Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2026/00178

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 310/ШШ2026/001*******8

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, т******* шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2026/000**************/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* аймгийн ******* сумын иргэн *******гийн ******* миний бие нь 1968 онд төрсөн, 5******* настай, эрэгтэй. *******гийн ******* миний бие нь ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 3-р ангийг 19*******9 онд төгсөж улмаар ХАА-н үйлдвэрлэл дээр гарч аав, ээжийн хамт малчин болсон.

Г.******* би 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад малчин байсан. Г.******* миний бие нь 1988 оны 10 сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд мөн ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Г.******* би Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 10 жилийг нөхөн авсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ. Хөдөлдмөрийн дэвтэрт нөхөн бичилт хагас дутуу хийгдсэн. Иймд Г.******* миний бие нь ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл мөн 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг гэрчийн мэдүүлэг архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэг материалыг үндэслэн малчнаар ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

2.Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оноос 1988 он хүртэл малчин байсан. 1988 онд цэрэгт яваад цэргээс ирээд өдийг хүртэл мал маллаж байна. Иймд 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, 666299 дугаартай цэргийн батлахын хуулбар /хэргийн 3-р хуудас/, 08130010*******6 дугаартай баталгааны хуудас /хэргийн 4-р/, ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Г.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-6-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 30 дугаартай архивын лавлагаа /хэргийн *******-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 8-11-р хуудас/, ******* аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 сарын 19-ний өдрийн 09 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 21 дугаартай албан бичиг /хэргийн 13-р хуудас/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 08/39 дугаартай албан бичиг /хэргийн 14-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 16-1*******-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Г.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй байгаа тул ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.******* ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдлээс Г.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн баримтууд, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Г.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь ******* аймгийн ******* сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 05 сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 сарын 16-ны өдрийг хүртэл, 1990 оны 10 сарын 16-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ