Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 747

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,   

            Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,     

            Улсын яллагч Н.Ундрах,     

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр, Э.Шинэзориг,   

            Шүүгдэгч И.П, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Б овогт И П-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2601 0499 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн,

 

Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч И.П нь 2017 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хохирогч М.О-ийг согтуурсны улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэртэл гэмтэлтэй бусдын туслалцаа шаардлагатай амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээлсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан, мөн хохирогчийн эзэмшлийн “Huawei” маркийн цагаан өнгийн 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд:       

- 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/

- 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:... Хамбын овооны хуучин хогийн цэг нь СХД-ийн 31-р хорооны нутаг дэвсгэр  хамбын суварга бүхий овооны зүүн хойно, 1 км зайд, өндөрлөг дэнж байх ба дэнж дээрээс баруун хойд чиглэлд хэсэг хонхорт нүцгэн цогцос харагдаж байна...энд тэнд алаг тарлан цастай...цогцос байгаа хонхорын хойно, баруун, баруун хойд хэсгээр хуучин шороон овоолгууд байна...Цогцсонд үзлэг хийхэд биеийн баруун хэсгээр хажуулдан хэвтсэн толгой нь ертөнцийн зүгээр баруун хойд зүгт чиглэсэн баруун хөлөө өвдгөөр нь хагас нугалсан зүүн хөлөө шулуун жийсэн баруун гараа сунгаж зүүн гараа тохойгоор нугалсан сарвуу нь нүүрний урд байрлалтай толгой болон цээжээрээ хувцасгүй нүцгэн биеийн доод хэсгээр өвдөгнөөс дээгүүр тайрсан мөрөвчтэй хар өнгийн өмдтэй, урт даавуун түрийтэй хос гуталтай 35-40 орчим насны эмэгтэй хүн байна. Цогцсын үс толгойд сул өвс шороо наалдсан хагас атгасан баруун гарны сарвуунд хатсан өвс шарилж атгаастай байна. Мөн арын хэсгээр шувтарч өгзөг нь ил харагдаж байна. Цогцос хөлдөөгүй зөөлөн байна. Цогцосны баруун талд баруун өвдөгнөөс 50 см зайд хар өнгийн цамцыг дотор талыг нь эргүүлэн хумьж хаясан, баруун өвдөгнөөс 85 см зайд хар өнгийн резинин материалтай өмд, цагаан өнгийн өрөөсөн оймсыг эргүүлэн хумьж хаясан, зүүн хөлний улнаас урагш 110 см зайд хар өнгийн нимгэн тирког дотор талыг нь эргүүлэн хумьж хаясан байсныг хураан авлаа. Хар өмдний зүүн халааснаас он сар бичигдээгүй 7.5x10.5 хэмжээтэй тооцооны хуудас цаас байсныг хураасан. Өмд байсан газар цас өвс шороотой холилдож хөлдсөн улаан хүрэн өнгийн цус мэт зүйл илэрсэнийг хөрс цастай нь хамт битүүмжлэн авлаа. Цогцосны зүүн хөлний улнааас зүүн урагш 10 метр 90 см зайд хар өнгийн торон хөхөвч,  хөхөвчнөөс урагш 45 см зайд хар өнгийн торон дотоож, дотоожноос хойд зүгт 95 см зайд дотогш нь эргүүлсэн цагаан өнгийн өрөөсөн оймс байсныг хураан авлаа. Цогцос байгаа цэгээс зүүн тийш овоот толгойн оройгоор явсан хөндлөн шороон замаас баруун хойш чиглэлтэй уруудан 2 дугуйн хооронд 141 см, дугуйны өргөн 30 см хэмжээтэй боорцгон хээтэй машины хос мөр сул шороо цастай хэсгээр гарч 56 метр яваад алдарсан. Цогцосноос чанх зүүн тийш дээрх автомашины мөр хүртэл 20 метр 21 см зайтай байсан. Мөн цогцосноос зүүн тийш 32 метр 10 см, машины мөрнөөс 4 метр 60 см зайд энгэр нь урагдсан хар өнгийн давуун цамц байсныг хураан авлаа...гэх /хх-4-10/

- 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн цогцост хийсэн үзлэгийн тэмдэглэлд:...Уг цогцос нь 155 см урттай, 46 см хүрэн бор өнгийн үстэй, биеийн галбир зөв, мах мариа дунд зэрэг 45 настай эмэгтэй хүний цогцос байна. Хүүхэн хараа хоёр талд жигд өргөссөн, эвэрлэг, тунгалаг, хамрын яс мөгөөрс бүтэн, ам жимийсэн уруул хөхөлбөр ягаан өнгөтэй, үзэгдэх шүд бүтэн, хөшилт эрүү хүзүү дээд доод мөчдөд тод үүссэн, шээс болон өтгөний сүвнээс гарсан зүйлгүй өнгөц хөлдөлтийн байдалтай байв. Нас бараад 12-оос дээш цаг болсон байна...гэх /хх-11-13/

- 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн М.О-ийн өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:... Үзлэгээр: 1.эмэгтэй хүний урагдал цооролгүй хар өнгийн өвлийн гутал 1 хос. 2. Хар өнгийн хагас ханцуйтай, захын эмжээр хэсгээр урагдалттай эмэгтэй хүний цамцыг, хар өнгийн сунадаг нилоонон материалтай эмэгтэй хүний өмдөнд урагдал цооролгүй, 2 халаас хоосон, ноосон 1 хос оймс, цагаан өнгийн 1 хос оймс, хөхний дауулга 1, дотуур хувцас 1, хар өнгийн дотуур өмд 1, мөрөвчтэй дотуур хувцас, бор өнгийн богино ханцуйтай цамц 1, дээрх хувцаснууд бүгд чийгтэй зарим хэсэгт хөлдсөн шинжтэй, шороо мэт зүйлээр бохирлогдож хатсан өвс, ургамал мэт зүйл наалдсан байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэв...гэх /хх-14/

- 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:... Тухайн хэрэг учрал болсон гэх 2017.03.07-ны орой 18 цагаас хойш Хэрлэн дэлгүүрийн камерын бичлэгийг шүүж үзэхэд харанхуй байсан болохоор хүний дүрс харагдахаас өөр зүйл нээх тод харагдахгүй хяналтын камерны кароаке доторх бичлэгийг үзэхэд гэрэл гялбаад ямар хүмүүс байгаа нь мэдэгдэхгүй байна. М.Отэй төсөөтэй хүн орж гарч байгаа нь танигдах боломжгүй байлаа. Бичлэг дээр Хохирогч орж байгаа нь харагдахгүй байлаа. Үзлэгийг 11 цаг 40 минутанд дуусгав...гэх /хх-17/

- 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд:...И овогтой П-гаас HUAWEI маркийн цагаан өнгийн гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэв...гэх /хх-25/

- 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд :...Үзлэгээр: Гар утас нь HUAWEI гэсэн бичигтэй байх бөгөөд утсыг асаах гэсэн боловч асахгүй байснаар үзлэгийг дуусгав...гэх /хх-26/

- 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлд:...1995 онд үйлдвэрлэгдсэн Монголд 2004 онд орж ирсэн битүүмжлэгчийн үнэлгээ 4.500.000 төгрөг 7067 улсын дугаартай Хьюндай Соната 2 маркын мөнгөлөг саарал өнгөтэй автомашиныг битүүмжлэв.ХЙ59070115 бичиг баримт регистрийн дугаартай Д овогтой И хүлээлгэн өгөхөөр тогтов...гэх /хх-28-31/

- 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд:... И.П-г явсан замаа зааж өгнө үү гэхэд: Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын гудамж руу явах засмал замаар дээш өгсөн явж байгаад чулуутын 8,12 дугаар гудамжны голоор орж шороон замаар дээш өгсөн явсаар Хамбын овоо суварганы зүүн талаар өнгөрч шороон замаа даган ертөнцийн зүүн хойшоо чиглэн явсаар Хамбын овооны хогын цэг байх уулын дунд ирж зогсов. Дээш алхаж хогийн цэг дээр ирэв. Яллагдагч И.П нь би машинтайгаа энд ирэхэд дугуй хагарсан тэгээд дугуйгаа солиод машиндаа суухад хохирогч хувцсаа тайлсан байсан. Яллагдагч нь хохирогч дугуй хагарсан газар бууж үлдсэн би тэр доороо эргээд явсан...гэх /хх-32-33/,

- хохирогч А.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...М.О бол миний төрсөн эгч байсан юм. Бид эцэг эхээсээ 11-үүлээ талийгаач 7 дах хүүхэд нь юм. Манай эгч ганцаараа ээж Маадайгаар овоглосон. Тухайн үед аавын бичиг баримт зөрчилтэй байсан учраас ээжээр овоглосон. Талийгаач эгч 11 настай төрсөн хүү Б-ын хамт амьдарч байсан. Амьдарлаа боломжийн хэмжээнд авч явч байсан. 2003 онд Болд гэгч хүнтэй хамтран амьдарч байгаад 2007 онд хоёр тийшээ болсон. Ургамал нэртэй цайны газар тогооч ажилтай байсан. 2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй байсан. Хүүхдээс нь асуухад ээж ирж хоноогүй гэхэд тухайн үед юу ч бодоогүй өнгөрсөн. Орой цагдаа ирж энэ талаар мэдэгдсэн. Талийгаач төдийлөн архи дарс уугаад байдаггүй. Ер нь архи дарс уугаад байдаггүй хүн. Наргианч, хүнд тусархуу, их өглөгч, жоохон түргэн зантай шудрага цайлган, сэтгэл таарахгүй зүйлээ шууд хэлнэ. Шулуун зантай хүн. 2016 оны сүүлээр Очироо гэх залуутай танилцаад тэр залуу нь гэр орноор нь орж гараад явдаг байсан. Тэр залуу нь архи дарс уугаад байхаар нь би сал гэж хэлсээр байгаад хоёр тийш нь болгож байсан юм түүнээс хойш дотно харьцаатай хүн байгаагүй. Маш их гомдолтой байна. Ер нь нэхэмжлэх зүйл байгаа...гэх мэдүүлэг /хх-35-36/,

- хохирогч А.Б-гийн 2017 оны 07 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017.07.01-ний өдрөөс Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хавтас хэргээс асууж тодруулах зүйл байна уу? Өмнө нь хавтаст хэрэгтэй танилцсан одоогоор асууж тодруулах зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-192-193/,

- хохирогч А.Б-гийн 2017 оны 08 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..миний урд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хэргийн материалтай танилцсан. Би шүүх эмнэлгийн шинжээч М.З-ын хавтас хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийлгүүлж 2017.08.23-ны өдөр гаргасан №939 дугаартай дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгчийн хамт биеэр шүүх хуралдаанд оролцоно....гэх мэдүүлэг /хх-207-208/, 

            - хохирогч А.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:...шүүгдэгчид туйлын гомдолтой байна. Эрдэнэ шиг сайхан эгчийгээ шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж алдаад үр хүүхэд нь өнчирлөө. Хэрэв харж хандах ах дүү байхгүй бол гудамжны хүүхэд нэгээр нэмэгдэх, насанд хүрээд архичин нэгээр нэмэгдэх байлаа. Бид байгаа болохоор тэр хүүхэд орох оронтой байна. Хүүхэд гэдэс дүүрэн байвч сэтгэл хоосон байна гэж хэлсэн. Би эгчийгээ орлож чадахгүй байна. Хохиролд нийт 23,060,130 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэж өгнө үү..гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

- гэрч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 22 цаг өнгөрч байхад өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 3-7 тоотод өөрийн эмэгтэй дүү нар болон эхнэрийн хамтаар баярлуулах зорилгоор бүгдийг нь цуглуулчихсан байсан. Миний том эгч О байхгүй байсан. Хүү Б-аас нь асуухад ээж өчигдөр шөнө ирээгүй гар утас нь холбогдохгүй байсан гэж хэлэхэд би түүний дугаар руу залгахад холбогдохгүй байсан. Гэрт 2 цагдаа ирээд О гэх эмэгтэйг таних уу? Тэр эмэгтэйн цогцос нь олдсон энэ хүн мөн байна уу? Гээд зураг үзүүлэхэд мөн байсан. Согтууруулах ундаа хааяа нэг хэрэглэдэг байсан. Гуйвж дайвж явж байсныг нь огт харж байгаагүй. Цагаан сараас хойш эгчтэйгээ уулзаагүй. Одоогоор ямар нэг хамтран амьдрагч байдаггүй. Урьд нь ихээхэн архи уудаг хэрэг төвөгт холбогдож байсан Очироо гэх нүдний шилтэй залуу байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-37/

- гэрч Ө.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би талийгаач О гэдэг хүнтэй хамт Ургамал нэртэй гуанзанд ажилладаг байсан. Талийгаач ахлах тогоочоор ажилладаг байсан. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 20 цагт ажлаас буух байсан хэдий ч 20 цаг өнгөрөөгөөд талийгаач ажлаас гарсан. Тухайн үед гаднаас хувцас зарсан хүмүүс гаднаас орж ирэхээр нь талийгаач бор өнгийн бариу нимгэн цамц, хар өнгийн жинсэн өмд худалдаж авсан. Дараа нь өмнө нь харж байгаагүй танихгүй залуу гаднаас орж ирээд талийгаачтай толгой дохиод талийгаач өөдөөс нь толгой дохиод тэр хүн ширээн дээр суугаад ганаа эгчээр 10.000 төгрөгийг шинэ  1.000 төгрөгөөр солиулаад талийгаач цаанаас гарч ирээд нөгөө хүнийг дагуулаад гарсан. Тухайн үед 20 цаг 10 минут болж байсан байх. Тэр хүн 40 орчим насны намхан, туранхай, шөвгөрдүү царайтай, нүүрэндээ тод мэнгэтэй хүн байсан. Бараан өнгийн хувцастай байсан. Архи уугаагүй эрүүл явж байсан. Би тэр хүнийг харвал танина. Надад ямар нэг зүйл яриагүй хүүхэд ганцаараа байгаа гэртээ харьлаа гэж байсан. Талийгаачийг архи уудаг эсэхийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-38/,

- гэрч Ө.Г-ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн:...талийгаач тэр орой аль гартаа гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч гэсэн чигчий хуруундаа нарийн монетон жижиг голцоо бөгжтэй байсан. Би тодорхой сайн харсан.../хх-164/,

            - гэрч Д.О-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэрийн гадаа машины дуу гарахаар нь нөхрөө ирж байна гэж бодоод гарахад жижиг суудлын машин гэрлээ унтраагаад зогссон. Машинаас хүн гарч ирэхгүй болохоор нь би гэрийн гадаах гэрлээ асаатал тэр машин асаад уруудаад нилээн явж байгаад хонхор жалга руу орчихсон тэнд аваарын гэрлээ асаагаад зогссон. Хэр удаан зогссоныг мэдэхгүй. Энэ үед нөхөр ирээд бид 2 унтахаар хэвтсэн. 20-30 минутын дараа тэр машин өндөр хаазтай хөдлөөд явах шиг болсон. Тэр машин ер нь их өндөр хаазтай байсан. 2017 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 00-01 цагийн орчимд болсон байх...гэх мэдүүлэг /хх-39-40/

            - гэрч Ч.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...М.О нь миний ажилуулдаг Ургамал цайны газарт ахлах тогоочоор 2 сар ажиллаж байгаа. 2017.03.07-нд өглөө ажилдаа ирээд орой 20 цагт тараад явсан. Ажил тарах үеэр манайхаар хааяа орж ирдэг О-ийн урьд нь хамт ажилладаг байсан танил гэх нэрийг нь мэдэхгүй залуу орж ирээд 10.000 төгрөг надаар задлуулаад О тэр залуу 2 цуг гараад явсан. Тэр залуу намхан нуруутай хамар орчимдоо хар мэнгэтэй хар царайтай 40 орчим насны хар өнгийн куртик нэг мөрөөрөө үүрдэг үүргэвч үүрсэн залуу байсан. О тэр залуу 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-41-42/

            - гэрч Д.И-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 17 цаг 20 минутын үед өөрийн гэртээ байхад урд талын хашааны Б гэх залуу намайг дуудаад гарсан чинь Б сая худагруу охинтойгоо явж байсан чинь хойд өндөр хүчдэлийн хажууд эмэгтэй хүн дээгүүрээ хувцасгүй хэвтэж байна согтуу тасарсан юм уу эсвэл үхсэн юм уу гэж хэлсэн. Надаас цагдаад дуудлага өгөх үү гэхээр нь би очиж харж байж болоё гээд очоод харсан чинь эмэгтэй хүн дээгүүрээ хувцасгүй нуруу нь замруу харсан хэвтэж байсан тэгээд миний утсаар Б бид 2 цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-43/

            - гэрч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 30 минутын орчимд охин Өгөөмөрийн хамтаар ус авахаар гэрээсээ гаран хойд зүгт ойролцоогоор 600 метрийн зайтай худаг руу алхаж байхад өндөр хүчдэлийн шонгийн доод хэсэгт согтуу үгүй нь мэдэгдэхгүй нэг эмэгтэй баруун тийш харсан дээгүүрээ нүцгэн байдалтай хэвтэж байх шиг байсан. Тухайн үедээ согтуу хүн унтаж байна гэж бодсон. Өөрт маань гар утас байхгүй байсан болохоор Идрээгийн гар утсаар цагдаад 17 цаг 31 минутанд залгаж мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-44/

            - гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би О гэдэг хүнтэй өмнө нь Амар зоогийн газарт хамт ажиллаж байсан. Одоогоос 2 жилийн өмнө манай зоогийн газарт хуушуурын тогооч хийдэг байсан. Би О-тэй хамгийн сүүлд 2017 оны 3 дугаар сарын 07-ны орой ойролцоогоор 22 цагийн орчим байх, ажлын газрын хүмүүс буюу М эгч, Б, О, Э нөхөр нь Х, Д бид нар хамт явж байсан эдгээр хүмүүс бүгд О-ийг танина. Бид нар орой 19 цаг болж байхад ажлаасаа гараад бөөнөөрөө Мустанг гэх бааранд ороод сууж байтал гаднаас О орж ирсэн бид нарыг хараад таниад хүрээд ирсэн бидэнд хэлэхдээ хамт ажилладаг 2 найзтайгаа яваа гэж хэлсэн байсан. Би ямар хүмүүстэй явааг нь хараагүй. Бид нарын ширээн дээр ойролцоогоор 30 минут болсон байх хүмүүсийн тал нь тасраад гадагшаа гараад бас караокед байсан. О бааранд караокены цаг дууслаа гээд ороод ирсэн. Тэгэхэд О ганцаараа явж байсан. Мустанг баарнаас гараад Ред Рок бааранд ороход О бидэнтэй хамт явж байсан бидэнд хар чингис архи ууттай чихэр авч өгсөн гэж хамт явж байсан Мөнхөө эгч хэлсэн. Бааранд бүжиглэж байгаад явах гэтэл О байхгүй хар өнгийн куртик, бор цоохор өнгийн цүнхээ үлдээсэн байсныг бааранд үлдээсэн...гэх мэдүүлэг /хх-45/

            - гэрч Б.Б-г мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2013 онд О-тэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Гэрийн хуушуур нэртэй цайны газарт хамт ажилладаг байсан. О эгч Жил гаран л ажиллаж байгаад ажиллахаа больсон тэрнээс хойш холбоогүй байж байгаад 2017.03.07-ны орой 19 цаг өнгөрөөгөөд Гэрийн хуушуур цайны газрын хамт олноороо март тэмдэглэх гэж гараад 1-р хорооллын 19-н буудлын ард байх Мустанг гэх нэртэй бааранд 20 цагийн орчим надтай нийлээд 10 хүн орсон. 4 хүн нь караокед ороод үлдсэн 6 хүн нь бааранд орсон. Намайг бааранд ороход О эгч ирчихсэн сууж байсан. Бид нар 0.75 литрийн Соёорхол нэртэй архи О эгчийг оруулаад 11-үүлээ хувааж уусан. 22 цаг өнгөрөөгөөд Мустанг баарнаас гараад чанх ард талд нь байх Ред Рок нэртэ бааранд ороод 0.5 литрийн соёорхол архийг бүгдээрээ хувааж уусан. Бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд 0.75 литрийн хар чингис архи наборын хамт байсан. О эгч би үүнийг хамт олондоо авч өгч байгаа юм гэсэн. Ээмгээ тус бааранд барьцаанд тавиад авсан байсан. Бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирэхэд О эгч байхгүй байсан. Энэ үед цаг 07-08нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрч байсан байх гэж санаж байна...гэх мэдүүлэг /хх-46-47/

            - Б.Б-н нас тоолсон баримт-11 нас 8 сар 20 хоногтой /хх-51/

            - насанд хүрээгүй гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Маадай овогтой О бол миний төрсөн ээж юм. Ээж 2017 оны 3 дугаар сарын 07-ны өглөө 08 цагт  ажилдаа яваад орой ирж гэртээ хоноогүй би ганцаараа хоносон. Ээжийнхээ  дугаар руу залгахад холбогдох боломжгүй харин 8824-2459 дугаарын утас нь дуудаад байсан боловч авахгүй байсан. 2017 оны 3 дугаар сарын 08-ны орой 22  цагийн үед ийм асуудал болсон гэдгийг эгч Б-с мэдсэн. Ээж гэртээ янз бүрийн танихгүй хүн дагуулж ирж байгаагүй. Б гэх нэг эрэгтэй найзыг нь нэг удаа харж байсан. Найз нөхдийг нь танихгүй. Ээж 20-22 цагийн үед л ажлаа тараад ирдэг байсан. Урьд өмнө нь гэртээ ирж хонохгүй тохиолдол байсан. Ажил оройтоод ажил дээрээ хоночихлоо гэдэг байсан...гэх мэдүүлэг /хх-52/

            - гэрч П.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Рэд Рок нэртэй пабыг ажиллуулж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй текен дээр ирээд нэг махлагдуу эмэгтэй нь монетон ээмгээ барьцаанд тавиад 1 шил 0.75 Чингис архи 1 ширхэг, жижиг чихрийн наборь 1 ширхэг, лаазтай давсалсан самар 1 ширхэгийг аваад нийт 41.000 төгрөг болоод барьцаанд тавьсан ээмгээ 3 дугаар сарын 16-нд ирж авая гээд түүнээс хойш дахиж харьцаагүй байж байтал хамт явж байсан 2 эмэгтэй нь цүнх гадуу хувцсыг нь үлдээгээд явсан. 2017.03.08-ны орой 20 цагийн үед цагдаа орж ирээд цүнх хувцас ээмгийг нь аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэй эрүүл байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-53-54/

            - гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :.. СХД дэх цагдаагийн 3 дугаар хэлтэс Мөрдөн байцаах тасагт мөрдөгч Б.Б- /РД:СЩ91051916/, Би 2017.03.08 өдөр цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Хохирогчийн нүүрэнд маажсан шарх сорви байгаагүй. Цогцосны зургаар харагдана. Би тухайн үед үзлэгт гарын 10 хурууны хумсыг авсан талаар нэг бүрчлэн бичээгүй байна. Хумснуудад хугарсан гэмтсэн ул мөр байгаагүй. Хэргийн газарт 10 хурууны хумс унасан байсан гэдэг худал мэдээлэл. Би шүүх эмнэлгийн шинжилгээний өрөөнд дээрх хуруунуудыг бэхжүүлэн авсан...гэх мэдүүлэг /хх-209-210/,

- Шүүхийн шинжилгээний 2017 оны 03 сарын 30-ны өдрийн 560 дугаартай М.З шинжээчийн:... Талийгаач М.О-ийн биед зүүн бугалга, баруун зүүн тохой, зүүн өгзөг, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн боломжтой. Дээрх гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач М.О нь нам хэмийн осголтын улмаас нас баржээ. Талийгаачийн цус нь АВО В/lll/ бүлгийн харъяалалтай байна. Талийгаач нь дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. Талийгаач Б.О-ийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн тул ДНХ-н шинжилгээ хийлгэх шаардлагатай...гэх дүгнэлт /хх-55-60/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 939 дугаартай М.З шинжээчийн:...талийгаач М.О-ийн биед зүүн бугалга, баруун зүүн тохой, зүүн өгзгөнд үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун, зүүн өвдөгт үүссэн зулгаралт гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амьддаа үүссэн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь үхлийн шалтгаант холбоогүй болно...гэх дүгнэлт /хх-228-230/,

            - шинжээч М.З-ын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн:...талийгаачийн зүүн бугалганы гадна дунд хэсэгт,баруун зүүн тохой, зүүн өгзөг, баруун зүүн өвдөгт хөхрөлт, зулгаралт, няцралт бүхий шархнууд нь мохоо зүйлийн үрэгдэх, нидрэгдэх шүргэлцэх үйлчлэлээр хатуу гадаргуутай зүйлээр үүсгэгдэх боломжтой / шороо, чулуу, газар дээр гэх мэт/ эдгээр гэмтлүүд нь хатуу гадаргуутай зүйл дээр мөлхөх үед үүснэ. Энэ гэмтлүүд нь шинэ тухайн хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд юм. Тухайн хүний уусан архины хэмжээ бие организмээс хамаарч хөнгөн, дунд, хүнд зэргийн согтолтын улмаас осгож нас барах тохиолдол байдаг...Дунд зэргийн согтолттой хүн орчин тойрныхоо баримжааг алдах, ухамсарт үйл хөдөлгөөн хийх чадвар муу байдаг..../хх-165/,   

            - шинжээч М.З-ын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн:..хүний биеийн хэм 35 градус ба түүнээс доош градустай болохыг осголт гэнэ. Талийгаач О-ийн биед хүүрийн толбо, дотор эрхтэний улаан, ягаан өнгө, арьсны бэржийлт, бөөрийн тэвшинцэрийн цэгчилсэн цус харвалт, гуурсан хоолойн авчилт илэрсэн нь осголтын үед үүссэн шинж тэмдэгүүд юм. Осголт хөлдөлтийн ялгаатай байдал бол Осголт нам хэмийн үед үүснэ. Цаашид хатуу төлөвт шилжихийг хөлдөлт гэнэ...гэх мэдүүлэг /хх-231-232/,

- шинжээч эмч З-ын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн :...Би амь хохирогч М.О-ийн биед учирсан гэмтлүүдийн талаар урьд тодорхой мэдүүлсэн. Зүүн бугалга, баруун тохой, зүүн өгзөг, баруун зүүн өвдөгний үүссэн тухайн шарх гэмтлүүд нь цоохортсон хүрэн улаан өнгийн зулгаралтууд нь чирэгдэх, үрэгдэх, шүргэлцэх, мөлхөх үеийн аль аль хүчний үйлчлэлд үүснэ. Тухайн гэмтлүүдийг юунаас үүссэн онцлогийг тогтоох боломжгүй, тухайн гэмтлүүдийн дарааллыг тогтоох боломж нөхцөл байхгүй. Дээрх гэмтлүүдээс харахад шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийг татаж чангаах хүч хэрэглэх, алгадах, цохих өшиглөх чирэх үед үүссэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоохоос шүүх эмнэлгийн байгууллага тогтоохгүй. Хавтаст хэргийн (хх 13) хуудсанд  8 зурагт заагдсан баруун өвдгөнд үүссэн “зүсэгдмэл” их шархтай талаар шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаж дүгнэлт гаргасан... гэх мэдүүлэг /2х, хх-35-36/

           - шүүхийн шинжилгээний 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 2583 дугаартай Даваасүрэн шинжээчийн:...Б.Оийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн тул ДНХ-н шинжилгээ хийлгэх шаардлагатай...гэх дүгнэлт /хх-61/,

          - шүүхийн шинжилгээний 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 2582 дугаартай Даваасүрэн шинжээчийн:...Б.О-ийн гэх цус АВО системээр В /lll/ бүлгийн харъяалалтай байна. Б.О нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...гэх дүгнэлт /хх-62/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2581 дугаартай А.Батбаяр шинжээчийн:... Шинжилгээнд ирүүлсэн цусанд 2,1 промилли, ходоодны шингэнд 1,5 промилли,шээсэнд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Элгэнд гликоген илэрсэн. Цусанд карбоксигемоглобин 19% илрэв...гэх дүгнэлт /хх-63/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 1470 дугаартай Г.Ганзориг шинжээчийн:...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны захны эмжээрийн урд хэсэгт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 248 мм хэмжээтэй, шинэ ханзарсан уранхай байна. Дээрх шинэ ханзарсан уранхайг хэдэн удаагийн үйлчлэлээр, ямар хугацаанд үүссэнийг тодорхойлох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-64-67/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2628 дугаартай Ш.Пүрэвдулам шинжээчийн: ... Шинжилгээнд ирүүлсэн Талийгаач М.Оийн өмсөж явсан гэх хар өнгийн дотоож, хар өнгийн даавуун өмд дээр цус илэрсэн бусад хувцас дээр цус илрээгүй. Хар өнгийн дотоож, хар өнгийн даавуун өмд, хар өнгийн дотуур өмд дээр эр бэлгийн эс илрээгүй. Хар өнгийн дотоож, хар өнгийн даавуун өмд дээр илэрсэн цусны бүлгийн харъяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй байна. Хар өнгийн даавуун өмд дээр илэрсэн цус нь ДНХ-н тогтцоороо эмэгтэй хүний цус байна. Хар өнгийн дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-н шинжилгээнд тэнцэхгүй байна....гэх дүгнэлт /хх-68-69/,

- шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2627 дугаартай Ш.Пүрэвдулам шинжээчийн:...шинжилгээнд ирүүлсэн талийгаач М.Оийн гарын хумснууд дээр цус, арьс биологийн ул мөр илрээгүй.... гэх дүгнэлт /хх-75/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1469 дугаартай Ө.Тамираа шинжээчийн:... Шинжилгээнд ирүүлсэн хумснуудад утас, хялгас, даавууны ширхэг байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 10 ширхэг хумсны завсар бүрт сул бор өнгийн элсэрхэг шороонууд байна....гэх дүгнэлт /хх-70-74/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 5389 дугаартай С.Ганболд шинжээчийн:.. Б.О-ийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-н тогтоц И.П-гийн ДНХ-н тогтоцтой 16 генетек үзүүлэлтээр тохирч байна...гэх дүгнэлт /хх-166-167/,

            - шүүхийн шинжилгээний төвийн 2017 оны 08 сарын 21-ны өдрийн 4304 дугаартай Г.Ганцэцэг шинжээчийн:...2017 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэгийн фото зургаар бэхжүүлэн авсан 3 ширхэг машины дугуйн хээ мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. Мөн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр нөхөн үзлэг хийж авсан 4 ширхэг дугуйны мөр зураг харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна...гэх дүгнэлт /хх-222-225/,

            - шүүгдэгч И.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч яваад Хэрлэн бааранд ороод ганц шил 0.5-грийн Алтанговь нэртэй пиво аваад уугаад тэнд бүжиглэж байгаад баарнаас гарсан чинь гадаа нэг эмэгтэй бөөлжөөд газар унаад байхлаар нь очоод өргөөд босгосон чинь өөдөөс барьж аваад тэврээд үнсээд намайг хамт байж бай гээд байсан. Би жоохон байж байгаад буцаж баар руугаа ороод жоохон сууж байгаад гараад ирсэн чинь нөгөө эмэгтэй гадаа уначихсан байж байхлаар нь би очоод босгоод гэр орон чинь хаана байдаг юм бэ? Чи явж чадах уу гэсэн чинь би явж чадахгүй байна гэхлээр нь өргөөд замын цаад талд байсан өөрийн эзэмшлийн Саното-2 маркын 70-67  улсын дугаартай авто машиндаа суулгаад гэрт чинь хүргээд өгье гэсэн чинь би гэртээ харихгүй манай нөхөр намайг согтуу байна гээд зодно хоёулаа хамт явья гээд байхлаар нь би тэр эмэгтэйг авч яваад Хамбын овоо өгсөөд явж байгаад өндөр хүчдэлтэй шугамын ойролцоо иртэл машины дугуй хагарсан учраас би машиныхаа дугуйг солих гээд байж байтал тэр эмэгтэй машин дотор бүх хувцсаа тайлаад шалдан байж байхлаар нь яагаад хувцсаа тайлчихсан байгаа юм гэхэд мэдэхгүй байна чамайг хүсээд байна гэхээр нь би өмдөө тайлаад тэр эмэгтэйн бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнг дөнгөж шургуулаад хөдлөх гэтэл би дур тавьчихсан. Тэгээд хувцсаа өмс гэсэн чинь өмсөхгүй машин дотор бөөлжөөд заваараад байхлаар нь машинаасаа буулгаад хувцсаа өмс гээд хувцсыг нь өгтөл тэр эмэгтэй өөрөө аваад тал тал тийш нь чулуудаж шидээд байсан. Тэгээд би тэнд нь орхичихоод яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед тэр эмэгтэй нилээд согтуу байсан. Машин дотор явж байхдаа бөөлжөөд байсан онц зүйл яриагүй. Тухайн үед тэр эмэгтэйг уначихсан байхад нь босгоод өгсөн чинь чи намайг битгий хаяж яваач хамт явья гээд байсан надад мөнгө байхгүй байсан болохоор машин дотроо бэлгийн ажил хийе гэж бодоод Хамбын овоо руу авч яваад машин дотроо бэлгийн ажил хийсэн юм. Тухайн үед тэр эмэгтэйд хувцсыг нь өмсгөх гэсэн чинь хувцсаа өмсөхгүй авч шидээд байсан. Тэгээд зайл банди минь гээд байхлаар нь орхиод явсан. Маргааш өглөө нь эрт ажилтай байсан болохоор эргэж очиж чадаагүй 07 цагийн үед ажилдаа явсан юм. Тэнд очиход шөнийн 02 цаг өнгөрч байсан би тухайн үед утасныхаа цагийг харсан юм. Гадаа нилээд хүйтэн байсан хэдэн хэм байсныг мэдэхгүй. Гэртээ хариад тэр эмэгтэйн бөөлжсөн газрыг цэвэрлэж байтал хойд суудлын доороос цагаан HUAWEI гэсэн бичигтэй гар утас гараад ирэхлээр нь үзсэн чинь ямар ч сим карт байхгүй байхлаар нь өөрийнхөө сим картыг хийж үзсэн чинь ажиллахгүй байхлаар нь цалин буухаар янзлуулах санаатай машиндаа байлгаад байсан юм. Би тэр эмэгтэйг урьд нь таньдаггүй байсан өөрийгөө Оюука гэдэг гэж байсан. Тэр эмэгтэй гэрээ зааж өгөхгүй байсан зүгээр хоёулаа хамт явья л гээд байсан. Би ганцаараа явсан зодож цохиогүй тийм шалтгаан байгаагүй надтай хамт явна гээд л хамт явсан...гэх мэдүүлэг /хх-90-93/,...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сэжигтнээр байцаалт өгөхдөө үйлдсэн хэрэг болсон үйл явдлынхаа талаар тодорхой ярьсан учраас нэмж ярих зүйл байхгүй. Би тэр эмэгтэйтээ нэг удаа бэлгийн ажил хийсэн. Тэр эмэгтэй машинаас нүцгэн буусан тэр эмэгтэйг нас барчих байх гэж бодоогүй. Намайг явчихлаар өөрөө явчих байх гэж бодсон. Би өөрөө өөрийгөө мэдэж байна гээд байсан учраас болох байх л гэж бодсон. Би ямар нэг байдлаар зодож цохьсон асуудал байхгүй. Баарнаас гарахдаа газар өвдгөөрөө шургаж унаад байсан учраас би тэвэрч авсан. Ээмэг бөгжийг нь анзаарч хараагүй. Би талийгаачийн гар утсыг ашигласан зүйл байхгүй. Маргааш нь ажил дээрээ ирээд ганцаараа машинаа цэвэрлэж байсан чинь талийгаачийн гар утас нь машины арын суудлын гишгүүр шалавчин доогуур орчихсон байсан. Утсыг нь задлаад үзэхэд сим картгүй байхаар нь өөрийнхөө 93095050 дугаартай сим картыг хийж үзэхэд нэг удаа асаад унтарсан тэгээд асахгүй байхлаар нь засварын газар үзүүлсэн чинь нэг зүйлийг нь солиул гэсэн мөнгө байхгүй байсан болохоор солиулж чадаагүй машиндаа аваад яваад байсан. Би тухайн үед эрүүл байсан. Бааранд ганц шил Алтанговь 0.5 пиво л уусан. Өөр нэмж  архи дарс уугаагүй...гэх мэдүүлэг /хх-94-97/...Би энэ зүйл ангиудаас ЭХТА-н 15.2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би согтуурсан биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдээгүй тухайн хүнийг хүссэний дагуу бэлгийн харьцаанд орсон. ЭХТА-н 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Гар утсыг машиндаа авч явж байсан завшиж үрэгдүүлсэн зүйл байхгүй эд мөрийн баримтаар хураалгасан байгаа...гэх мэдүүлэг /хх-194-195/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- шүүгдэгч И.П-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд :

- иргэний үнэмлэхний хуулбар, жолооны үнэмлэхний хуулбар /хх-31/, ял шалгах хуудас /хх-98/, хорооны засаг даргын тодорхойлолт /хх-100/, ажил байдлын тодорхойлолт, анкет /хх-101-103/, бакалаврын дипломны хуулбар /хх-157-158/, ажлын анкет /хх-159/, ажлын үнэмлэхний хуулбар /хх-150/ зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч И.П нь 2017 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө хохирогч М.Оийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:  

- шүүх эмнэлгийн шинжилгээ: талийгаач Б.О-ийн үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн /1х, х-58/, 

- шинжээчийн дүгнэлт:.. Б.О-ийн үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-н тогтоц И.П-гийн ДНХ-н тогтоцтой 16 генетек үзүүлэлтээр тохирч байна.../1х, х-166-167/,  

- шүүгдэгч И.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч яваад Хэрлэн бааранд ороод ганц шил 0.5-гр алтанговь нэртэй пиво аваад уугаад, бүжиглэж байгаад баарнаас гарсан чинь гадаа нэг эмэгтэй бөөлжөөд газар унаад байсан...буцаж баар руу орж сууж байгаад гараад ирсэн чинь нөгөө эмэгтэй гадаа уначихсан байж байхлаар нь би очоод босгосон...би явж чадахгүй байна гэхлээр нь өргөөд замын цаад талд байсан өөрийн эзэмшлийн Сонато-2 маркын 70-67 улсын дугаартай авто машиндаа суулгасан...Тухайн үед тэр эмэгтэй нилээд согтуу байсан. Машин дотор явж байхдаа бөөлжөөд байсан онц зүйл яриагүй. Тухайн үед тэр эмэгтэйг уначихсан байхад нь босгоод өгсөн чинь намайг битгий хаяж яваач, хамт явья гээд байсан, надад мөнгө байхгүй байсан болохоор машин дотроо бэлгийн ажил хийе гэж бодоод Хамбын овоо руу авч яваад машин дотроо бэлгийн ажил хийсэн юм.../1х, х-92/, 

- мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд:...Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын гудамж руу явах засмал замаар дээш өгсөн явж байгаад чулуутын 8, 12 дугаар гудамжны голоор орж шороон замаар дээш өгсөн явсаар Хамбын овоо сувраганы зүүн талаар өнгөрч шороон замаа даган ертөнцийн зүүн хойшоо чиглэн явсаар Хамбын овооны хогын цэг байх уулын дунд ирж зогсов. Дээш алхаж хог дээр ирэв...гэх /1х, х-32-33/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл:... Хамбын овооны хуучин хогийн цэг нь СХД-ийн 31-р хорооны нутаг дэвсгэр  хамбын суварга бүхий овооны зүүн хойно, 1 км зайд, өндөрлөг дэнж байх ба дэнж дээрээс баруун хойд чиглэлд хэсэг хонхорт нүцгэн цогцос харагдаж байна...энд тэнд алаг тарлан цастай...цогцос байгаа хонхорын хойно, баруун, баруун хойд хэсгээр хуучин шороон овоолгууд байна...Цогцсонд үзлэг хийхэд биеийн баруун хэсгээр хажуулдан хэвтсэн...цээжээрээ хувцасгүй, нүцгэн биеийн доод хэсгээр өвдөгнөөс дээгүүр тайрсан мөрөвчтэй хар өнгийн өмдтэй...мөн арын хэсгээр шувтарч өгзөг нь ил харагдаж байна...Цогцос байгаа цэгээс зүүн тийш овоот толгойн оройгоор явсан хөндлөн шороон замаас баруун хойш чиглэлтэй уруудан 2 дугуйн хооронд 141 см, дугуйны өргөн 30 см хэмжээтэй боорцгон хээтэй машины хос мөр сул шороо цастай хэсгээр гарч 56 метр яваад алдарсан. Цогцосноос чанх зүүн тийш дээрх автомашины мөр хүртэл 20 метр 21 см зайтай.../1х, х-4-5, 11/,

- хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х, х-6-10, 12-13/,

-  М.О-ийн өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-14/,

- шинжээчийн дүгнэлт:...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цамцны захны эмжээрийн урд хэсэгт татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 248 мм хэмжээтэй, шинэ ханзарсан уранхай байна.../1х, х-64-67/, 

- гэрч Д.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 3 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гэрийн гадаа машины дуу гарахаар нь харахад жижиг суудлын машин гэрлээ унтраагаад зогссон. Машинаас хүн гарч ирэхгүй болохоор нь би гэрийн гадаах гэрлээ асаатал тэр машин асаад уруудаад нилээн явж байгаад хонхор жалга руу орчихсон, тэнд аваарын гэрлээ асаагаад зогссон...20-30 минутын дараа тэр машин өндөр хаазтай хөдлөөд явах шиг болсон. Тэр машин ер нь их өндөр хаазтай байсан. 2017 оны 3 дугаар сарын 08-ны шөнийн 00-01 цагийн орчимд болсон байх...гэх мэдүүлэг /1х, х-39-40/,

            - гэрч Б.Д-н:...2017 оны 3 дугаар сарын 07-ны орой 19 цаг болж байхад бид ажлаасаа гарч бөөнөөрөө Мустанг гэх бааранд ороод сууж байтал гаднаас О орж ирсэн 2 найзтайгаа яваа гэж хэлсэн...Бид нарын ширээн дээр ойролцоогоор 30 минут болсон байх хүмүүсийн тал нь тасраад гадагшаа гараад бас караокед байсан...О бааранд караокены цаг дууслаа гээд ороод ирсэн. Тэгэхэд О ганцаараа явж байсан. Мустанг баарнаас гараад Ред Рок бааранд ороход О бидэнтэй хамт явсан, бидэнд хар чингис архи ууттай чихэр авч өгсөн гэж хамт явж байсан М эгч хэлсэн. Бааранд бүжиглэж байгаад явах гэтэл О байхгүй хар өнгийн куртик, бор цоохор өнгийн цүнхээ үлдээсэн байсныг бааранд үлдээсэн...гэх мэдүүлэг /1х, х-45/, 

            - гэрч Б.Б-н:... 2017.03.07-ны орой 19 цаг өнгөрөөгөөд “Гэрийн хуушуур” цайны газрын хамт олноороо март тэмдэглэх гэж Мустанг бааранд 20 цагийн орчим надтай нийлээд 10 хүн орсон. 4 хүн нь караокед ороод үлдсэн 6 хүн нь бааранд орсон. Намайг бааранд ороход О эгч ирчихсэн сууж байсан. Бид нар 0.75 литрийн Соёрхол нэртэй архи О эгчийг оруулаад хувааж уусан. 22 цаг өнгөрөөгөөд Мустанг баарнаас гараад чанх ард талд нь  байх Ред Рок бааранд ороод 0.5 литрийн соёрхол архийг бүгдээрээ хувааж уусан. Бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд 0.75 литрийн хар чингис архи наборын хамт байсан. О эгч би үүнийг хамт олондоо авч өгч байгаа юм гэсэн. Бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирэхэд О эгч байхгүй байсан. Энэ үед цаг 07-08-нд шилжих шөнө буюу 00 цаг өнгөрч байсан байх гэж санаж байна...гэх мэдүүлэг /1х, х-46-47/,

            - гэрч П.А-ийн:...2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Рэд Рок нэртэй пабыг ажиллуулж байсан. Орой 22 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй текен дээр ирээд нэг махлагдуу эмэгтэй нь монетон ээмгээ барьцаанд тавиад 1 шил 0.75 Чингис архи 1 ширхэг, жижиг чихрийн наборь 1 ширхэг, лаазтай давсалсан самар 1 ширхэгийг аваад нийт 41.000 төгрөг болоод барьцаанд тавьсан ээмгээ 3 дугаар сарын 16-нд ирж авая гээд түүнээс хойш дахиж харьцаагүй байж байтал хамт явж байсан 2 эмэгтэй нь цүнх, гадуур хувцсыг нь үлдээгээд явсан. 2017.03.08-ны орой 20 цагийн үед цагдаа орж ирээд цүнх хувцас ээмгийг нь аваад явсан...гэх мэдүүлэг /1х, х-53-54/,

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: өвлийн куртик /эмэгтэй, хар өнгийн, урт/, цүнх зэргийг “Red rock” баарны захирлаас хураан авав /1х, х-24/,

- шүүх эмнэлгийн шинжилгээ: талийгаач Б.Оийн дунд зэргийн согтолттой байжээ.../1х, х-58/, дунд зэргийн согтолттой хүн орчин тойрныхоо баримжааг алдах, ухамсарт үйл хөдөлгөөн хийх чадвар муу байдаг..../хх-165/ гэх зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч И.П нь 2017 оны 3 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө  хохирогч М.О-ийн гээгдүүлсэн “Huawei маркийн 600.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- шүүгдэгч И.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :... 2017 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 22 цагийн үед гэрээсээ ганцаараа гарч яваад Хэрлэн бааранд ороод ганц шил 0.5-гр алтанговь нэртэй пиво аваад уугаад, бүжиглэж байгаад баарнаас гарахад гадаа нэг эмэгтэй бөөлжөөд газар унаад байсан...буцаж баар руу орж сууж байгаад гараад ирэхэд нөгөө эмэгтэй гадаа уначихсан байж байхлаар нь...өргөөд өөрийн эзэмшлийн Сонато-2 маркын 70-67 улсын дугаартай авто машиндаа суулгасан...Тухайн үед тэр эмэгтэй нилээд согтуу байсан.../1х, х-92/...дараа нь орхиод явсан...очиход шөнийн 02 цаг өнгөрч байсан...Гэртээ хариад тэр эмэгтэйн бөөлжсөн газрыг цэвэрлэж байтал хойд суудлын доороос цагаан HUAWEI гэсэн бичигтэй гар утас гарсан...сим карт байхгүй байхлаар нь өөрийнхөө сим картыг хийж үзсэн чинь ажиллахгүй байхлаар нь цалин буухаар янзлуулах санаатай машиндаа байлгаад байсан.../1х-90-93/...Утсыг нь задлаад өөрийнхөө 93095050 дугаартай сим картыг хийж үзэхэд нэг удаа асаад унтарсан тэгээд асахгүй байхлаар нь засварын газар үзүүлсэн чинь нэг зүйлийг нь солиул гэсэн...гэх мэдүүлэг /1х, х-94-97/,  

- 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл”:...И овогтой П-гаас HUAWEI маркийн цагаан өнгийн гар утсыг хураан авч тэмдэглэл үйлдэв.../1х, х-25/,

- 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд:  Гар утас нь HUAWEI гэсэн бичигтэй байх бөгөөд утсыг асаах гэсэн боловч асахгүй байснаар үзлэгийг дуусгав...гэх /1х, х-26/,

- гар утасны үнэлгээний баримт /1х, х-99/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн шинжийг нотолж буй тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба тэдгээр нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1-д заасан тухайн гэмт хэрэгт гэм буруугүй тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийн үндэслэл тогтоогдоогүй болно.

Хэрэгт цугларсан буюу шинжлэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд: амь хохирогч М.О нь согтууруулах ундааны зүйлс бага бус хэмжээгээр хэрэглэсний улмаас орчны баримжаа, биеэ хамгаалах болон ухамсарт үйл хөдөлгөөн хийх чадвараа алдсан болох нь баарны гадна бөөлжин, явж чадахгүй байсан, мөн өөрийн гадуур хувцас, цүнх зэрэг эд зүйлсээ авах ухаан мэдрэл байгаагүй буюу гадуур хувцасгүйгээр бусдын хүчинд автагдсан, улмаар шөнийн цагаар, хогийн цэгийн эзгүй газарт орхигдсон буюу осгосон зэрэг баримтат мэдээллээр тодорхой илэрхийлэгдэж байгаагаас гадна тухайн тохиолдол, нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогч нь огт танихгүй хүнтэй тааралдмагцаа гадуур хувцас, эд зүйлээ авах ухаан мэдрэлээ алдан улмаар шөнийн цагаар, хотоос зайдуу эзгүй буюу хогийн цэг бүхий газарт бэлгийн харьцаанд орохыг хүссэн, мөн өөрөө өөрийн эрүүл мэнд, эд зүйлст гэмтэл учруулсан, хувцасгүй шалдан үлдсэн байх бодит үндэслэлгүй тул шүүгдэгчийг хүчиндэх гэмт хэрэгт гэм буруутай гэж үзнэ.   

Мөн хохирогчийн гар утсыг гээгдэл үзэхгүй байх үндэслэл, баримт хангалтгүй тул шүүгдэгчид холбогдох тухайн хэргийн зүйчлэлийг өөрчлөх боломжгүй ба шүүгдэгч нь тухайн гар утсыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж өөрийнх адил эзэмшиж, ашигласан буюу ашиглахад чиглэгдсэн үйлдлүүд хийсэн нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзнэ.  

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцсон дээрх гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв болно.      

Харин шүүгдэгч И.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгон хэрэг бүртгэлтэд буцаав. Үүнд:    

- гэмт хэрэг үйлдсэн этгээд уг үйлдсэн гэмт хэргээ илчлэх буюу илчлэхэд чиглэсэн үүрэг огт хүлээдэггүй, харин эсрэгээр нуугдах, зугтахад чиглэгдсэн байдаг учраас хүчиндэх, завших гэмт хэрэгт татагдсан тухайн шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 2015 оны Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт татсан нь гэмт хэргийн шинжийн шалгуур үндэслэл, яллагдагч, шүүгдэгчийн эрхийн утга агуулгатай ноцтой зөрчилдөөн үүсгэсэн,   

- хэрэгт буй баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч нь анхнаасаа амь хохирогчийн  өмнө хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр ямар нэгэн үүрэг огт хүлээгээгүй буюу хүлээсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжгүй,

- шүүгдэгчид анх 2002 оны Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллагдагчаар татан ял сонсгосныг 2015 оны Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2 болгон өөрчлөн зүйлчилсэн байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлд заасан тухайн гэмт хэргийн шинжийг 2015 оны Эрүүгийн хуулиар эрс шинэчлэн зохицуулсан байх тул адилтгах үндэслэлгүй,  

- шүүгдэгчид холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хохирогчийн төлөөлөгч нарын өмгөөлөгчийн санал, дүгнэлтээр “хүнийг алах эсхүл хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргээр зүйлчлэх буюу эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй, мөн шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг өмнө нь удаа дараа буцаасан шийдвэр хүчингүй болсон тул дахин буцаах үндэслэл хангалтгүй гэж үзнэ.  

М.О ocголтоор амь хохирсон асуудал нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй ямар шалтгаант холбоотойг бүрэн гүйцэд шалгах зайлшгүй шаардлагатай тул хэрэгт бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн ба хэрэв шүүгдэгчид нэмж өөр гэмт хэрэгт ял сонсгох тохиолдолд “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” журмаар шийдвэрлэх боломжтой. Учир нь шүүгдэгчид холбогдох хэд хэдэн гэмт хэрэг нь “тухайн нэг цаг хугацаа”-нд үйлдэгдсэн байх тул анхнаасаа хэд хэдэн үйлдэлт нийлмэл гэмт хэрэгт тооцогдох буюу шийтгэх тогтоол гарсны дараа өмнө үйлдсэн хэрэг нь илэрсэн гэж үзэхгүй байх үндэслэл бүхий болно.         

Иймд шүүгдэгч И.П-г хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгч И.П-д холбогдох бүх гэмт хэргийг цагаатгах тухай түүний өмгөөлөгч нарын дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн болно. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгч И.П-н 2017 оны 03 дугаар сарын 07-с 08-нд шилжих шөнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жил байх ба уг 1 жилийн хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 2-т зааснаар тоолоход дууссан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин шүүгдэгч нь 2 гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах боломжгүй.

            Бусад асуудал   

            А.Б нь хуулийн дагуу зайлшгүй шаардлагаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон, мөн хууль зүйн туслалцаа авах бодит шаардлага түүнд тулгарсан байх тул түүний өмгөөлөгч нарт төлсөн 3.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эд хөрөнгөд учирсан хохиролд тооцсон ба уг хохирлыг шүүгдэгч И.П төлсөн, хохирогчийн төлөөлөгч нь хүчиндэх гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.   

            Шүүгдэгч И.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон хэрэг бүртгэлтэд буцаасан тул хохирогч М.О нас барсантай холбоотой хохирлыг бүхэлд нь хэлэлцээгүйгээс гадна шүүгдэгч И.П-гийн эзэмшлийн “Соната-2” маркийн 70-69 УБА улсын дугаартай автомашин битүүмжлэгдсэн байгааг дурдав.    

            Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаач М.О-ийн “Huawei” маркийн цагаан өнгийн гар устыг хохирогчийн төлөөлөгчид олгох нь зүйтэй.  

Шүүгдэгч нь 2017.04.26-с /1х, х-77, 80, 84/ эхлэн 2017.05.09-ний /1х, х-81, 85/  өдрийг хүртэл 12 хоног, 2017.11.01-ний /2х, х-27-28/ өдрөөс 2017.11.27-ны /2х, х-47/ өдрийг  хүртэл 25 хоног нийт 37 хоног цагдан хоригдсон байна.           

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:  

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, М.О нас барсанд холбогдох тухайн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

2. Шүүгдэгч И.П-г хохирогч М.О-ийг согтуурсны улмаас биеэ  хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.     

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-г 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.П-д оногдуулсан 4 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.П-гийн цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.   

            7. Шүүгдэгч И.П нь хохирогчийн төлөөлөгчид 3.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн төлөөлөгч нь хүчиндэх гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

            8.  Шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан тухайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн тул хохирогч М.О нас барсантай холбоотой хохирлыг хэлэлцээгүй орхисон, уг хэрэгт шүүгдэгчийн эзэмшлийн “Соната-2” маркийн 70-69 улсын дугаартай автомашин битүүмжлэгдсэн байгаа болохыг тус тус дурдсугай.   

            9. Тус хэрэгт хураагдсан “Huawei” маркийн цагаан өнгийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-д олгосугай.    

10. Шүүгдэгч И.П-г цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцсугай.      

            11. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            12. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч И.П-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.