Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 321/ШШ2026/00151

 

2026 02 26 321/ШШ2026/00151

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *************** давхарт байрлах, *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн ***************д оршин суух, Хардал овогт **************д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 563,405.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *****ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...********* нь *****ББСБ ХХК-тай гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ зөрчсөн байна. 2024.06.29-ний өдөр 2147159 тоот гэрээг байгуулж 450,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд *****аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд зээлээ төлөхийг тогтмол сануулж шаардаж, сануулсан боловч үр дүн гараагүй. Иймд *********гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 563,405.44 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ********* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилж байгаа 563,405.44 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.

Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *****ББСБ ХХК нь хариуцагч *********д холбогдуулан 563,405.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ********* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрсөн, уг хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч ********* нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх ба зохигч уг захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,776 төгрөгийг, улсын орлогоос 8,776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****ББСБ ХХК -д олгох нь зүйтэй.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч *****ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *********д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 563,405.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,552 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********гээс 8,776 төгрөгийг, улсын орлогоос 8,776 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ********* нь сайн дураараа биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан биелүүлэх учиртайг дурдсугай.

   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

  

 

 

ШҮҮГЧ        А.ЭНХБААТАР