Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 321/ШШ2026/00086

 

 

 

 

 

 

 

 

2026 02 03 321/ШШ2026/00086

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би

Нэхэмжлэгч: *************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ********** тоотод оршин суух, *********д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,815,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *************ББСБ ХХК нэхэмжлэлдээ: ...хариуцагч *********ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 4,815,750 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ. 

Хариуцагч ******** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие *************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 4,815,750 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

 Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *************ББСБ ХХК нь хариуцагч ********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,815,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Хариуцагч ******** нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ээс 45,746 төгрөгийг, улсын орлогоос 45,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *************ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч *************ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,815,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *************ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********ээс 45,746 төгрөгийг, улсын орлогоос 45,746 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******** нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР