Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 321/ШШ2026/00110

 

2026 02 11 321/ШШ2026/00110

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,********* тоотод байрлах, ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ****************** оршин суух, ************д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,456,722.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч ********** нь манай компанитай 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Цахим зээлийн гэрээ байгуулж хэрэглээний зориулалтаар зээл авах эрх нээлгэсэн. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 7821120814 зээлийн дансны дугаартай 1,297,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5420107428 банкны тоот дансанд, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 7100223973 зээлийн дансны дугаартай 4,610,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 10 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй, 5420107428 банкны тоот дансанд, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7100720959 зээлийн дансны дугаартай 3,530,000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлдэгчийн 5420107428 тоот дансанд зээл олголт хийсэн. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Иймд **********аас зээлийн гэрээний үүрэгт нийт 11,456,722.90 төгрөг гаргуулж өгнө үү ... гэжээ. 

Хариуцагч ************* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 11,456,722.90 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

 Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ************* ХХК нь хариуцагч **********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,456,722.90 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Хариуцагч ************ нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас 99,129 төгрөгийг, улсын орлогоос 99,129 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,456,722.90 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ************* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 198,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас 99,129 төгрөгийг, улсын орлогоос 99,129 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ************ нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  

ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР