Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 313/ШШ2026/00412

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Володя би

Нэхэмжлэгч: *******,*******

Хариуцагч: *******,*******

Зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын төлбөрт 766,534.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь А.*******д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын төлбөрт 766,534.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,947 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас 11,473.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 11,473.5 төгрөг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК -д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ    Б.ВОЛОДЯ