| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2536002560203 |
| Дугаар | 60 |
| Огноо | 2025-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Батбаатар |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 60
2025 11 18 2025/ДШМ/00060
*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор А.Батбаатар, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганболд, нарийн бичгийн дарга Б.Анхбаяр нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/190 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2536002560203 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Мөст суманд 1986 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-2, ахын хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* оршин суух хаягтай боловч Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* түр хугацаагаар оршин суудаг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, ******* дугаарын регистртэй,
2. Шүүгдэгч ийн Отгоншар нь 2025 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боорж" буудлын 205 тоот өрөөнд байрлаж байхдаа 305 тоот өрөөнд байрлаж байсан хохирогч *******гийн эзэмшлийн Самсунг-13 маркийн гар утсыг авч хохирогчид 585.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч ******* ийн Отгоншарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
4.4 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-1 ширхгийг хэргийн хамт хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,
4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 585000/ таван зуун наян таван мянга/ төгрөг гаргуулан хохирогч *******д олгож,
4.6 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
4.7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Ганболд нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэхүү хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. *******д 1 утасны үнэ болох 585000 /таван зуун наян таван мянган/ төгрөгийг бүрэн өгсөн. Одоо ямар нэгэн хохирол байхгүй болно. Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт ухаангүй ирж, зүүн талынхаа бөөрийг авахуулсан. Одоо миний бие нь байнгын эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтад байж эм ууж, гам барьж, дэглэм барьдаг. Цагдан хоригдож байгаа цагаас эхлэн ам маш их цангаж, биеэр усан хаван гүйж, ойр ойрхон шээс хүрч, шээхээр маш бага шээс гарч, заримдаа шээс хүрсэн боловч шээс гарахгүй хаагдаж байна. Бие хавантай болохоор бүх бие маш их чинэрч өвдөөд байна.
Миний бие нь өөрийн гаргасан гэм буруугаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн. Хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн. Хохирлоо бүрэн төлсөн. Зүүн талынхаа бөөрийг авахуулсан. Одоо бие өвдөөд байгаа байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оноосон 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон бууруулж өгөхийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчид тухайн гэмт үйлдэл ял оногдуулахдаа хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүдэгч *******ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.
2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
3. Шүүгдэгч ийн Отгоншар нь 2025 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боорж" буудлын 205 тоот өрөөнд байрлаж байхдаа 305 тоот өрөөнд байрлаж байсан хохирогч *******гийн эзэмшлийн Самсунг-13 маркийн гар утсыг авч хохирогчид 585.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
4. Ховд аймгийн прокурорын газраас *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Шүүгдэгч ийн Отгоншар нь 2025 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боорж" буудлын 205 тоот өрөөнд байрлаж байхдаа 305 тоот өрөөнд байрлаж байсан хохирогч *******гийн эзэмшлийн Самсунг-13 маркийн гар утсыг авч хохирогчид 585.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хяналтын камерны үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч *******, гэрч Б.Лхамаажав, яллагдагч ******* нарын мэдүүлэг, 2025 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө "Боорж" нэртэй буудлаар үйлчлүүлсэн иргэдийн бүртгэлийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
6. Шүүх шүүгдэгч ******* ийн Отгоншарыг “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
7. Шүүгдэгч ******* нь давж заалдах гомдолдоо “Би энэхүү хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. *******д 1 утасны үнэ болох 585000 /таван зуун наян таван мянган/ төгрөгийг бүрэн өгсөн. Одоо ямар нэгэн хохирол байхгүй болно. Би 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр эмнэлэгт ухаангүй ирж, зүүн талынхаа бөөрийг авахуулсан. Одоо миний бие нь байнгын эмнэлэгт хэвтэж, эмчийн хяналтад байж эм ууж, гам барьж, дэглэм барьдаг.
Цагдан хоригдож байгаа цагаас эхлэн ам маш их цангаж, биеэр усан хаван гүйж, ойр ойрхон шээс хүрч, шээхээр маш бага шээс гарч, заримдаа шээс хүрсэн боловч шээс гарахгүй хаагдаж байна. Бие хавантай болохоор бүх бие маш их чинэрч өвдөөд байна.
Миний бие нь өөрийн гаргасан гэм буруугаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн болон биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оноосон 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон бууруулж өгөхийг та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ.
7.1 Шүүгдэгч ******* нь 2025 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант ******* ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Боорж" буудлын 205 тоот өрөөнд байрлаж байхдаа 305 тоот өрөөнд байрлаж байсан хохирогч *******гийн эзэмшлийн Самсунг-13 маркийн гар утсыг авч хохирогчид 585.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Иймд шүүгдэгч *******ыг “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
7.2 Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ыг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байна.
7.3 Харин давж заалдах шатны шүүх “шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Л.Ганболд нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч *******ын эрүүл мэндийн байдлын талаарх баримтууд, хохирогч *******гийн давж заалдах шатны шүүхэд гарсан “585,000 төгрөгийн хохирлыг бүрэн хүлээж авсан, *******аас нэхэмжлэх зүйл байхгүй, түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хуульд заасан хамгийн бага ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах болон шүүхийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч байсан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна” гэж дүгнэлээ.
8. Дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 319 /ШЦТ/190 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн” гэсний дараа “ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан,” гэж нэмж, Тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтын “..2 (хоёр) жилийн” гэснийг “..1 (нэг) жилийн” гэж тус тус өөрчлөн, тогтоолыг бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР