Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 321/шШ2026/00118

 

2026 02 11 321/ШШ2026/00118

 

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,**************** тоотод байрлах, *************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн **************оршин суух, **************т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 385,098.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *************** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...********** нь 2024.07.08, 2024.08.15, 2024.10.15-ны өдрийн 14016 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж, Хаан банкны 5642292485 тоот дансанд 198,000 төгрөгийн зээлийг авсан. Иймд **********ээс зээлийн гэрээний үүрэгт 385,098.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч ********** нь 385,098.52 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *************** ББСБ ХХК нь хариуцагч **********т холбогдуулан 385,098.52 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 385,098.52 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********ын тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ээс 6,101 төгрөгийг, улсын орлогоос 6,101 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 385,098.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *************** ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********ээс 6,101 төгрөгийг, улсын орлогоос 6,101 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  

ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР