| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/00062/И |
| Дугаар | 321/ШШ2026/00115 |
| Огноо | 2026-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 321/ШШ2026/00115
2026 02 11 321/ШШ2026/00115
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***************тоотод байрлах, *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ********************** тоотод оршин суух, Чонод овогт Ц**********д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 594,942.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*********** нь *********** ББСБ ХХК-тай 2023.05.17-ны өдөр Барьцаат зээлийн гэрээг байгуулан 1,500,000 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл зохих ёсоор биелүүлэхгүй байна. Иймд ***********ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 594,942.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 594,942.92 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК нь хариуцагч ***********д холбогдуулан 594,942.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч *********** нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********ээс 9,249 төгрөгийг, улсын орлогоос 9,249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********** ББСБ ХХК -д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 594,942.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *********** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***********ээс 9,249 төгрөгийг, улсын орлогоос 9,249 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *********** нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХБААТАР