| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/01013/И |
| Дугаар | 321/ШШ2026/00081 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 321/ШШ2026/00081
2026 01 28 321/ШШ2026/00081
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сум, ***********ийн Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын **************** тоотод оршин суух, Гончиг овогт *******************-****, Хурдныхан овогт ****************** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 132,976,761.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************ны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..************** нь Хэнтий аймаг дахь ***************** тооцооны төвөөс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 140,300,000 төгрөгийн орон сууцны зээлийг 160 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй, амьдран суух зориулалтаар авсан бөгөөд зээлийн барьцаанд №000951450, ************** дугаар бүхий гэрчилгээтэй орон сууцыг барьцаалсан.************** нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл, 12,475,328.85 төгрөг, зээлийн хүүнд 65,606,128.436 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,599,614 төгрөгийг нийт 78,087,056.90 төгрөгийг төлснөөс өөрт төлбөргүй байна. Иймд *********-иас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 132,976,761.41 төгрөгийг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид ************ ХК-иас нэхэмжилсэн 132,976,761.41 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************ ХК нь хариуцагч ********* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 132,976,761.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч ********* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* нараас 446,517 төгрөгийг, улсын орлогоос 446,517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************ ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцаагч ********* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 132,976,761.41 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ************ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* нараас 446,517 төгрөг, улсын орлогоос 446,517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********* нараас нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХБААТАР