Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 59

 

 

    2025       11        18                                               2025/ДШМ/0059

 

*******эд  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, нарийн бичгийн дарга Г.Анхбаяр нарыг оролцуулан,

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 26ы өдрийн 2025/ШЦТ/240 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******эд холбогдох эрүүгийн 2536000000246 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1996 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Жаргалант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамт ******* аймгийн ******* ******* ******* ******* ******* *******, ******* регистрийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, ******* ын Мамарбек.

Урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/208 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ялаар тус тус шийтгүүлж байсан.

2. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* ******* Улаанбураа багийн Наймын газарт 2025 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон 2 нүдний урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.******* аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ын Мамарбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 700/долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд тайлбарлаж,

4.4 Шүүгдэгч ******* нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт ирүүлээгүй, энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах гэм хорын хохирол, хор уршгийн нөхөн төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

4.5 Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж,

4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нь ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* миний бие ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм бурууд маргаан байхгүй. Хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршиг нэхэмжлээгүй. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэх боломжтой байсан. Би эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* ******* ******* ******* мал маллаж амьдардаг. Энэ жилийн хувьд гандуу, өвс ногоо муу ургасан учраас нийтэд тустай ажил хийхгүйгээр малаа өөрөө хариулж онд оруулах хэрэгтэй байгаа. Надад мал аж ахуйгаас өөр орлого байхгүй.

Нийтэд тустай ажлаа хийгээд малаа малчнаар харуулахад хүндрэлтэй байгаа. Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1,350,000 төгрөгөөр торгож өгнө үү гэв.

6. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч "2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 700/долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. "3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд тайлбарласугай." гэсэн боловч нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн биелүүлэх тухайн ялын биелэлтэд эрх бүхий ямар байгууллага хяналт тавих талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг зөрчсөн байна.

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлд хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эсэргүүцэл бичих үндэслэл болсныг дурдах нь зүйтэй. Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцэл, гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

3. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* ******* Улаанбураа багийн Наймын газарт 2025 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон 2 нүдний урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

5. ******* аймгийн прокурорын газраас *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  ирүүлжээ.

6. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* ******* Улаанбураа багийн Наймын газарт 2025 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон 2 нүдний урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч ийн мэдүүлэг, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төв-ийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “ийн биед гэмтэл учирсан байна. ийн хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон 2 нүдний урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз хэсгийн хуйх болон баруун суганы урд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо” гэх шинжээчийн дүгнэлт, яллагдагч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч ******* ын Мамарбекийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

 8. Прокурор эсэргүүцэлдээ “анхан шатны шүүх *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн биелүүлэх болон тухайн ялын биелэлтэд эрх бүхий ямар байгууллага хяналт тавих талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ.

8.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх хугацаа нь амралтын өдөр болон үндсэн ажил, хичээлээс чөлөөтэй өдөр 4 цагаас ихгүй, ажлын өдөр ажил болон хичээлээс чөлөөтэй үед 2 цаг, эсхүл ялтан өөрөө зөвшөөрсөн тохиолдолд 8 цагаас ихгүй, 7 хоногт 10 цагаас багагүй байна.” гэж тус тус заасан байна.

Иймд дээр дурдсан Эрүүгийн хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрхэн биелүүлэх талаар тодорхой зохицуулалт байх тул шүүгдэгч *******эд оногдуулсан 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг “өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр” шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заагаагүйгээс “шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн” гэж үзэх үндэслэлгүй байна.

8.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг ял шийтгүүлсэн этгээдийг байнга ******* суугаа хаягийн дагуу гүйцэтгэж, тухайн тойргийн шийдвэр гүйцэтгэгч хяналт тавина.” гэж мөн хуулийн 163 дугаар зүйлд Шүүхийн шийдвэрт тусгайлан заагаагүй тохиолдолд нийтэд тусгай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг хаана гүйцэтгэх, яаж зохион байгуулах, шийдвэр гүйцэтгэгч хэрхэн хяналт тавих талаар тодорхой зохицуулсан байна.

Иймд “тухайн ялын биелэлтэд эрх бүхий ямар байгууллага хяналт тавих талаар шүүхийн шийдвэрт тусгаагүйгээс шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн” гэх агуулгатай прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

8.3 Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан аль шаардлагыг хангаагүй гэж үзсэн прокурорын эсэргүүцэл тодорхойгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо “надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэх боломжтой байсан. Би эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. ******* аймгийн ******* ******* ******* ******* мал маллаж амьдардаг. Энэ жилийн хувьд гандуу, өвс ногоо муу ургасан учраас нийтэд тустай ажил хийхгүйгээр малаа өөрөө хариулж онд оруулах хэрэгтэй байгаа. Надад мал аж ахуйгаас өөр орлого байхгүй. Нийтэд тустай ажлаа хийгээд малаа малчнаар харуулахад хүндрэлтэй байгаа. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1,350,000 төгрөгөөр торгож өгнө үү” гэжээ.

9.1 Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* ******* Улаанбураа багийн Наймын газарт 2025 оны 07 дугаар сарын 18-ны шөнийн 00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ийн биед хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу болон 2 нүдний урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Иймд шүүгдэгч ******* ын Мамарбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

9.2 Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийг 700/долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1.******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/240 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч *******ийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ОТГОНХИШИГ

 

          ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                                 ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР