Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 321/ШШ2026/00150

 

 

 

 

 

 

 

2026 02 26 321/ШШ2026/00150

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************** төв байранд байрлах,********** ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ************тоотод оршин суух, *************д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 7,064,518.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь********** ХК-тай 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр R000161767 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын сарын хугацаатай авч ашигласан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэгүй байна. Иймд **********аас 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 120 хого хугацаа хэтрүүлээд байна. Иймд **********аас зээлийн гэрээний үүргийн үүрэгт нийт 7,064,518.13 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ. 

 

Хариуцагч ********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие********** ХК-иас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 7,064,518.13 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

 

 Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч********** ХК нь хариуцагч **********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,064,518.13 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********** нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч ********** нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас 63,991 төгрөгийг, улсын орлогоос 63,991 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч********** ХК-д олгох нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.Нэхэмжлэгч********** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,064,518.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч********** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **********аас 63,991 төгрөгийг, улсын орлогоос 63,991 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********** нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай. 

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ         А.ЭНХБААТАР