| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадоржийн Энхбилэг |
| Хэргийн индекс | 193/2026/00423/И |
| Дугаар | 193/ШШ2026/00496 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 193/ШШ2026/00496
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, ******* овгийн ийн /РД:/
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,262,859.54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч Ж. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ-R000863859 тоот дижитал зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж, 7,262,859.54 төгрөгийн өр төлбөр үүссэн.
Иймд Ж.гаас гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 6,772,414.71 төгрөг, хүү 482,540.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,904.42 төгрөг нийт 7,262,859.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,262,859.54 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Ж.гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 7,262,859.54 төгрөг гаргуулахыг шаардсан.
Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7,262,859.54 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч ийн зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 7,262,859.54 /долоон сая хоёр зуун жаран хоёр мянга найман зуун тавин есөн төгрөг, тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,156 /нэг зуун гучин нэгэн мянга нэг зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 65,578 /жаран таван мянга таван зуун далан найм/ төгрөгийг хариуцагч Ж.гаас гаргуулж, 65,578 /жаран таван мянга таван зуун далан найм/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ