2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Тогтоол

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/10758

 

 

 

 

 

 

 

 

   2025             12              15                                            192/ШШ2025/10758

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Нью тур” ХХК нь хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-д холбогдуулан 352,117,814 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Нью Тур ХХК болон Шунхлайн Шандас ХХК нар харилцан тохиролцож 2021 оны 06-р сарын 15-ны өдөр 21-1286 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал захиалагчийн Баянзүрх дүүрэг, 11-р гороо, Бага тэнгэрийн аманд байрлах гэр бүлийн зочид буудлын барилгын С-2 блокын 1-3 давхар болон 13-р давхрын өрлөг шаврын ажил, 1-2 давхрын зогсоолын хэсгийн таазны хар замаскын ажлыг тус тус хийж гүйцэтгэх, захиалагч талаас -эрээгээр тохирсон ажлын хөлсийг өгөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн 50,000,000 төгрөг болно. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж гэрээ байгуулсан даруй урьдчилгаа санхүүжилт 30% болох 15,000,000 төгрөгийг 2021 оны 06-р сарын 22-ны өдөр, гэрээт ажлын гүйцэтгэл 50%-д хүрсэн гэж үзээд 2021 оны 08-р сарын 31-ний өдөр дундын санхүүжилт 40% болох 20,000,000 төгрөгийг, нийт 35,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон болно. Гэтэл гүйцэтгэгч тал болох******* ХХК нь гэрээт ажлыг 50%-ийн гүйцэтгэлтэй хийж бүрэн дуусгалгүйгээр орхиж явсан болно. Манай компаний зүгээс гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэн гэрээнд заасны дагуу 4 хувь актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй болно. Гэрээнд заасны дагуу манай компаний зүгээс 70%-ийн санхүүжилтийг олгосон болно. дээрх байдлаас шалтгаалан манай компаний зүгээс гэрээт ажлын гүйцэтгэлд илүү олгосон 20%-ийн санхүүжилт буюу 10,000,000 төгрөг, гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.6, 5.1 -д тус тус заасны дагуу алданги 17,500,000 төгрөг /гэрээт ажлын гүйцэтгэл гэрээт ажлын хугацаа дуусах үед 30%-тай байсан тул гүйцэтгээгүй үүрэг болох 75% буюу 35,000,000 төгрөгийн 50%-иас хэтрэхгүй үнийн дүнгээр хуулинд заасны дагуу нэхэмжилж байгаа болно/-ийг тус тус нэхэмжилж сөрөг нэхэмжлэл тухайн үед гаргаж байсан. Мөн Нью Тур ХХК болон Шунхлайн Шандас ХХК нарын хооронд 2021 оны 03-р сарын 11-ний өдөр 21-1073 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу гүйцэтгэгч тал захиалагчийн Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Бага тэнгэрийн аманд байрлах гэр бүлийн зочид буудлын барилгын С-2 блокын 1-р орцны шатны хонгил, 5-14 давхрын нийтийн эзэмшлийн талбай, техникийн өрөөний заслын ажил, С-2 блокын 1-р орцны 3, 5-12 давхрын айлуудын иж бүрэн заслын ажпыг тус тус хийж гүйцэтгэх, захиалагч талаас гэрээгээр тохирсон ажлын хөлсийг өгөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүн үндсэн гэрээ 500,000,000 төгрөг, нэмэлт гэрээ 240,000,000 төгрөг, нийт 740,000,000 төгрөг болно. Манай компаний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь сиелүүлж нийт 628,831,127 төгрөгийн санхүүжилт олгосон болно. /санхүүжилтийг задаргааг хавсралтаар өгсөн болно./ Гэтэл гүйцэтгэгч тал болох******* ХХК нь гэрээт ажлыг 70 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй хийж бүрэн дуусгалгүйгээр орхиж явсан, мөн захиалагч талаас нийлүүлсэн гэрээт ажилд шаардлагатай бараа материалыг тооцоо нийлээгүй, илүү материалыг хүлээлгэн өгөөгүй, илүү материал зарцуулалттай, хорогдол ихтэй гүйцэтгэн орхиж явсан болно. Захиалагч талаас гүйцэтгэгч талд гэрээт ажилд шаардлагатай бараа материалыг олгосон бөгөөд гүйцэтгэгч талаас захиалагч талд бараа материалын буцаалт хийгээгүй буюу бараа материалын акт 195,451,815 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээт ажлын чанарын баталгаанд 5% болох 37,000,000 төгрөг авч үлдэх ба дээрх захиалагчийн олгосон санхүүжилтаас гүйцэтгэл, бараа материалын акт, барьцааны 5%-ийг тус тус тооцвол захиалагч талаас гүйцэтгэгч талд олгосон санхүүжилт 628,831,127 төгрөгөөс 439,836,454 төгрөгийг буцаан шаардахаар байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагч тал алданги шаардах эрхтэй бөгөөд гэрээт ажлын хугацаа дуусах үед 50%-тай байсан тул хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болох 370,000,000 төгрөгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээгээр буюу 185,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжилж тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. Манай компаний зүгээс гэрээт ажлыг бүрэн хийж гүйцэтгэн гэрээнд заасны дагуу 4 хувь актаар хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан боловч хийж гүйцэтгээгүй болно.

Нью Тур ХХК болон******* ХХК нарын маргаан бүхий хэрэг тус шүүхэд анх 2022 оны 09-р сарын 27-ны өдөр******* ХХК нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүссэн бөгөөд 2022 оны 11-р сарын 04-ний өдөр Нью Тур ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжпэл гаргаж байсан бөгөөд******* ХХК-ний зүгээс шүүхээс товлосон шүүх хуралдаанд шүүх хуралдааны товыг мэдэгдсээр байтал ирээгүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06-р сарын 02-ны өдрийн 191/Ш32025/24214 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн байдаг. Шүүхээс нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн тул манай Нью Тур ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг дагаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Дээрх хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд талууд хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12-р сарын 09-ны өдрийн 181/Ш32022/17315 тоот шүүгчийн захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж байсан. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ний шинжээчийн дүгнэлт 2 жилийн дараа буюу 2024 оны 12-р сарын 19-ны өдөр гарсан бөгөөд тус шинжээчийн дүгнэлтээр:

Шунхлайн шандас ХХК нь Нью Тур ХХК-тай гэрээгээр тохирсон ажлыг тоо хэмжээний дагуу бүрэн гүйцэтгээгүй байна.

Шунхлайн шандас ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ 532,300,743 төгрөг болов.

Гэрээний дагуу гуйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй байна. Хууларсан, хагарсан, чигжээс дутуу, дахин засварлах шаардпагатай доголдолтой ажлын хэмжээ 18,087,430 төгрөг болов.

Нийт хийж гүйцэтгэсэн ажлын хувь 72 хувь байна гэж тус тус гарсан байдаг. Манай компаний зүгээс******* ХХК-д 2021 оны 06-р сарын 15-ны өдөр 21-1286 тоот Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 35,000,000 төгрөг, 2021 оны 03-р сарын 11-ний өдөр 21-1073 тоот Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 628,831,127 -өгрөг, нийт 663,831,127 төгрөгийн санхүүжилт олгосон байдаг. Шинжээчийн дүгнэлтээс харахад******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил 72 хувь буюу 532,300,743 төгрөг байх тул манай компаниас олгосон санхүүжилт болох 663,831,127 төгрөгийн зөрүү 131,530,384 төгрөгийг манай компани буцаан нэхэмжлэх бүрэн эрхтэй байна. Мөн******* ХХК гэрээт ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгээгүй байх тул 21-1286 тоот Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтэрсний апдангид талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.6, 5.1-д тус тус заасны дагуу апданги 17,500,000 төгрөг /гэрээт ажлын гүйцэтгэл гэрээт ажлын хугацаа дуусах үед 30%-тай байсан тул гүйцэтгээгүй үүрэг болох 75% буюу 35,000,000 төгрөгийн 50%-/аас хэтрэхгүй үнийн дүнгээр хуулинд заасны дагуу нэхэмжилж байгаа болно./, 2021 оны 03-р сарын 11-ний өдөр 21-1073 тоот Ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хэтэрсний алдангид гэрээт ажлын хугацаа дуусах үед 50%-тай байсан тул хугацаандаа гүйцэтгээгүй үүрэг болох 370,000,000 төгрөгийн 50%-иас хэтрэхгүй хэмжээгээр буюу 185,000,000 төгрөгийн алданги, нийт 202,500,000 төгрөгийн апдангийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажлын төлбөр 18,087,430 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд******* ХХК-иас 2021 оны 03-р сарын 11-ний өдрийн 21-1073 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 06-р сарын 15-ны өдрийн 21-1286 тоот Ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу олгосон санхүүжилтаас гүйцэтгээгүй ажлын зөрүү санхүүжилт 131,530,384 төгрөг, дээрх 2 гэрээний дагуу хийж гүйцэтгэх гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтэрсний алданги 202,500,000 төгрөг, чанарын шаардлага хангаагүй, доголдолтой ажлын төлбөр 18,087,430 төгрөг, нийт 352,117,814 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,918,539 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч “Шунхлайн шандас” ХХК нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

 

            Нэхэмжлэгчээс 25/94 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, нэмэлт гэрээний хуулбар, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Тооцоо нийлсэн акт, цахим гүйлгээний баримтын хуулбар, Голомт банкны дансны хуулга, Голомт банкны орлогын мэдүүлгийн баримтын хуулбар, төлбөр шилжүүлсэн баримт, Цахилгааны тооцоо, Зарлагын баримт, Шаардах хуудасын хуулбар, Нэхэмжлэхийн хуулбар, Торгуулын арга хэмжээ авах тухай албан бичгийн хуулбар, зураг, гүйцэтгэлийн акт болон инженерийн дүгнэлт, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, шуудангийн баримт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/21214 дугаартай захирамжийн хуулбар, гэрээний алдангийн тооцоо, 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ, цахим гүйлгээний баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 181/ШЗ2022/17315 дугаартай захирамжийн хуулбар, албан бичиг хуулбар, техник комиссийн үзлэгийн зурагийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн. 

 

            Хариуцагчаас 09 дугаартай итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Нью тур ХХК нь хариуцагч Шунхлай шандас ХХК-д  холбогдуулан, ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 352,117,814 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Шунхлай шандас ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорждэрэм нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа тэмдэглүүлсэн утас дугаарт шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч Нью Тур ХХК нь хариуцагч Шунхлай шандас ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 21-1073 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гүйцэтгэгч нь захиалагчийн Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын С-2 блокын 1-р орцны шатны хонгил, 5-14-р давхрын нийтийн эзэмшлийн талбай, техникийн өрөөний заслын ажил, С-2 блок 1-р орцны 3,5-12 давхрын айлуудын иж бүрэн заслын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн Захиалагчид актаар хүлээлгэн өгөх, Захиалагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөхөөр  харилцан тохиролцсон.(хавтаст хэргийн 9 - 15 дахь тал)

 

3.2. Нэхэмжлэгч Нью Тур ХХК нь хариуцагч Шунхлай шандас ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21-1286 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Гүйцэтгэгч нь захиалагчийн Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгын С-2 блокын 1-3 дахь давхар болон 13 давхарын өрлөг шаврын ажил, 1-2  давхарын зогсоолын хэсгийн таазны хар замаскын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн Захиалагчид актаар хүлээлгэн өгөх, Захиалагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон.(хавтаст хэргийн 17 - 22 дахь тал)

 

3.3. Нэхэмжлэгч Нью Тур ХХК нь хариуцагч Шунхлай шандас ХХК нь харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21-1073-1 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг 240,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон.(хавтаст хэргийн 16 дахь тал)

 

3.4.  Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 430 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “гэрээний нийт дүн 790,000,000 төгрөгний ажил хийх ёстойгоос 50,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хоёр талаас ирүүлээгүй, хийгдсэн ажлын хэр хэмжээнд хийсэн нь тодорхойгүй байгаа тул тооцоонд ороогүй болно /106 дахь талд/, Шунхлай шандас ХХК нь Нью Тур ХХК-тай гэрээгээр тохирсон ажлыг тоо хэмжээний дагуу бүрэн гүйцэтгээгүй байна, Шунхлай шандас ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ 532,300,743 төгрөг,  гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, Хууларсан, хагарсан, чигжээс дутуу, дахин засварлах шаардлагатай доголдлын хэмжээ 18,087,430 төгрөг, Нийт гүйцэтгэсэн ажлын хувь 72 хувь” гэж тогтоосон.(хавтаст хэргийн 68 – 107 дахь тал)

 

3.5. Зохигчид гэрээ байгуулагдсан эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 663,831,127 төгрөгийн санхүүжилт олгосон эсэх, хариуцагч нь гэрээний дагуу ажил гүйцэтгэсэн эсэхэд маргаангүй.

 

Хариуцагч Шунхлай шандас ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дорждэрэм нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг шүүхээс тайлбарлан өгсөн боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

4. Зохигчид 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 21-1073 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21-1286 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, Гүйцэтгэгч нь Баянзүрх дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын гэр бүлийн зочид буудлын барилгад иж бүрэн заслын ажил, өрлөг шаврын ажил, таазны хар замаскын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, Захиалагч нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх ба нэхэмжлэгч Нью Тур ХХК нь гэрээний дагуу 663,831,127 төгрөгийг шилжүүлж, үүргээ биелүүлсэн байна.

 

Хариуцагч С.Эрдэнэбат нь ажлыг гэрээнд заасны дагуу зохих ёсооор, хугацаанд нь чанартай, бүрэн хийж дуусгасан болохоо  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

5. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1. “Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ”, 219 дүгээр зүйлийн 219.1. “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 430 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 21-1073 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21-1073-1 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу  нийт ажлын 72 хувийг хийж гүйцэтгэсэн, 740,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын 532,300,743 төгрөгт ногдох ажлын хийж гүйцэтгэсэн, 50,000,000 төгрөгийн дүн бүхий ажлын тооцоо нь тусгагдаагүй боловч уг ажлын урьдчилгаанд төлсөн 35,000,000 төгрөгийг хасч тооцвол, /663,831,127 - 532,300,743 – 35,000,000= 96,530,384/ 96,530,384 төгрөгийг илүү төлсөн тул байх тул нэхэмжлэгч нь уг хохирлоо буцаан гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Мөн хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байх тул уг хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг нэхэмжлэгч нь бууруулах эрхтэй тул 18,087,430 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, “232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан.

 

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1.6-д “Ажил гүйцэтгэгч тал нь гэрээний 2.2-д заасан хугацаанд гэрээт ажлыг хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-р алданги тооцож гэрээний төлбөрөөс суутган шилжүүлнэ” гэж заасан.

 

2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 21-1073 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээнд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21-1073-1 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр өөрчлөлт оруулсан байх боловч гэрээний 2.2-т заасан ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг нэмэлт гэрээнд тохиролцон тусгаагүй, ажлыг хүлээлгэн өгөх хугацаа тодорхой бус тул нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 21-1073 дугаартай гэрээний дагуу алданги тооцон нэхэмжлэх эрхгүй.

 

Харин 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21-1286 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээт ажлыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч тохиролцсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн болохоо хариуцагч нь нотлоогүй тул хариуцагч нь алдангийн төлбөрт 17,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дүгээр зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Шунхлай шандас ХХК-аас 132,117,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нью Тур ХХК олгож, үлдэх 220,000,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дүгээр зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Шунхлай шандас ХХК-аас 132,117,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нью Тур ХХК олгож, үлдэх 220,000,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,918,539 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шунхлай шандас ХХК-аас 818,539 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нью Тур ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ш.ОТГОНБАЯР