| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/01070/И |
| Дугаар | 321/ШШ2026/00132 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 321/ШШ2026/00132
2026 02 16 321/ШШ2026/00132
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****************байрлах, ********** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн ********** тоотод оршин суух, ***********т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,249,434.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...************аас 6000100528 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 1,232,434.51 төгрөг, нотариатын зардал 17,000 төгрөг, нийт 1,249,434.51 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...хариуцагч ************ нь 1,249,434.51 төгрөгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********** ХК нь хариуцагч ************т холбогдуулан 1,249,434.51 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ************ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч, 1,249,434.51 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********ийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Уг захирамжид зохигч давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************аас 17,341 төгрөгийг, улсын орлогоос 17,341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Нэхэмжлэгч ********** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,249,434.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************аас 17,341 төгрөгийг, улсын орлогоос 17,341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЭНХБААТАР