмүүжилд сөрөг нөхцөл байдал үүсэж байна.Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Д.ын хувийн байдал, хохирол хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийн харгалзан үзэж Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр арын 24-ний өдрийн 2025/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт ооруулж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.
6. Хохирогч ын өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Хохирогчийн хувьд шүүгдэгчийг хоррих ял оногдуулах байр суурьтай ороогүй. Шүүгдэгч өнөөдөр гэм буруу дээрээ маргаагүй юм байна. Шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдэхэд бидний зүгээс татгалзах зүйлгүй гэв.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
4. Шүүгдэгч Д. нь 2024 оны 09 дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* *******3 дугаар ******* жагсаалын талбайд “жагсаалд хараа зөрүүллээ” гэсэн шалтгааны улмаас тус ******* тагнуулын салааны ахлагч тасгийн захирагч ыг жагсаалын талбайд болон өөрийн албан өрөөндөө ******* дүрмийн бус байдлаар харьцан зодож, хүч хэрэглэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
5. Анхан шатны шүүх “шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ******* 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял, хуулийн тусгай ******* 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
6. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “... гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
6.1 Шүүгдэгч Д. нь *******3 дугаар ******* захирагчийн 1-р орлогч, штабын даргын албан тушаалд ажилладаг бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн өглөөний 08 цагт Ховд аймгийн ******* ******* ******* *******3 дугаар ******* жагсаалын талбайд жагсаалын бэлтгэл хийж байх үед тус ******* тагнуулын салааны ахлагч тасгийн захирагч ыг “жагсаалд хараа зөрүүллээ” гэсэн шалтгааны улмаас жагсаалын талбайн индрийн ар хэсэгт гар тулж хэвтүүлэн, нуруу хэсэгт дээрээс нь өвдөглөсөн, чихнээс нь татаж мушгих, цээж хэсэг рүү нь гараараа цохисон, улмаар өөрийн албан өрөөндөө дуудан ирүүлж мөн гар тулж хэвтүүлэн, нуруун дээр нь өвдөглөж, хоолойг нь боож хана руу шахаж, шилэн хүзүү хэсгээс нь базаж, цээж хэсэг рүү нь гараараа цохих зэргээр ******* дүрмийн бус байдлаар харьцан зодож, хүч хэрэглэж улмаар түүний эрүүл мэндэд тархи доргилт зүүн зулайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал, баруун булганд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
6.2 Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх бөгөөд “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл з аргаар бэхжүүлсэн зургууд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд оролцсон оролцогч нарын тайлбар, мэдүүлэг, дүгнэлтүүд, бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
6.3 Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь цаг хугацаа болон гэмтэл учирсан байдал, үйл баримтын тухайд шүүгдэгчийн хууль бус үйлдэлтэй харилцан хамааралтай, шалтгаант холбоотойгоор учирсан гэмтлүүд гэж үзэх үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй, харин ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гомдол гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ******* 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн..., бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Д.ын үйлдэж, гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ******* 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ******* 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх гэмт хэргүүдийн аль аль нь Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэргийн ангилалд багтаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ******* 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хориглосон хэм хэмжээнд хамаарч байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын “хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ******* 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд о” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ.
Шүүгдэгч Д.ын дээрх хууль бус үйлдлийг зүйлчилсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, мөн тухайн зүйлд зааснаар шүүгдэгчид торгох болон Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу шударга ёсны зарчмыг хангасан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2025 оны дүгээр 9 сарын 24-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл шүүгдэгч Т.ын цагдан хоригдсон 55 /тавин тав / хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ